Connect with us

Энтертайнмент

““Чернобыль” 33 жилийн өмнөх явдлыг өнөөдөр болсон мэт мэдрүүлж чадлаа”

Оруулсан:

огноо:

HBO-ийн шинэхэн цуврал “Chernobyl” гэх түүхэн драм төрлийн киноны сүүлийн анги өчигдөр гарсан. Таван ангитай хийгдсэн энэ кино үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаад байгаа бөгөөд “Хаадын тоглоом” цувралыг үнэлгээгээрээ давжээ.

Уг цуврал кинонд Чернобыль хотын цөмийн дэлбэрэлтийн талаар бодит явдлаас сэдэвлэн өгүүлэх юм. Чернобылиос 21 км зайд орших Припять хотын оршин суугчдын дурсамж, Беларусийн нобелийн шагналт Светлана Алексевичийн “Чернобылийн дуу хоолой” номд тулгуурлан зохиолыг нь бичжээ.
Гол дүрд нь Швед жүжигчин Стеллан Скарсгард тоглосон. Түүнийг үзэгчид “Тор”, “Авенжерс” зэрэг киноны дүрээр нь мэдэх боловч тийм сайн жүжигчин хэмээн үнэлдэггүй байсан нь тухайн кинонуудын шүүмжээс харагдана. Гэхдээ Скарсгард энэ кинонд хамгийн тохирсон дүр гэж шүүмжлэгчид үзэж байна.

“Шарталт”, “Анчин: Өвлийн дайн” зэрэг киноны зохиолыг бичсэн Крейг Мазин тус цувралын зохиолыг бичсэн юм. 2014 оноос судалгааныхаа ажлыг эхэлсэн тэрээр “Чернобылийн хориотой бүс”-д хүртэл очиж судалгаа хийжээ.

“Чернобыль” амиа хорлолтоор эхэлсэн нь ямархуу төрлийн кино вэ гэдгийг нь илтгээд өгчихсөн мэт. Эхний хоёр анги нь аймшгийн киног санагдуулам байсан бөгөөд сэтгэл сэрдхийлгэм мөчүүд нь тун сайн болсон гэж шүүмжлэгчид үзэж байна. Аймшигт хэргийн тухай таван ангид дэлгэрэнгүй өгүүлж, хүмүүст илүү ойлгомжтой болгохын тулд зарим дүр, хүмүүсийг зохиомлоор бүтээсэн аж. Киног “Худал, хуурмагийг сонсох тусам үнэнийг төсөөлөхөө болино” гэсэн үзэл санаанд тулгуурлаж хийсэн бөгөөд дэлбэрэлт, гамшгийн бурууг худал, хуурмагт тохсон гэж хэлж болох юм.

“Чернобыль” кино гарснаас хойш шүүмжлэлд харьцангуй бага өртөж буй ба олон нийтийн мэдээгүй байсан зүйл, төсөөлөөгүй байсан үйл явдлууд гарч буй тул сониучирхсан үзэгчид олон байна.

IMDB буюу Интернет киноны мэдээллийн санд “Чернобыль” кино хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн цуврал болжээ. Энэ нь HBO-ийн өмнөх цуврал “Хаадын тоглоом”-ыг давсан үзүүлэлт юм.

Кино сонирхогчид, үзэгчид твиттерт “Миний үзэж байсан хамгийн шилдэг цуврал байна… Чернобыль, кино наадмын бүхий л шагналыг хүртэхээр сайн болжээ… 33 жилийн өмнөх явдлыг өнөөдөр болсон мэт мэдрүүлж чадлаа. Энэ цуврал дэлхий даяар алдартай болох байх. Баярлалаа… Хаадын тоглоомын наймдугаар бүлгээс хамаагүй дээр болжээ. HBO-ийг уучиллаа” зэргээр жиргэсэн байна.

Эх сурвалж: Newsweek.com

Энтертайнмент

‘The Hu’ хамтлаг фэн клубтэй боллоо

Published

on

By

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Монголын Хүннү рок “The Hu” хамтлаг цоо шинэ урсгалыг бий болгон шуугиулж, тэдний уран бүтээлийг сонсохыг хүссэн фэнүүд нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй болсон. Тус хамтлагын фэн клубын нээлт энэ сарын 9-нд болж энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийн сугалаа сугалуулах гэх мэт ажиллагаа болсон юм.

Тэгвэл Гадаад харилцааны яамнаас “The Hu” хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж өнгөрсөн баасан гаригт өргөмжлөлийг нь гардууллаа. Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Энтертайнмент

Австральчуудыг алмайруулж буй Монгол залуу

Published

on

By

Дэлгэрэнгүй унших

Энтертайнмент

Дисней компани 7.67 тэрбум ам.доллар олж дээд амжилт тогтоожээ

Published

on

By

Дисней компани энэ жил 7.67 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоожээ. Үүнээс 5.09 тэрбум ам.долларын орлогыг гадаадын орнуудаас цуглуулсан байна. Ийнхүү Холливудын студи анх удаа олон улсын зах зээлээс 5 тэрбум ам.доллароос дээш орлого олсон тохиолдол болов.

Дисней компани 2016 онд 7.61 тэрбум ам.долларыг олсон нь тэдний гаргасан өмнөх амжилт байсан юм. Одоогийн байдлаар тус студийн гурван кино нэг тэрбум ам.долларыг давсан орлого олжээ.

  • Marvel Studio-ын “Avangers:End Game”- 2.79 тэрбум ам.доллар
  • “Captain Marvel” 1.23 тэрбум ам.доллар
  • “Aladdin”- 1 тэрбум ам.доллар /өнгөрсөн долоо хоногийн байдлаар/

Түүнчлэн “Lion King” кино нээлтээ хиймэгцээ хоёр долоо хоногийн дотор 962 сая ам.долларыг олсон бол “Toy Story 4” ирэх долоо хоногт 1 тэрбум ам.долларын орлогод хүрэх магадлалтай байгаа аж. Ингэснээр Дисней нэг жилийн дотор 1 тэрбум ам.долларын орлого давсан 5 кино бүтээж 2016 оны амжилтаа эвдэх юм.

Дисней студи энэ жилийн талархлын баяраар “Frozen 2” киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна оны сүүлээр “Star Wars: The Rise of Skywalker” киноны нээлт болох аж.

Эх сурвалж: Hollywood reporter

Дэлгэрэнгүй унших

Онцлох