Connect with us

Эрүүл мэнд

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын явц 65.1 хувьтай байна

Оруулсан:

огноо:

“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор “Дархлаажуулалтын 10 хоног” 2019 оны тавдугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 10-18 насны хүүхэд, залуучуудыг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж буй юм. 

Өнөөдрийн байдлаар ЕБС, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн 111317 хүүхэд, залуучуудыг 65.1 хувь хамруулаад байна. Иймд зорилтот насны хүүхэд, залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагуудаас уриаллаа. 

Эрүүл мэнд

Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье

Published

on

By

Энэ нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулан бүх биеийг өвчлүүлж, хордлогын шинжээр илэрдэг хурц халдварт өвчлөлүүдийг хамаарах өвчнийг хэлнэ. Үүсгэгч нь өвөрмөц нян, вирус бөгөөд хүнсний болон ахуйн бохирлогдсон хэрэглэл, ялаа шавьж, бохир гараар дамжин хүнээс хүнд халдварладаг байна. Урин дулааны улиралд хүнсний бүтээгдэхүүнийг зөв горимд хадгалах, жимс жимсгэнийг угааж хэрэглэх, гараа тогтмол угааж хэвших нь гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал аргууд юм.

Дэлгэрэнгүй унших

Эрүүл мэнд

Үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци

Published

on

By

Олон зуун мянган жилийн түүхтэй манай нүүдэлчин өвөг дээдэс хийгээд эртний хятадын уламжлалт анагаах ухаанд ясны шөлийг хий ядаргаа тайлах, тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэдэг байжээ. Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг.

Манайхан бол тоодоггүй. Үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг. Их ач холбогдолтой учир тэр юм. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци юм.

Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийн яс бөгөөд тэр дундаа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байна. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотлосон. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна.

Ингээд сонгож авсан ясыг чанахад тохируулан тайрч бэлтгэж болно. Хэрвээ ядаргааны ясны шөл гаргаж авмаар байвал ясыг сайтар шулаарай. Хэт их махтай нь шулалгүй чанавал ясны чөмөгний жинхэнэ эрдэс бодис махны чанарт дарагддаг байна.
Ингээд ясыг ахиухан хүйтэн усанд хийж буцалгахад бэлтгэнэ.

Ингээд 3-4 цаг буцалгах бөгөөд шөлний дээр тунасан өөх тосыг шүүж аваарай.

Үхрийн чөмөг, тойг, булууны яс нь хатуу нягтаршилтай зузаан байдаг тул ийнхүү олон цаг буцалгаж чанаж байж ясны нарийн ширхэгт шингэсэн байдаг эрдэс бодисыг задладаг аж. Шаардлагатай бол бүтэн их хэмжээний усанд бүтэн өдөржин буцалгасан ч болно. Тэр тусмаа та амт, чанар сайтай сайхан шөл гаргаж авна. Мөн шөлөн дээр тунасан мах, ясны хальс зэргийг сайтар шүүж аваарай. Буцалгах хугацаандаа огтхон ч давслах хэрэггүй. Ясны шөлийг жинхэнэ өөрийнх нь амтаар гаргаж авна гэсэн үг. Харин тойгны шөлийг дангаар нь чанахад цэхэр цагаан шөл гардаг бол булуу, чөмөгний шөл тос, нөж их ялгарсан цайвар бордуу шөл болдог.

Олон цаг буцласан ясны шөлийг амсахад хөлс гарам сайхан амттай байвал бүтэн сармисны хумс, давс, хар перц, сонгино, ногоон сонгино, лаврын навч хийж 20-30 минут буцалгаж амт, чанар оруулна.

Ингэж бэлдсэн шөлийг хөрсний дараа гялгар уутанд хэрэглэх хэмжээгээр хувааж хийгээд хөлдөөгчинд хадгалан олон сараар хэрэглэж болно. Ялангуяа төрсөн эх, мөн мэс заслын дараа амархан тэнхрүүлэх хүчтэй зүйл юм.

Эх сурвалж: Фэйсбүүк

Дэлгэрэнгүй унших

Эрүүл мэнд

92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц авжээ

Published

on

By

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 16-30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийлээ.

Уг тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний гол, Цагаан нуур зэрэг уулт хээрийн бүс нутгийг хамруулан, нийт зургаан цэгээс хачиг цуглуулан халдвартай эсэхийг тодорхойлох шинжилгээ хийв.

Мөн эрсдэлт бүлгийн 100 иргэнээс мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх зорилгоор асуумж судалгаа, 92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц авжээ.

Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйл болон урьдчилан сэргийлэх аргууд:

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Дэлгэрэнгүй унших

Онцлох