Connect with us

Нийгэм

Охиноос англиар юм асууж, мэдэхгүй гэх тоолонд зодсон гэв

Оруулсан:

огноо:

-Хагалгаа 13 цагийн турш үргэлжилж гурван хурууг залгаж, нэг хурууг нь тайрчээ-

Долоон настай охиныг зодож, улмаар дөрвөн хурууг нь цавчиж, халуун ус цацаж тамласан онц ноцтой хэрэг Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаад гарсан тухай бид өмнө мэдээлсэн билээ. Охины хөл түлэгдсэн, мөн толгойн хэсэгт иртэй зүйлээр зүссэн байснаас хамгийн ноцтой нь зүүн гарын дунд, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг нь тасалж яргалжээ.

Хэрэг гарсан орой буюу энэ сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө охиныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, 02:00 цагийн орчимд яаралтай хагалгаанд оруулсан. Хагалгаа 10 гаруй цаг үргэлжилсэн юм. Охины гэр бүлийнхэн болсон явдалд ихээхэн цочирдсон, хүүхдийн биеийн байдалд маш их санаа зовсон байв. Тиймээс болсон явдлын талаар тайлбар хийхээс татгалзаж, хуулийн байгууллагынхан шалгаж, шийдэх ёстой хэмээж байлаа.

Эх сурвалжийн хэлснээр охин эхээс гурвуулаа гэнэ. Бага дүү нь эмнэлэгт хэвтсэн. Ээж нь бага охиноо сахих шаардлагатай байжээ. Иймээс охиныг сургуулиас нь аваад өгөхийг нагац ах “Ш”-ээс хүссэн гэнэ. Нагац ахын гэр нь охины сургуультай ойрхон болохоор заримдаа гуйж хичээлээс нь авахуулдаг байжээ.

Ойрын хамаатан учир гэр орноор нь орж гардаг, дээд боловсролтой, нас тогтсон, төлөв төвшин байрын хүн тул ийм зүйл болно гэж таамаглаагүй бололтой. Охин нагац ахаасаа зугтаж, гудамжинд уйлаад явж байхад нь иргэдийн дуудлагаар цагдаагийн алба хаагчид очсон байна. Цагдаа, түргэн тусламж зэрэг шахуу ирж хоёр тийш нь авч явсан тул “Ш”-тэй уулзаж амжаагүй талаар гэр бүлийнхэн нь хэлж байсан.

“Ш” нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршилтай. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр ч согтуу байсан аж.

Охин маш их цочирдсон, сэтгэл зүйн байдал хэцүү, унтаж чадахгүй байгааг ар гэрийнхэн нь хэлж байсан. “Ш” нь нүдний шилтэй аж. Тиймээс охин нүдний шилтэй эмч орж ирэхээр ээж, аавыг дууд хэмээн айн бэмбэгнэж байгаа гэнэ. Охины хэлснээр нагац ах нь хүчирхийлэх ямар нэг үйлдэл гаргаагүй бололтой.

Харин англиар янз бүрийн зүйл асууж мэдэхгүй гэж хариулах тоолонд зодсон гэнэ. Цохичих уу хэмээн алх далайгаад байсан аж. Эхлээд 4-5 удаа цохиж байгааг мэдсэн, түүнээс цааш хэдэн удаа цохиулснаа мэдээгүй тухай ярьжээ. Охин толгойгоо хамгаалах гэж гараараа дарж байгаад хуруугаа тасдуулсан бололтой. Мөн ус буцалгаж байгаад цацчихсан гэнэ.

Гэр бүлийнхэн нь хамгийн их итгэж найддаг, ойр дотны хүн ийм балмад үйлдэл гаргасанд итгэж чадахгүй байна. Мөн мэдэгдэж байгаа нь энэ хэрэг. Цаана нь Монголын хэчнээн олон бяцхан үрс бусдын гарт шүүслэгдэж байгааг мэдэхгүй хэмээн ярьж байв.

Эмч нар яаралтай хагалгааг 13 цагийн турш хийж, гарын гурван хурууны шөрмөсийг залгаж, нэг хурууг залгах боломжгүй хэмээн тайрчээ.

Нийгэм

“Өвс” түүж бэлтгэн, худалдаалсан хүнд 5 жил хорих ял оноов

Published

on

By

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны аравдугаар сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс”-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны байрандаа 3.83 грамм “шавар” гэх, 18.7 грамм “тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалжээ.

Улмаар 2019 оны гуравдугаар сард 2.41 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э нарт худалдсан гэмт хэрэгт холбогдсон байна. 

Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сард хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан, бусдад худалдаалсан гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр, бусад 3 шүүгдэгчийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, хадгалсан гэм буруутайд тооцож 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн НПГ-аас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Нүд хуурсан ажил хийдгээ зогсоогооч

Published

on

By

Бүтээн байгуулалт нэрийн дор татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэдэг хариуцлагагүй үйлдэл засрахгүй нь ээ.

Хэдхэн хоногийн өмнө Улаанбаатар хотын авто замуудад тавьсан шар хашлага салхинд унаж, хотын захиргаа хэрэггүй ажилд 700 гаруй сая төгрөг зарцуулсан шүүмжлэлд өртсөн бол Баянгол дүүргийн III,  IV хороололд  явган зорчигчийн гарц дагуу төмөр шар өнгийн сараалж босгох болсон нь  олон хүний гайхашралыг төрүүлж эхлэв.  Явган хүн гарцаар гарахад тэмдэг, тэмдэглэгээ нь тодорхой, гэрлэн дохио бүрэн ажиллаж байхад л болно. Харин автобусны буудал нь нар, салхинаас хамгаалах боломжтой, зорчигч автобусаа хүлээнгээ суучих сандалтай байхад л тав тух хангачихна. Гэтэл сүүлийн үеийн бүтээн байгуулалт нэрийн дор хийж байгаа ажил нэг л биш ээ. Иргэдийн хэрэгцээ, тав тухыг хангах гэхээсээ  “мөнгө цохиж” ашиг унагахыг оролддог болоо юу гэмээр ажил хийгддэг болов.

Хамгийн ойрын жишээ нь Хятад улсаас импортолсон хашлага.  Нэг үеэ бодвол иргэд гарцгүй газраар гүйх нь багассан. Хааяа нэг хүн хашлага давбал тэрхүү бичлэг, зураг  сошиал сүлжээнд тавигдаж, соёлтой байхыг бусаддаа уриалдаг.  Олон нийтийн хандлага ийн өөрчлөгдөж, соёлжиж байхад төр нь хүний хэрэгцээ шаардлага хангасан ажил хийж чадахгүй, хийлгэж ч чадахаа больжээ. Бороо орох бүрийд авто зам нь эвдэрч, засвар хийхээс аргагүй болж байна. Жилд тэрбум, тэрбумаар нь хөрөнгө зарцуулж байна. Улсын төсвөөс, Засгийн газрын нөөц хөрөнгөөс, орон нутгийн төсвөөс гэхчлэн эх үүсвэр бүр нь өөр, өөр. Гэтэл дээрх авто замыг зээлээр барьсан байх нь олонтаа. Зээлээ ч эргэн төлж эхлээгүй байхад авто замдаа засвар хийх шаардлага үүсдэг. Тэр бүрт авто зам чанарын шаардлага хангаж баригдаж чаддаг уу гэдэг асуудал хөндөгддөг ч манай сайд, дарга нар “Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж, зам усанд урссан” гэдэг тайлбар хийж, дахин хөрөнгө хуваарилуулж авдаг нь зуршил болжээ.

Авто зам аюулгүй байж гэмээнэ осол аваар бага гарах тул төр ч гар татах боломжгүй. Уг нь татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхээ бодвол чанаргүй авто зам барьсан компаниар  дахиж засвар үйлчилгээ хийлгэмээр. Гэтэл төсвийн мөнгө ёо гэж хэлэх биш дээ гэсэн шиг л Сангийн яамныхнаа шаналгаж байгаад л хөрөнгө хуваарилуулж авдаг. Барилга ч ялгаагүй. Улсын комисс нь хүлээгээд авчихсан байхад л борооны ус орж ирж, хавдар эмчлэх өндөр өртгөөр худалдан авсан аппаратыг эвдэлдэг. Буруутан хайхаар эзэн олдохгүй. Бие, бие рүүгээ “чихсээр” эцэс сүүлдээ орсон бороо л буруутай болдог.

Нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах нэрээр жил бүр боржуурыг сольдог нэг аргатай. Эвдэрч, хэмхэрсэн зүйл байхгүй байхад л хуу татаж аваад шинийг тавина. Тэгсэн атлаа өвөл хальтиргаа гулгаа үүсгэдэг гялгар хавтанг сольдоггүй.

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нэрээр хэдэн жил мод тарилаа. Ууланд ургаж байсан модыг Улаанбаатар хотод авчирч тариад л үхүүлээд байна. Энэ ажилд мөн л татвар төлөгчдийн мөнгө урссаар…

Монголчууд хэзээ нэг япончууд шиг чанартай авто зам тавьж, солонгосууд шиг хотоо ойжуулж ногоон төгөл байгуулж сурна даа.

Г.ХОРОЛ – news.mn

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Амьгүй, дутуу төрөлт яагаад нэмэгдэв?

Published

on

By

Сүүлийн үед амьгүй, дутуу төрөлт нэмэгдэх хандлагатай талаар эмч, мэргэжилтнүүд ярих боллоо. Монгол Улсад 2010 оноос жирэмсний хугацааг 22 долоо хоног, ургийн жин 500 гр-аас дээш байхыг дутуу төрөлтөд тооцож ДЭМБ-ын удирдамжийн дагуу бүртгэж эхэлсэн байна. Тухайлбал, жирэмсний 22-37 долоо хоног хүртэлх хугацааг дутуу төрөлт гэдэг аж. Дэлхийд 10 хүүхэд бүрийн нэг нь дутуу төрж байна. Тиймээс энэ талаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасгийн эрхлэгч Б.Батхишигээс тодруулахад “Ямар шалтгааны улмаас дутуу болон амьгүй төрөх эрсдэлд орсноос хамааран эмчилгээний хувьд харилцан адилгүй байдаг.

Дутуу төрөлтөд таван үндсэн шалтгаан байдаг. Нэгдүгээрт, үрэвсэл халдварын шинжтэй эх дутуу төрөх өндөр магадлалтай байдаг. Жирэмсэн эх ямар нэг үрэвсэлт халдвартай эсэхээ хяналтад орж оношлуулах шаардлагатай. Жирэмсний эхний гурван сард хяналтад орсноор нарийн мэргэжлийн эмч нараар дамжуулан эхийн архаг хууч өвчинг тодорхойлж, хүүхэд тээхэд асуудал байгаа эсэхийг хугацаа алдалгүй тогтоох боломжтой. Ихэвчлэн үтрээний ариун цэврээс хамаарсан бэлгийн замын халдварт өвчнүүд гол шалтгаан болдог. 32 долоо хоногоос өмнө төрж байгаа эхчүүдийн 80-85 хувь нь үрэвслийн шалтгаантай байдаг тул жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад орж нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

Амьгүй төрөлтийн шалтгаан нь төрөх үеийн хүндрэлүүд, жирэмсэн эхийн халдвар, даралт ихсэлт, чихрийн шижин, ургийн өсөлтийн саатал ордог аж.

Хоёрдугаарт, жирэмсний хожуу хордлогоос үүдэн дутуу төрөх эрсдэл байдаг. Энэ нь жирэмсний 24 долоо хоногоос хойш хордлого өгч, даралт ихсэх, хавагнах шинж тэмдгээр илэрнэ. Ихэвчлэн жирэмсэн биш үедээ даралт ихэсдэг, бөөр өвддөг эхчүүдэд түлхүү тохиолддог учраас эхийн эрүүл мэнд маш чухал. Гуравдугаарт, ургийн өсөлтийн саатлаас болж дутуу төрдөг. Хүүхэд хугацаандаа өсөхгүй тохиолдол байдаг. Үүнийг эхогоор оношлуулах шаардлагатай.

Дөрөвдүгээрт, умай хэт их сунаснаар дутуу төрөх магадлал өндөр болдог. Энэ нь ихэр жирэмслэлт болон ураг орчмын шингэн ихдэлтээс болж үүсдэг. Ураг орчмын шингэн ихдэлтийн шалтгаан нь үрэвсэлт халдвар, чихрийн шижин өвчин. Иймд эмчийн хяналтад орох нь зүйтэй. Тавдугаарт, дутуу төрдөг ээж нар байдаг. Шалтгааныг нь тодорхойлох боломжгүй буюу өмнө нь дутуу төрсөн ээж дахин дутуу төрөх магадлал өндөр. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг. Тиймээс жирэмслэлтийг төлөвлөж байж төрөх нь хамгийн чухал юм. Жирэмслэхээсээ өмнө эрүүл мэндийн нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдаж хүүхэд тээх боломжтой эсэхээ тогтоох нь эх болон урагт эрсдэл учруулахгүй” гэсэн юм.

Амьгүй төрөлтийн шалтгаан нь төрөх үеийн хүндрэлүүд, жирэмсэн эхийн халдвар, даралт ихсэлт, чихрийн шижин, ургийн өсөлтийн саатал ордог аж. Бусад хүнтэй харьцуулахад 15-аас доош настай болон 45-аас дээш настай хүмүүс жирэмсэлбэл амьгүй төрөлтийн тоо 2.4 дахин ихэсдэг. Мөн төрөлтийн тоо ихсэх, тамхидалт, эхийн таргалалт, ихэр жирэмсэн, даралт ихсэлт, бодисын солилцооны эмгэг нь амьгүй төрөлтийн эрсдэлт хүчин зүйл болдог байна. Ахимаг насны эмэгтэйчүүдийн амьгүй төрөлтийн тоо болон өсвөр насны жирэмслэлтийн тоо ихэссэн ажээ.

Хожуу хордлогын эрсдэлийн хувь буураагүй тоон үзүүлэлтүүдээс манай улсын хэмжээнд амьгүй болон дутуу төрөлтийн эрсдэл өндөр байгааг харж болно. Эрт дутуу төрсөн урагт шаардлагатай эмчилгээг хийснээр амьдруулах боломжтой ч эмнэлгийн тоног төхөөрөмж, орны хүрэлцээ бага байдаг нь хөдөө орон нутаг, нийслэлийн эмнэлгүүдийн хувьд томоохон асуудал болж байна. Амьгүй болон дутуу төрөлтийн эрсдэлийг бууруулахад эхийн эрүүл мэнд болон эмнэлгийн орчин чухал нөлөөтэй ажээ.

АГААРЫН БОХИРДОЛ УРГИЙН ЖИНГ БУУРУУЛЖ БАЙГААГ ТОГТООЖЭЭ

АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтэн багш нар “Агаарын бохирдлын ургийн жин, амьгүй ба дутуу төрөлтөд үзүүлж буй нөлөөлөл”-өөр 2013-2015 онд судалгаа хийсэн байна. Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч бодисуудын ихэссэн агууламж нь ургийн жинг бууруулахад нөлөөлж байгааг тогтоожээ. Тухайлбал, хүхрийн давхар исэл 30.48 грамм, азотын давхар исэл 42.96 грамм, нүүрстөрөгчийн дутуу исэл 29.96 грамм, том ширхэгт тоосонцор 34.88 граммаар буюу 138.28 граммаар жирэмсний тээлтийн хугацаанд ургийн жинг бууруулж байна. Баянгол, Чингэлтэй дүүрэгт бага жинтэй төрсөн нярайн түвшин харьцангуй өндөр байна. Бага жинтэй нярай өвлийн улиралд хамгийн их төржээ.

ДУТУУ ТӨРӨЛТ ХАВАР ИХСЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Дутуу төрөлтийн түвшинг судлахад Баянгол дүүргийн эхчүүдэд 1000 амьд төрөлтөд 15.5 байсан бөгөөд дутуу төрөлт хавар ихсэх хандлагатай байгаа аж. Хүхрийн давхар исэл ба том ширхэгт тоосонцрын бохирдол нөлөөлснөөр ураг хэвийн хугацаанаас 12.1 долоо хоног ба 8.89 долоо хоногийн өмнө дутуу төрөх магадлалтай байна.

АМЬГҮЙ ТӨРӨЛТИЙН ИХЭНХ НЬ СОНГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ

Амьгүй төрөлтийг судлахад эхчүүдийн ихэнх нь Сонгинохайрхан 24.2, Баянзүрх 23.4 дүүргийн харьяалалтай байжээ. Хүхрийн давхар ислийн агууламж тээлтийн эхний, дунд, сүүлийн гурван сард 10 нэгжээр ихсэхэд ураг амьгүй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Азотын давхар исэл тээлтийн эхний гурван сард ихссэнээр амьгүй төрөх эрсдлийг нэг дахин нэмэгдүүлдэг байна. Харин нүүрстөрөгчийн дутуу исэл тээлтийн бүх хугацаанд нөлөөлснөөр амьгүй төрөх эрсдлийг мөн нэг дахин нэмэгдүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Онцлох