|
|
| Зүүдний тайлал |
 | Taxиa
Зүүдэндээ тaxиa харвал гэр бүлийн хүрээнд сайхан уулзалт болох ба бүл нэмэгдэнэ. |
 | Тоос шороо
Тоос зүүдлэгдвэл та ёс суртхуунгүй, зарчимгүй хүмүүстэй ажил хэрэг явуулах бололтой. Хянамгай байвал тэднийг таньж чадна. Өөрийгөө тоосоор хучигдсан байна гэж зүүдэлвэл бага хэмжээний хохирол амсана. Зүүдэндээ хувцасныхаа тоосыг гүвж цэвэрлэж байвал та нөхцөл байдлыг дахин хянаж чадах болно. |
 | Ширээ
Хоол унд зассан ширээ - сайхан хүмүүстэй танилцана, байдал сайн байна. Харин зүүдэнд ширээ хоосон байвал хэрүүл, зөрчилдөөнөөс болгоомжлоорой. Ширээн дээрх зүйлсийг хурааж байна - баяр баясгалан, тайван байдал удахгүй уйтгар гунигаар солигдон та юуг ч сонирхохоо болино. Бүтээлэггүй ширээн дээр идэж, ууж байгаагаар зүүдэлвэл та өөрөө ч бие даасан байдалд хүрч чадах тул бусдын амжилтанд атаархахаа болино.
... |
 | Нар
Хурц нар мандах - баяр хөөр, бүх зүйлд амжилт олно. Нар орой дээр мандаж байна - нэр төр олох гэсэн хүсэл хангагдаж, танд хязгааргүй их боломж нээгдэнэ. |
 | Хожуул
Зүүдэндээ хожуул харвал амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болжээ гэдгийг сануулж байна. Хожуул дүүрэн талбай харагдвал учрах зовлон бэрхшээлийг хааж саатуулах чадвар танд байхгүй байна. Газраас хожуулыг булгалан авч байвал үнэнийг ойлгон, бардам зангаа даран замд тааралдсан ямар ч саад бэрхшээлийг зоригтойгоор даван туулснаар дутагдаж гачигдсан байдлаасаа гарч чадна.
|
 | Хэрүүл шуугиан, хов жив
Өөрийгөө бусдын хорон үгний бай болж байна гэж зүүдэлвэл ажил хэргийн түншээ тийм ч зөв сонгодоггүй бөгөөд удахгүй хөнгөн, хуумгай хүмүүсийн хүрээлэлд цагийг зугаатай өнгөрөөх бололтой. Ийм зүүдний дараа албан ажил бүтэлгүй тийшээ ханддаг. Хэрвээ залуу эмэгтэй өөрийгөө хов жив ярьж байгаагаар зүүдэлвэл тэр гаднаа өгөөмөр сайн хүний дүр үзүүлсэн хүнд хулхидуулна. Ер нь хэрүүл шуугиан зүүдлэх нь мөд гэрл... |
 | Усан гахай
Хэрвээ усан гахай зүүдлэгдвэл дайснууд ажил хэргийн сонирхлыг явцууруулахыг харуулж байгаагаас гадна таны бусад хүмүүсийг өөртөө татаж чаддаггүй байдлыг тэд ашиглана.
|
 | Ханамж, таашаал авах
Ямар нэгэн үйл явдалд сэтгэл хангалуун байх - ажил хэрэг сайн тал руугаа эргэнэ. Зүрх сэтгэлээ эзэмдүүлсэн хүний хувьд зүүдэндээ хайрттайгаа уулзаж байна гэж зүүдэлвэл сайхан үйл явдал өмнө тань байна. Маш сайхан дүр зураглалаас таашаал авч байна гэж зүүдэлвэл том амжилт гаргана. Ер нь ямар нэгэн зүйлээс таашаал авч, сэтгэл хангалуун байна гэсэн зүүд нь удахгүй их баяр жаргалыг амсахын шинж болдог. |
 | Хайрцаг
Бараа таваартай хайрцаг онгойлгож байна гэж зүүдлэх -хэмжээлшгүй эд хөрөнгө, холын улс орноорх гайхмаар сайхан аялал, түүнээс үлдэх сайхан сэтгэгдлийн илэрхийлэл. Хэрвээ хайрцаг хоосон байвал ажил хэрэг сэтгэл гонсойлгоно. Мөнгө дүүрэн хайрцаг - удахгүй ажлаас холдож сайхан амрах боломж гарах нь. |
 | Зэгс, хулс
Зэгс хулс ургасан байхыг зүүдэндээ харвал аз жаргал, амжилтын зам руу итгэлтэй алхан орно. Хулсыг огтчин хаясан байхыг харвал бүх зүйл эхлэнгүүтээ л нуран унана. |
| Батлан даалт
Зүүдэндээ батлан даалт хийлгэхийг хүсч байвал танд гэнэт нилээн ноцтой таагүй зүйл тохиолдож магад. Хэрвээ та өөрөө нэг хүнийг батлан дааж байгаа бол мөн л ойрын үед таагүй явдал тохиолдож нөхцөл байдал нилээн хүндрэхийг хэлж байна. Гэхдээ үр уршиг нь тэгтлээ санаа зовоогоод байхааргүй юм байна. |
 | Нүүрний улаан
Залуу эмэгтэй нүүрээ улайж байгаагаар зүүдэлвэл худал хуурмаг гүтгэлэгээр доромжлогдон, амгалан тайвнаа алдах аж. Бусад хүмүүсийн нүүр улайж байхыг харвал бодит байдал дээр тэр эмэгтэй бусдын хатуу тоглоомын бай болох юм.
|
 | Сэрээ
Нэг хүн таныг урхинд оруулах гээд байгааг сэрээ үзэгдсэн зүүд сэрэмжлүүлдэг. Дурласан хүмүүсийн хувьд салалтыг илэрхийлнэ.
|
 | Нөмөрдөг том алчуур
Нөмөрдөг алчуур зүүдлэх - нэг нь танд бялдуучлан зусардаж, их хүндлэлээ үзүүлнэ. Алчуураа хаяж, гээчихлээ гэж зүүдэлвэл уйтгар гунигт автаж, санаа сэтгэлийн тавгүйтэлд орохын шинж. Залуу бүсгүй иим зүүд зүүдэлвэл сайхан эрийг өөртөө татах юм байна. |
 | Элс
Элсний тухай зүүд нь өлсгөлөн, гарз хохирлыг илэрхийлдэг. |
| Будаа
Будаа зүүдлэх нь маш сайн тайлалтай бөгөөд амжилтыг болоод зүрх сэтгэлийн өөдрөг холбоог танд амлаж байна. Энэ зүүд нь ажил хэргийн амжилттай эхлэлийг, аж ахуй эрхэлдэг хүнд арвин их ургаи хурааж авахыг билэгддэг. Будаа идэж байна гэж зүүдэлвэл аз жаргал, гэр бүлийн тавлаг амьдрал таныг хүлээж буйг илэрхийлнэ. Хэрвээ бохир будаа зүүдлэгдвэл өвчин тусаж, найз нөхөдтэйгөө үл ойлголионо. Залуу эмэгтэй зүүдэ... |
 | Лийр
Лийр идэж байна гэж зүүдлэх нь ажил хэрэг тийм ч амжилттай байхгүйг түүнчлэн эрүүл мэнд сайнгүй байхыг харуулдаг. Сайхан том модонд жимс боловсрон ургасан байхыг зүүдэлвэл хувь тавилан танд олон сайхан зүйлийг амлаж, хэтийн төлөв гэгээтэй байна. Бүрэн боловсорч болсон лийр түүж хураасан байхыг харвал гэнэтийн санамсаргүй сайхан үйл явдал болох ч түүний араас сэтгэл гонсойх зүйл үргэлжлэн тохиолдоно. Ли... |
 | Товч
Дүрэмт хувцсандаа гялалзаж гялтганасан товч хадаж байвал энэ зүүд нь залуу эмэгтэйчүүдийн хувьд царайлаг сайхан, баян хүн түүнд дотно харьцааг санал болгоно гэдгийн баталгаа. Залуу хөвгүүний хувьд цэргийн албанд явж ирээдүйтэй ажилд томилогдоно. Бүдэг өнгөтэй жижиг товч нь гуниг гутрал, байнгын гарз хохирол, эрүүл мэнд тааруу байхыг харуулж байдаг. Товчоо гээчихээд харамсаж байвал ирээдүйд гарз хохиро... |
 | Пирамид
Танд пирамид зүүдлэгдвэл амьдралд маш олон өөрчлөлт хүлээж байгаа ажээ. Пирамид руу авирч байна гэж зүүдэлвэл ганцаар аялах ба ингэж явснаараа хүслээ гүйцээж чадна.
Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл өөрт үл тохирох хүнтэй гэрлэх юм байна. Зүүдэндээ эртний пирамидын нууцыг тайлахаар судалж байвал та хайр дурлалын асуудалд боловсрон төгөлдөржих ба бодит байдлын нууцыг мэдэж, энэхүү материйн нарийн нанд... |
 | Эрзээн
Зүүдэндээ эрзээнэн хувцас харвал таны зарчимч, туйлбартай зан нэр хүндийг чинь улам өсгөнө. Хэрвээ зүүдний эрзээнэн хувцас чинь уранхай, үрчинхий байвал та болгоомжтой байх хэрэгтэй. Хэрүүл маргаан үүсэж магадгүй. Зүүдэнд таны гар, хөл яг л эрзээн шиг сунаж, агшиж байвал өвчин тусах эсвэл ажил дээрээ хуурч мэхлэгдэж магад. Эрзээнээр хийсэн эдлэл зүүдлэгдвэл та ажил хэргээ маш нууцлах бөгөөд найз нөхөд чи... |
|
|
|
| Онлайн туслах |  |
|
| Сурталчилгаа |  |
|
|