Connect with us

Дэлхийд

Бээжингийн эсрэг улстөрийн бодлогоо өөрчлөхийг шаардав

Оруулсан:

огноо:

АНУ, БНХАУ харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлэлцээрийг хийхээр төлөвлөжээ. Үүгээр маш олон асуудлыг шийдвэрлэнэ гэж үзжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цаг гаруй утсаар ярьсан байна.

БНХАУ-ын тал “Хоёр орны одоогийн зөрчлийг бууруулах, улсынхаа болон бусад орны эдийн засгийн салбарт хохирол учруулахаас зайлсхийх хэрэгтэй”-г онцолсон байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс уналтад орсон үндэсний компани, худалдаа, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа, мэдэгдэл хийж байгааг шүүмжилжээ.

Мөн Бээжингийн эсрэг хэрэгжүүлж байгаа улстөрийн бодлогоо өөрчлөхийг шаардсан байна. Ван И “Түүх болон бодит байдал БНХАУ, АНУ шиг том гүрнүүд үөвхөн хамтын ажиллагааны хүчээр хөгжиж чадна гэдгийг харуулж байна” гэв. Тэрээр “Энэ завшааныг ашиглаж Майк Помпеод Тайваны тухай Вашингтоны баримталж байгаа байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” байна. Түүнчлэн “Нэг Хятад” гэсэн бодлого, гурван талт мэдэгдлийг дэмжихийг шаарджээ. Майк Помпео, Ван И нар утсаар ярихдаа олон улсын хөтөлбөр тжхайлбал, Ираны талаар хэлэлцсэн байна.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлхийд

В.Путин БНХАУ руу тавих хийн хоолойг Монголоор дамжуулах боломжийг судлахыг даалгажээ

Published

on

By

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Газпром компанийн захиралд Ямалаас Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монголоор дамжуулах боломжийг судлах даалгавар өгчээ. Тэрээр өчигдөр тус компанийн захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр Путин “Баруун чиглэлээр буюу Монголоор хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг судлах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн энэ зам нь амаргүй боловч боломжтой гэдгийг онцлоод Хятадын тал ч дэмжих хандлагатай байгаа талаар Миллерт ярьсан байна.

Газпром компани нь арванхоёрдугаар сарны 1-нээс эхлэн “Сибирийн хүч” хоолойгоор Хятадын зах зээлд байгалийн хий экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм. ОХУ 30 жилийн хугацаанд Хятадад нэг их наяд куб метр байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг байгуулжээ. Газпром компанийн захирал “Энэ нь дэлхийн хамгийн том байгалийн хий экспортлогч орон хамгийн том импортлогч зах зээлд нийлүүлэлтээ эхлэх түүхэн үйл явдал” гэдгийг онцолсон байна.  

Одоогоор хоёр улсын эрх баригчид өөр чиглэлээр Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа аж.

Эх сурвалж: Reuters, Tass 

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Кэрри Лам Хятадад сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар боллоо

Published

on

By

Хонгконгийн захирагч Кэрри Лам эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татсан гэж мэдэгдлээ.

Гэхдээ жагсагчдаас хүргүүлсэн бусад шаардлагуудыг хүлээн авах боломжгүй гэж онцолсон байна. Ямартай ч жагсаал, цуглаан, үймээнтэй холбоотойгоор олон нийтийн дунд бий болсон санаа зовинлыг бүрэн арилгахын тулд ийм арга хэмжээ авч байгаа гэдгээ телевизээр хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Үүнээс гадна жагсагчдын эсрэг цагдаа нар хүч хэрэглэсэн асуудлыг мөрдөн шалгах тусгай үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд өөрчлөлт оруулж байгаагаа зарласан.

Жагсагчид хуулийн төслийг эргүүлэн татахаас гадна Кэрри Ламыг албан тушаалаа өгөх, цагдаа нарын хүч хэрэглэсэн явдлыг шалгаж, баривчлагдсан хүмүүсийг суллан, эрх чөлөө олгох зэрэг шаардлагуудыг хүргүүлээд байсан. Ямартай тавьсан энэ бүх шаардлагыг Хонгконгийн эрх баригчид биелүүлэхээс нааш иргэд жагсаалаа зогсоохгүй гэсэн таамгийг улс төр судлаачид дэвшүүлээд байсан юм.

Хонгконгийн жагсаал эхэлснээс хойш буюу VI сараас хойш цагдаа нар жагсаалд оролцсон 1100 гаруй хүнийг баривчлаад байгаа юм.

М.Золбоо

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Элсэхэд хамгийн хэцүү, бас хялбар АНУ-ын их сургуулиуд

Published

on

By

АНУ-д суралцахыг зорьдог залуус анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Тус улсын шилдэг их сургуулиуд дотор элсэхэд хамгийн хялбар болон хамгийн хэцүү сургуулиудын талаар та бүхэнд  танилцуулахаар  бэлтгэлээ. 

1Хэцүү: Харвардын их сургууль (Harvard University)

Хэцүү:  Харвардын их сургууль (Harvard University)

Харвардын их сургуулийн сургалтын алба элсэхээр өргөдлөө өгсөн нийт хүүхдүүдийн 5.4 хувьд нь л зөвшөөрсөн хариу илгээдэг бөгөөд тэдний SAT шалгалтын дүн дунджаар 1430-1600-гийн хооронд байдаг гэнэ. Тэгэхээр өргөдөл өгсөн залуусын  94.6 хувь нь татгалзсан хариу авдаг гэсэн үг.

2Амархан: Дорнод Орегоны их сургууль (Eastern Oregon University)

Амархан:  Дорнод Орегоны их сургууль (Eastern Oregon University)

Харвардаас ялгаатай нь Дорнод Орегоны их сургуулийн удирдлагууд элсэх хүсэлт гаргасан нийт сурагчдын ердөө гурван хувьд л татгалзсан хариу өгдөг байна.

3Хэцүү: Брауны их сургууль (Brown University)

Хэцүү: Брауны их сургууль (Brown University)

Тийм ээ. Энэ бол Эмма Уатсон (Emma Watson)-ы төгссөн сургууль. Уг сургуулийн элсэлтийн алба материалаа явуулсан нийт хүүхдүүдийн есөн хувийг л хүлээн авдаг аж.

4Амархан: Колорадо (Colorado) мужийн Адамс коллеж (Adams State College)

Амархан: Колорадо (Colorado) мужийн Адамс коллеж (Adams State College)

Та уг коллежид орохын тулд заавал онц сурдаг байх шаардлагагүй. Учир нь тэд хүсэлт явуулсан нийт хүмүүсийн 99.9 хувьд элсэн суралцахыг зөвшөөрдөг гэнэ. Элсэгчдийн ердөө 14 хувь нь SAT шалгалт өгсөн байдаг аж. Мэдээж оноо нь тийм ч өндөр биш буюу 930-1130-ын хооронд байдаг. 

5Хэцүү: Йелийн их сургууль (Yale University)

Хэцүү: Йелийн их сургууль (Yale University)

Энэ охин ингэж баярлаж үсрэх нь аргагүй юм. Учир нь Йелийн их сургуульд хэн дуртай нь ороод байдаггүй. Тэд нийт хүсэлт гаргагчийн 6.3 хувийг нь л хүлээн авдаг аж.

6Амархан: Идахо мужийн Лэвис Кларк коллеж (Lewis Clark State College)

Амархан: Идахо мужийн Лэвис Кларк коллеж (Lewis Clark State College)

Жил бүр уг сургуулийн сургалтын алба 3500 хүнийг сургуульдаа элсүүлдэг байна. Өөрөөр хэлбэл тэд нийт өргөдөл гаргагчийн 97 хувьд зөвшөөрсөн хариу явуулдаг юм.

7Хэцүү: Массачусетсийн технологийн их сургууль (MIT)

Хэцүү: Массачусетсийн технологийн их сургууль (MIT)

Технологийн хувьд хамгийн шилдэг их сургууль бол яах аргагүй MIT шүү дээ. Тэд нийт элсэх хүсэлт гаргагчдын найман хувийг нь л сургуульдаа авдаг байна. 

8Амархан: Бригхам Ёнг их сургууль (Brigham Young University)

Амархан: Бригхам Ёнг их сургууль (Brigham Young University)

Сүмээс санхүүждэг уг сургуулийн элсэлтийн алба материалаа өгсөн бүх хүнийг сургуульдаа элсүүлдэг гэнэ. Тэднээс татгалзсан хариу авах маш амаргүй шүү. 

9Хэцүү: Калифорнийн технологийн их сургууль (Caltech)

Хэцүү: Калифорнийн технологийн их сургууль (Caltech)

Гоц ухаантнуудаар дүүрсэн энэ сургууль нийт хүсэлт гаргагчийн найман хувьд нь л  элсэхийг зөвшөөрдөг гэнэ. 

10Амархан: Вайомингийн их сургууль (University of Wyoming)

Амархан: Вайомингийн их сургууль (University of Wyoming)

13.500 оюутантай, олон улсын тодотголтой энэ сургууль элсэх хүсэлт гаргасан нийт хүмүүсийн 95 хувьд зөвшөөрсөн хариу илгээдэг байна. 

11Хэцүү: Принстоны их сургууль (Princeton University)

Хэцүү: Принстоны их сургууль (Princeton University)

Харвард, Йелийн их сургуультай нэгэн адил Принстон нь хамгийн алдартай сургуулиудын нэг юм. Тэгвэл Принстоны элсэлтийн алба материалаа өгсөн нийт хүүхдүүдийн долоон хувьд л элсэх эрх олгодог байна. Мэдээж SAT шалгалтын өндөр оноотой байх хэрэгтэй. 

12Амархан: Канзас мужийн их сургууль (Kansas State University)

Амархан: Канзас мужийн их сургууль (Kansas State University)

Уг сургуульд элсэх хүсэлт гаргасан нийт хүмүүсийн 94 хувь нь зөвшөөрсөн захиа хүлээн авдаг гэнэ. Гэхдээ  Канзас мужийн их сургууль нь спортын хувьд хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг юм шүү. 

13Хэцүү: Стэнфордын их сургууль (Stanford University)

Хэцүү: Стэнфордын их сургууль (Stanford University)

Нарлаг Калифорни мужид очих амархан. Харин тэндхийн Стэнфордын их сургууль бол тийм биш шүү. Элсэлтийн алба нь нийт хүсэлт гаргагчийн 4.3 хувийг л элсэхийг зөвшөөрдөг гэнэ. 

14Амархан: Виржиниа мужийн их сургууль (Virginia State University)

Амархан: Виржиниа мужийн их сургууль (Virginia State University)

Уг сургуульд өргөдлөө явуулсан нийт сурагчдын 94 хувьд зөвшөөрсөн хариу илгээдэг байна. Мөн үүнээс бусад сургуульд ихэр хүмүүс хамт элсэх боломж бараг л байхгүй болов уу.

15Хэцүү: Колумбын их сургууль (Columbia University)

Хэцүү: Колумбын их сургууль (Columbia University)

Нью-Йорк хотын сургуулиуд дотроо элсэхэд хамгийн хэцүү нь Колумбын их сургууль юм. Тэд материалаа өгсөн нийт хүмүүсийн долоон хувийг л элсэхийг зөвшөөрдөг байна. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обама энэ сургуулийг төгссөн байна. 

16Амархан: Америкийн хүнс болон хоолны институт (Culinary Institute of America)

Амархан: Америкийн хүнс болон хоолны институт (Culinary Institute of America)

Хамгийн шилдэг тогооч нарыг бэлтгэдэг энэ сургууль нь элсэх хүсэлт гаргасан хүүхдүүдийн 94 хувийг л эгнээндээ элсүүлдэг байна. Энэ сургуулийг төгссөн алдартай тогооч нар бол Жеромэ Бокүз (Jerome Bocuse) Антони Боурдэйн (Anthony Bourdain) нар  юм.

17Хэцүү: Вандэрбилтийн их сургууль (Vanderbilt University)

Хэцүү: Вандэрбилтийн их сургууль (Vanderbilt University)

Сургалтын чанараараа Харвард, Йел, Принстонтой зэрэгцэж очдог уг сургуулийн элсэлтийн алба өргөдлөө явуулсан сурагчдын 11 хувьд л зөвшөөрсөн захиа илгээдэг гэнэ.

18Амархан: Монтанагийн их сургууль (University of Montana)

Амархан: Монтанагийн их сургууль (University of Montana)

Энэ сургууль нийт элсэх хүсэлт гаргагчдын 92 хувьд элсэхийг зөвшөөрдөг байна. Нийгмийн судалгаагаар дагнадаг Монтанагийн их сургууль нь АНУ-ын шилдэг сургуулиудын 17-т ордог тул тийм ч тааруу сургууль биш шүү. 

19Хэцүү: Чикагогийн их сургууль (University of Chicago)

Хэцүү: Чикагогийн их сургууль (University of Chicago)

Чикагогийн их сургуулийн элсэлтийн алба материал явуулсан нийт сурагчдын найман хувьд л зөвшөөрсөн хариу илгээдэг гэнэ. 

20Амархан: Кэнтаккигийн их сургууль (University of Kentucky)

Амархан: Кэнтаккигийн их сургууль (University of Kentucky)

Шарсан тахиагаараа алдартай Кентакки мужийн хамгийн том их сургууль бол Кентаккигийн их сургууль юм. Тэдний элсэлтийн алба материалаа явуулсан нийт хүүхдүүдийн 91 хувийг эгнээндээ элсүүлдэг байна. 

21Хэцүү: Пеннсилванийн их сургууль (University of Pennsylvania)

Хэцүү: Пеннсилванийн их сургууль (University of Pennsylvania)

Уг сургууль АНУ-ын хоёр Ерөнхийлөгч, сенатын 33 гишүүн, 42 удирдлагын дээд ажилтан, хэдэн зуун компанийн захирлыг төрүүлэн гаргасан юм. Тэдний дунд “Tesla” компанийн захирал Элон Маск (Elon Musk), телевизийн алдарт хөтлөгч Маури Пович (Maury Povich) гэх мэт амжилттай яваа олон эрхэм бий. Сургуулийн элсэлтийн алба элсэх хүсэлт гаргасан нийт сурагчдын 91 хувьд зөвшөөрсөн хариу илгээдэг байна.

22Амархан: Юта мужийн их сургууль (Utah State University)

Амархан: Юта мужийн их сургууль (Utah State University)

Юта мужийн хамгийн том сургууль нь элсэх хүсэлт гаргасан нийт хүүхдүүдийн 94 хувьд зөвшөөрсөн хариу өгдөг гэнэ. Уг сургуулийн эдийн засгийн салбарыг төгсөгчид 2013 онд Нобелийн шагнал хүртсэн нь сургалт сайтай болохыг нь  харуулж байгаа болов уу.

23Хэцүү: Дюкийн их сургууль (Duke University)

Хэцүү: Дюкийн их сургууль (Duke University)

Шилдгүүд дундаа хамгийн олон оюутан элсүүлж авдаг нь энэ сургууль юм. Тэд хүсэлт гаргасан нийт хүүхдүүдийн 11 хувьд зөвшөөрсөн хариу илгээдэг байна. 

24Амархан: Иллинойс мужийн их сургууль (Illinois State University)

Амархан: Иллинойс мужийн их сургууль (Illinois State University)

Энэ сургууль элсэх хүсэлт гаргасан залуусын 89 хувьд зөвшөөрсөн захиа явуулдаг гэнэ. Мөн Иллинойс мужийн их сургууль нь академик болон спортын арвин ололт амжилттай сургууль юм. 

25Хэцүү: Дартмаут коллеж (Dartmouth College)

Хэцүү: Дартмаут коллеж (Dartmouth College)

Дартмаут коллежид элсэхийн тулд маш их цагийг номын санд өнгөрөөх хэрэгтэй болно. Эднийх нийт хүлээж авсан материалуудынхаа зөвхөн 11 хувьд л зөвшөөрсөн хариу өгдөг аж.

Эх сурвалж: CaaK.mn

Дэлгэрэнгүй унших

Онцлох