Connect with us

Нийгэм

М.Мөнхгэрэл: Орон нутгийн чиглэлд нэг ч зам хаагаагүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Оруулсан:

огноо:

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим аймаг, сумдад цаг агаар хүндэрч цас их хэмжээгээр орсноос зам даваа хаагдахад хүрсэн. Нийслэлд цаг агаар тогтуун, дулаан байгаа ч хөдөө, орон нутагт хүндэрсэн замын нөхцөл байдал болон нийслэлийн хэмжээнд өрнөж буй авто замын засвар арчилгаатай холбоотой асуудлаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Өнгөрөгч өдрүүдэд орон нутагт их хэмжээний цас орсноос үүдэж зам даваа хаасан гэх мэдээлэл байна. Орон нутагт нөхцөл байдал ямар байв?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд нутгийн зүүн урд чиглэлийн аймгууд болон Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр болон Өвөрхангай аймгуудад цас их хэмжээгээр орж, цасан шуурга шуурч нөхцөл байдал хүнд байлаа. Цас их хэмжээгээр орсноос болж замын зорчих хэсэг цасанд хучигдан хунгарлаж, орсон цас нь өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж халтиргаа гулгаа үүссэн байдалтай байна.

Одоо ч гэсэн дээрх чиглэлийн зам халтиргаа гулгаатай байгаа тул иргэд, жолооч, малчдад сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар харьцангуй дулаан байсан учраас хүмүүс гэнэтийн цаг агаарын өөрчлөлтөд бэлэн байсангүй. Уг нь цаг агаарын урьдчилсан мэдээллээр цаг агаар хүйтэрнэ, хур тунадастай гэж сэрэмжлүүлэг мэдээлэл явуулсан ч ихэнх тээврийн хэрэгслүүд зуны дугуйтай байсан учраас халтиргаа гулгаатай замд хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байсан.

Тэр дундаа Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нөхцөл байдал нэлээд хүндэрч аймгаас гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Одоогоор замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

2019 оны тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нутгийн ихэнх хэсгээр тэнгэр цэлмэг, салхи шуургагүй, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа хэдий ч нутаг дэвсгэр хариуцсан Замын цагдаагийн газрын алба хаагчдаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон авто зам засвар, арчлалт хариуцсан байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Замын нөхцөл хүндэрсэн дээрх чиглэлд хэрэг, зөрчил хэр бүртгэгдэв. Дөрвөн хүн амиа алдлаа гэсэн мэдээлэл байна. Үнэн үү?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, энэ сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Ногоон довын даваа” гэх газар Lexus 470 маркийн автомашин онхолдож зорчигч 28 настай нэг хүний амь нас хохирч, нэг хүн гэмтсэн, мөн 12-ны 18:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн нутаг “Улаан чулуут” гэх газар асфальтан замд Gaz маркийн автомашин онхолдож, зорчигч 28 настай нэг хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.

-Их хэмжээний цаснаас үүдэж орон нутгийн замыг хаасан чиглэл бий юү? 

-Өнөөдрийн байдлаар цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан хаасан зам, даваа байхгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УБ-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөн болон замын хөдөлгөөнийг хаасан талаар ташаа мэдээлэл гарчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд замын нөхцөл хүндэрсэн үед хот хоорондын зорчигч тээврийн хэрэгсэл хөдөлгөөн удааширсан боловч одоогоор хөдөлгөөнийг хязгаарласан асуудал байхгүй болно.

-2019 он гарсаар авто тээврийн хэчнээн осол бүртгэгдсэн бэ?

-Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд нийт 23,700 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 142 хүний амь нас хохирч, 1,011 хүн ямар нэгэн байдлаар осолд өртсөн статистик үзүүлэлттэй байна.

Хүний амь нас хохирсон ослын 76 хувь буюу 108 нь орон нутагт бүртгэгджээ. Ослын шалтгааныг үзвэл дийлэнх хувь нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүй болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарсан байна. Эхний дөрвөн сарын байдлаарх осол, хэргийн нөхцөл байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас баралт, гэмтсэн хүн зэрэг өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэйг хэлэх нь зүйтэй болов уу.

-Энэ жил нийслэлийн хэмжээнд нэлээд газарт замын бүтээн байгуулалтын ажил хийж байна. Үүнтэй холбоотой зам хаасан, хөдөлгөөний чиглэл өөрчлөгдсөн хэсгүүдийн мэдээллийг өгөөч?

-Хэд хэдэн томоохон замуудыг хааж засварлаж байна. Тухайлбал, Замын цагдаагийн газрын гүүрэн гарцын зорчих хэсгийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн Баянзүрхийн гүүр болон Сонсголонгийн гүүрний ажлууд 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, Хайлааст-Дарь эх чиглэлийн авто замын ажил 80 орчим хувьтай, Налайхын 20.9 км авто замын ажил бетон хуулалтын ажлууд хийгдэж байна. Эдгээр автозамуудад тухайн бүрт нь хөдөлгөөн зохион байгуулалт хийж ажиллаж байна.

Жолооч нар Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлын явцыг нэлээд асуудаг. Төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өнөөдрийн гүүрний дам нурууг хийх ажлуудыг шөнийн цагаар буюу хөдөлгөөний ачаалал бага үеэр хийлгэж байна. Гүүрний дам нурууг барихтай холбоотойгоор Замын цагдаагийн баруун урд уулзварын замын зорчих хэсгийн нэг эгнээг хааж нарийсгасан байгаа. Аль болох жолооч нарт хүндрэл учруулахгүйгээр, түгжрэл саатал бий болгохгүйгээр энэ замын барилгын ажлуудыг хийлгэхээр зорьж байна.

-Гачуурт-Налайх, Чойрын замын ажил эд өрнөж байна. Баянзүрхийн товчооноос цааш зам хаасан. Сайжруулсан зам сонгож хөдөлгөөнд оролцож байгаа. Иргэдэд л нэлээд төвөгтэй байх шиг. Гэхдээ явган зорчигч болон бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлыг нэлээд анхаарах хэрэгтэй санагдсан?

-Энэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг бүрэн хааж, зорчих иргэд шороон түр замаар зорчиж байна. Гачууртаас Налайх, Чойрын уулзвар хүртэлх түр замд тоосжилт маш ихээр үүсэж байгаа бөгөөд Нийслэлийн автозамын хөгжлийн газраас Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосны дагуу өдөрт 3-4 техник хэрэгслээр, хөдөлгөөн бага үеэр усалгааг хийж байгаа. Гэсэн хэдий боловч тоосжилтыг бүрэн арилгаж чадахгүй байгаа.

Мөн иргэд уг замд байршуулсан тэмдгийг дагаж мөрдөхгүй, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх зэргээр дүрэм зөрчиж байна. Энэ нь хайрга, чулуу үсрэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, хөвөө, далан байхгүй замд замаас гарах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн түр зам гаргасан байхад тогтоосон маршрутаас гадна замаар зорчих асуудлууд байна. Иймд уг чиглэлд зорчиж буй жолооч нар анхаарал болгоомжтой зорчихоос гадна замын хөдөлгөөний дүрмээ баримтлах шаардлагатай байна. 

-Шинэ Яармагийн гүүрний ажил ч мөн томоохон бүтээн байгуулалт. Үүнтэй холбоотой мөн л хязгаарлалт хийж байгаа шүү дээ? 

-Яармагийн гүүрний хоёр дахь буюу өнгө хучилтын ажил, явган хүний зам, гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэлийн ажил хийгдэж байна. Гүүрний өнгө хучилтын ажил хийгдэхтэй холбоотойгоор энэ сарын 11-нээс 23-ны өдрийг хүртэл хэсэгчилж хааж, хөдөлгөөн зохион байгуулалтыг хийж байна. Мэдээж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор авто замд хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл тухайлбал, хайс, хашлага, тэмдэг зэргийг байрлуулсан байгаа тул дагаж мөрдөх шаардлагатай.

Хэдий хэсэгчилж хааж байгаа ч хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг бүтээн байгуулалтын ажлын үеэр хүлээцтэй хандаж, хэсэг хугацаанд цагаа зөв тохируулахыг зөвлөж байна. Мөн Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зам засвар, арчлалтын ажлууд хийгдэж эхэлж байна. Эдгээр ажлууд дээр замын хөдөлгөөнийг бүрэн хаах ажлууд байхгүй хэдий ч тухайн засах замын хэсгийг хэсэгчилж хааж шөнийн цагаар замын нөхөөс, заадас, засах ажлууд хийгдэнэ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

“Автомашингүй өдөр”-ийг сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судална

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. 

Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй.

Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

НӨАТ: 80 САЯ төгрөгийн супер азтан ХОЁР , 50 САЯЫН НЭГ азтан тодорлоо

Published

on

By

НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн супер тохирлоор 80 сая төгрөгийн хоёр, үндсэн тохирлоор 50 сая төгрөгийн  нэг азтан тодорлоо.

Супер тохиролд 17798558, үндсэн тохиролд 46530850 дугаар тодорсон юм.

Энэ удаагийн сугалааны тохиролд Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн дөрөдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацааны баримтуудыг хамруулсан билээ.

Үндсэн тохирлоор

  •     30 мянган төгрөгийн 23659
  •     100 мянган төгрөгийн 2327
  •     1 сая төгрөгийн 230
  •     5 сая төгрөгийн 24
  •     50 сая төгрөгийн нэг баримт тохирлоо.

Дэлгэрэнгүй унших

Онцлох