|
|
Монгол шилдэг сайтуудын мэдээллvvд!
|
|
| Гайхалтай бөгөөд туйлын ховор байгалийн үзэгдэл: Cappuccino эрэг |
 2012-01-30, 00:02

Амтлаг, зөөлөн каппучиног санагдуулам байгалийн энэ хачирхалтай үзэгдлийг Каппучино эрэг хэмээн нэрлэдэг. Энэ нь тийм түгээмэл үзэгдээд байдаг үзэгдэл биш бөгөөд та бүхний харж байгаа эдгээр зургуудыг өмнөд Африкын Cape Town хотод авчээ. Хүчтэй салхины улмаас үүссэн далайн давалгааны хүчээр далайн давстай ус далайн усанд дахь ялзарсан ургамал, загас болон далайн замагны ялгадас зэрэгтэй холилдон үүсдэг энэ хөөс нь далайн эргийн зарим улс орнуудад тун ховорхон үзэгдэх тохиолдол байдаг ажээ. Өвөрмөц сонин энэхүү үзэгдэл далайн эргийн дагуу 30-40 км хүртэл газрыг хамран, Каппучино эрэг болгосон фото зургууд тань байгалийн бас нэгэн гайхалтай үзэгдэлтэй танилцахад тань туслах болно. |
|
| Дэлхийн хамгийн гоёмсог арван казино |
 2012-01-29, 13:06

Мөрийтэй тоглоомын ертөнцөд явагддаг нэгэн тэмцэл бол мөрийтэй тоглоомын бизнес эрхлэгчид өөрсдийн үйлчлүүлэгчдийг татахын тулд казиногоо маш чамин гоёмсог, ер бусын онцгой байдлаар засаж тохижуулдаг явдал юм. Казиногийнхоо барилгын гадна дотор талыг маш чамин тансаг байдлаар бүрдүүлж, бие биенээсээ илүү гарахын тулд тэд хамгийн чадварлаг, авьяаслаг, нэр хүндтэй уран барималчид, дизайнерууд, уран бүтээлчдийг хөлсөлдөг бөгөөд тэдний казиногийнхоо барилга засалд оруулсан хөрөнгө оруулалтын тоо хэмжээ арван оронтой тооноос илүү гарах явдал ч байдаг байна. Энд бид дэлхийн хамгийн чамин тансаг, гоёмсог казинонуудын тухай нийтлэлийг бэлтгэсэн байгаа ба мэдээний дэлгэрэнгүйгээс та дэлхийд ер бусын гоёмсог засал чимэглэлээрээ тэргүүлдэг арван казиногийн тухай олж мэдэх боломжтой юм. |
|
| Ер бусын нөхцөлд хуримаа хийж буй залуу хос |
 2012-01-23, 04:04

Дэлхийн улс орнуудад өдөр бүр маш олон хүмүүс хуримлаж байна. Орон орны уламжлал зан заншил өөр өөр. Мөн хөгжлийн түвшин, хүмүүсийн сэтгэлгээ ч янз бүр учир хуримлаж байгаа хосууд ч уламжлал, ёс заншлаа даган хуримын ёслолоо үйлддэг. Хэдэн зууныг дамжин тогтсон ёс заншлаа даган сүм хийд, төрсөн гэртээ хуримаа хийж байгаа хосууд байхад бусдаас өвөрмөц, онцгой байдлаар хуримаа хийж байгаа хосууд ч цөөнгүй. Ялангуяа өндөр хөгжилтэй улс орны иргэдийн дунд содон байдлаар хуримаа хийх сонирхол их. Тэрхүү шинэлэг, содон сэтгэлгээтэй залуусын нэг болох залуу хосын хуримын зурагнуудаас үзэгч та бүхэнд сонирхуулахаар орууллаа. Магадгүй энэхүү фото нийтлэлийг үзэж суугаа эрхэм таны хурим үүнээс ч илүү содон нөхцөлд болж болохыг үгүйсгэх аргагүй юм. |
|
| Хамгийн зардал багатай тємєр хvлэг - Volkswagen Formula XL1 |
 2012-01-08, 12:08

2011 оны 1 сарын 26-29нд болсон Катарын авто vзэсгэлэнд тавигдсан Германы Volkswagen компаний эдийн засгийн дээд зэргийн хэмнэлттэй тємєр хvлэг болох Volkswagen Formula XL1-ийг уншигч танд танилцуулж байна. Хоёр хvний суудалтай Volkswagen Formula XL1 авто машин нь 100 км-т дєнгєж 0,9 литр тvлш зарцуулдаг бєгєєд нэг километрт ердєє 24 грам CO2 агаарт ялгаруулдаг ажээ. Ийм ер бусын vзvvлэлт нь уг тємєр хvлгийн 800 см.куб багтаамжтай хєдєлгvvр, шингэн ионон аккумлятор болон DSG-дамжуулалтын хайрцагтай холбоотой. Хєдєлгvvр нь 48 морьны хvчтэй бєгєєд 27 л.с-ийн чадалтай юм байна. Ингээд одоогийн байдлаар дэлхийн хамгийн хэмнэлттэй, суперкар гэж хэлж болох чамин, гоёмсог тємєр хvлгийн дvр зурагтай танилцана уу. |
|
| Өрөөсөн оймсоор юу хийж болох вэ? |
 2012-01-03, 02:44

Та нэг оймсоо гээчихээд хаячихдаг уу? Тэгвэл энэхүү аргыг та үзсэнээр тэрхүү бодол чинь алга болно гэж найдаж байна. Ихэнхдээ бид мөнгө зарж байж энэхүү өрөөсөн оймсоор бүтээж байгаа зүйлийг авдаг байх. Магадгүй энэ зүйлийг хийж үзсэнээр та кайф авч болох юм. Хатгамал оёдол хийдэг охид, бүсгүйчүүдэд гарын доорхи ажил мэт санагдаа. Харин энэхүү зүйлийн санаа гэдэг зүйл бол маш чухал шүү. Бид оймсоо хаядаг байсан бол үүнийг үзсэнээр магадгүй өрөөсөн оймсуудаараа ийм төрлийн цугдуулга хийдэг болох ч юм билүү. Өө нээрээ нэг зүйлийг сануулхад та хэн нэгэнд бэлэг болгон өгч болмоор санагдсан шүү. Ингэхийн тулд оймсоо сайн угааж байгаад хийж өгөөрэй найзуудаа. За ингээд мэдээтэй танилцацгаая. |
|
 2012-01-03, 01:12

Юуны өмнө Шинэ оны мэнд хүргэе найзуудаа. та бүхэндээ хүргэдэг "Mongolian Beauties" цувралын маань 8 дахь дугаар хүрхэд бэлэн боллоо. Нуулгүй хэлхэд энэ удаагын цуврал жоохон удсанд та нараасаа уучлалт хүсье. Маш олон зургууд байгаа болхоор үзхэд сонирхолтой байх болов уу. Нийтдээ 100 гаран бараг 200 шахам фото зургууд агуулсан бичлэг байгаа. Намуухан хайрын дуунд үзэсгэлэнт охидын фотог үзхэд танд юу мэдргэддэгээ ч бас сэтгэгдэл болгон бичхэд илүүдэхгүй шүү дээ. Хүмүүс дандаа л асуудаг ганц асуулт бол би яагаад эдгээр охидтой таарахгүй хаагуур нь зөрөөд байнаа гэсэн асуулт болон яриа байдаг болсон байна лээ. Тэгвэл залуусдаа гэж хэлхэд овсгоотой бай л даа хэхэ. |
|
| Хязгааргvй эрх мэдлийн эхлэл ба vргэлжлэл... |
 2011-12-21, 13:13

Ким Ир Сенийн байгуулсан “даяанч” вант улсын титэм ач хүү Ким Чен Унд шилжих нь тодорхой боллоо. Бүгд найрамдах Ардчилсан Солонгос ард улсын удирдагч Ким Чен Ир таалал төгслөө. Тэрбээр БНACАУ-ын тэргүүн, Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын ардын армийн дээд ерөнхий командлагч, Төрийн батлан хамгаалах хорооны дарга байсан юм. Түүний насан өөд болсон гэх мэдээлэл баталгаатай эсэх нь одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Учир нь БНАСАУ-ын Хөдөлмөрийн намынхан албан ёсны мэдэгдэл хараахан хийгээгүй байгаа нь улам хачирхал төрүүлж буй. Гэвч түүнийг нас барсан талаар мэдээ, мэдээллүүд дэлхий дахинаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна. Түүнийг өнгөрсөн бямба гарагийн шөнө бие махбодийн болон сэтгэлзүйн хувьд ачааллаа дийлэхгүй улмаас нас барсан талаар Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мэдээлсэн билээ. |
|
 2011-12-12, 15:23

Энэхүү япон охинг Галы гэдэг бөгөөд тэрээр нэгэн сурталчилгааны үг хэлэх рекламд тоглох байсан тул өөрийн гаднах төрх буюу гол хүмүүсийн хардаг зүйл болох нүүрэндээ өөрийн гараар будалт хийжээ. Манай охид бүсгүйчүүд ч гэсэн эндээс санаа авч өөрийгөө хэрхэн будах талаар хараад хэрэгжүүлж эхлээрэй. Миний бодолоор хатуухан хэлхэд энэ царай муутай охин Make-Up -н тусламжтэй ийм хөөрхөн болж чадаж байгаа юм чинь манай Монголын охид бүсгүйчүүд үүнээс хэд дахин давуу болох боломжтой санагдлаа. Анзаараад байхад охид Facebook хуудсан дээрээ фото зургуудаа нэг үе ээ бодвол ихээр хуулдаг болсон байнлээ. Тэгвэл та эндээс харж байгаад Make-Up хийгээд зурагаа дараад оруулж болох юм. Энэ бас бусад охидоос хөөрхөн харагдах нэгэн давуу тал юм шүү. |
|
| Caak Twitt -ийн сонирхолтой 50 жиргээ |
 2011-12-04, 02:50

Саакын хэрэглэгчид саяханаас ширгэдэг болсоныг та бvхэн мэдэж байгаа билээ. Ерєнхийдєє бол "Caak Twitt" гэдэг нь 200 тэмдэгтэд багтаан блог хєтлєдєг Микроблог (microblog) сайт юм. Товчхондоо та 200 тэмдэгтэд багтааж юу ч хамаагvй бичиж болно. Тэр бvхнийг жиргээ гэж нэрлэдэг. Тэгвэл бид єнєєдєр "Caak" жиргээчдийн 200 тэмдэгтэд багтаан бичсэн сонирхолтой зурвасуудыг хvргэж байна. Энэхvv зурвасууд нь шилдэг болон байр эзэлж жагсаж байгаа зvйл биш гэдгийг ойлгоорой. Зvгээр л гэдэг шиг хvмvvсийн филисофи болон сэтгэл хєдлєл, мєрєєдєл, хайр дурлал, ээж аав... гэх мэт зvйлсийн талаар жиргэсэн сонирхолтой постууд байгаа. За ингээд олон зvйл нуршаад яахав та бvхэн уншаад vзнэ vv. |
|
| Орхон гол нvд аньж мєнгєн ус, цианит урсч байна |
 2011-08-31, 23:32

Одоогоос яг зургаан жилийн ємнє хєгшин Орхонд загасчилж байснаа тод санаж байна. Яг єдийд л юмдаг. Найз нартайгаа нийлэн тул барихаар хотоос гарч давхин Өвєрхангай аймгийн Хужирт суманд очиж билээ. Цаг орой болсон болохоор Хужиртад хоноглоод єглєє эрт Бат-Өлзий сумын нутагт очиж байв. Бат-Өлзий сумын нутаг орохын ємнє Үvртийн тохойд зогсч мяралзан урсах Орхон голыг дээрээс нь тольдоход юутай vзэсгэлэнтэй байсныг одоо хэр нь мартахын аргагvй. Цvнхээл хэсэг нь ногоорон харагдаад нэг л сvрдмээр байж билээ. Буцах замдаа Үvртийн тохойд шєнє “хулганадаж” тул барихаа тохиролцоод явсан. Үvртийн тохойгоос замаар уруудан голоо єгсєж яваад тусгай хамгаалалтын бvсэд нэвтэрч байна гэж тодорхой хэмжээний мєнгє тєлж байв. |
|
| Типпи - єнєє vеийн маугли |
 2011-08-27, 00:31

Дегрегийн гэр бvл Намибией, Өмнєд Африк болон Ботсван улсын хилийн дагуу Калахарын цєлєєр бадарчилдаг юм байна. Сильвия ба Алан Дегре нар амьтдын тухай баримтад кино авдаг агаад чамгvй олон африкийн амьтдын ертєнцийн гэрэл зургийн цомог гаргажээ. Баруун Африкийн vндэсний паркад тэдний охин Типпи мэндэлсэн боловч тvvнийг тєрсєн цагаас нь Дегрегийн гэр бvлийнхэн тvvний аюулгvй байдалд маш их санаа зовж байжээ. Тэнд байх олон тооны зэрлэг амьтадын дунд охин нь аз жаргалтай єсєх боломжтой гэж vv гэж их боддог байв. Борооны улиралд олон тооны бичил биетнvvд євчин тарааж байдаг энэ газар охин гайхалтай эрvvл чийрэг єсєж, тэр ч бvv хэл онгон зэлvvд газрын амьтадын дунд єсєж байна. Тvvний найзладаг амьтдынхаа хамт авхуулсан зургийг vзэцгээе. |
|
|
| Онлайн туслах |  |
|
| Сурталчилгаа |  |
|
|