Connect with us

Дэлхийд

Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана

Оруулсан:

огноо:

Австралийн 7.5 тэрбум ам.долларын хөрөнгийн эзэн Эндрю Форрест, эхнэр Николатайгаа хамт Сингапурт зочилжээ. Тэд сайн үйлсийн “Minderoo Foundation” хэмээх сандаа 655 сая австрали доллар буюу 460 сая ам.доллар хандивлаж буйгаа зарласан юм. Тэд өнөөдрийг хүртэлх хугацаанд сайн үйлсэд 1.5 тэрбум австрали доллар буюу 1.05 тэрбум ам.долларыг хандивлаад байгаа билээ.

Тэрбумтан гэр бүл Сингапурт зочилсон шалтгаан нь Ригбигийн тоглолт үзэхэд оршиж байснаас гадна хандивын үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах зорилготой байжээ. Түүний үзэж буйгаар Сингапурт хандивын үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэх хүсэлтэй байгаа юм.

Уул уурхайн магнат энэ эрийн нийт хөрөнгө 2008 онд анх удаа 12.7 тэрбум ам.долларт хүрч байсан түүхтэй. Харин одоо түүний бэл бэнчин 7.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Тэрээр баячуудын дунд өгөөмөр бөгөөд хандивт гар татдаггүй нэгэн гэдгээрээ дэлхийд алдаршсан юм. Үүгээр үл барам, тэрбумтан маань гурван хүүхэд болон эхнэртээ энэ хөрөнгийг өвлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь тэрээр үлдсэн бүх хөрөнгөө бусдын сайн сайхны төлөө хандивлахаар шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа

Дэлхийд

Галт тэргэнд мэндэлсэн охиныг 25 жил үнэгүй зорчих эрхээр шагнажээ

Published

on

By

Ирландын Голуэй хотоос Дублин хот руу явж байсан галт тэргэнд зургаадугаар сарын 11-нд орон нутгийн цагаар 15:05-д бяцхан охин хорвоод мэндэлжээ.

Энэ онцгой үйл явдлыг тохиолдуулан Ирландын төмөр замын газраас охинд 25 нас хүртлээ галт тэргээр үнэгүй зорчих эрх бэлэглэсэн байна.

Тэр өдөр галт тэрэгний үйлчлэгч ариун цэврийн өрөөнд нэгэн эмэгтэй хүний орилох дуу сонсоод очжээ. Нөхцөл байдлыг мэдээд яаралтай эмнэлгийн ажилтнууд байгаа эсэхийг сурагласан байна. Аз болоход галт тэргэнд нэг эмч, хоёр сувилагч зорчиж байсан гэнэ. Эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар охиныг эсэн мэнд өлгийдөн авчээ.

Галт тэрэг Дублин хотод ирсэний дараа эх, хүүхдийг шууд эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ.  

Ирландын төмөр замын газрын төлөөлөгч “Бид маш их баяртай байна. Тухайн үед яаралтай тусламж үзүүлсэн гал тэрэгний ажилтнууд, зорчигч, эмч, сувилагч нарт талархаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Хонгконгод хууль цуцлахыг шаардсан жагсаал боллоо

Published

on

By

Хонгконгийн хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн болон нутгийн ардчилсан сөрөг хүчнийхэн өчигдөр тус арлын 25 гаруй хотод БНХАУ руу хоёр ялтныг илгээхийг зөвшөөрсөн шилжүүлэн өгөх тухай хуулийг цуцлахыг шаардсан хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Мөн сүүлийн хэдэн долооо хоногт энэ хуулийг эсэргүүцсэн үйлдэл нэмэгдсэн аж. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан төстэй эсэргүүцлийн жагсаалд 130 мянган хүн оролцсон гэж хүний  эрхийг хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Өнгөрсөн пүрэв гаригт энэ бүс нутгийн Консерватив өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулсан хуулийн төслийг эсэргүүцсэн чимээгүй жагсаалд тус холбооны 3000 гишүүн оролцжээ. Харинн АНУ-ын төрийн аюулгүй байдал, эдийн засгийн шинжилгээний комисс, БНХАУ-ын зүгээс хэрэгтнийг  шилжүүлэн өгөх гэрээ нь тус арал дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болно гэж мэдэгдсэн байна. Мөн Хонгконгийн худалдааны статусын талаар АНУ-тай зөвшилцөнө гэжээ. Гэвч Хонгконгийн иргэд хэрэгтэн шилжүүлэн өгөх гэрээг улстөрийн гэмт хэрэгтнийг шийтгэхэд ашиглаж болзошгүй гэж эмээж байгаа юм байна. Учир нь БНХАУ-ын хуулийн тогтолцоо нь Их Британийн эзэмшил байсан энэ арлын хууль зүйн тогтолцооноос өөр ажээ.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Авлигын бичлэг нь илэрсэн Австрийн Ерөнхий сайдыг огцруулав

Published

on

By

Австрийн Ерөнхий сайд Себастиан Курз болон түүний Засгийн газар авлигын хэрэгтэй холбоотой дүрс бичлэг цацагдсаны дараа нэр хүнд нь асар ихээр унасан талаар СNN мэдээллээ.

Австрийн Эрх чөлөө намын эвсэл дэх Курзийн түншийн хэлж буйгаар Курз дахин нэр хүндээ олох боломж тун тааруу байгаа аж. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Австрийн Ерөнхий сайдаар ажиллаж буй хамгийн залуу удирдагчдын нэг юм. Тэрээр өдгөө 32 настай.

Ерөнхийлөгч Алекандер Ван дер Беллен Курзийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр яригдаж байна. Ирэх есдүгээр сард болох сонгууль хүртэлх хугацаанд түүний орыг залгах шинэ тэргүүнийг  мөн сонгох шаардлага тулгарад байгаа юм. Өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Канцеллорын орлогчоор ажиллаж байсан Хартвиг Логерийг Курзийн оронд томилно хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр Засгийн газарт хандан үйл хэргээ хэвийн үргэлжлүүлэхийг уриалсан юм. “Шинэ Ерөнхий сайдад парламент итгэл хүлээлгэнэ гэж би итгэж байна. Мөн өнөөдрийнх шиг нөхцөл байдалд дахин орохгүй байх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Даваа гаригийн орой Курз парламентад хандан Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэхийг хүсээд Засгийн газрын үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг уриалсан билээ. Тэрээр “Сөрөг хүчин үргэлж Курзийг хөөн зайлуулах зорилго өвөрлөсөөр ирсэн. Тэд өнөөдөр зорилгоо биелүүллээ. Та бүхэн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол ардчилсан шийдвэр. Үүнд уурлаж бухимдах зүйл байхгүй” гэж дэмжигчиддээ хандан хэлжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Онцлох