Connect with us

Нийгэм

A Cool-ийн санаачилсан сайн үйлсийн аян үндэсний хэмжээнд үргэлжлэнэ

Оруулсан:

огноо:

Хүүхдийн элч дуучин A Cool нийгмийн идэвхтэй уран бүтээлчдийн нэг бөгөөд хэд, хэдэн аян үргэлжлүүлсний хамгийн тод жишээ нь цахим гэмт хэргээс хүүхдүүдээ хамгаалах Unlike хөдөлгөөнийг ЦЕГ-тай хамтран хэрэгжүүлснийг уншигчид санаж байгаа биз ээ. Одоогоо тэр хорт хавдартай хүүхдүүдэд туслах “Итгэл-Хайранд” сайн үйлсИЙН аянг санаачлан үргэлжлүүлж буй. Энэхүү сайн үйлсийн аянг УИХ гишүүн дэмжиж гурван сарынхаа цалинг хандивлахын зэрэгцээ Итгэл-Хайранд хорт хавдартай хүүхдүүдэд туслах аянг дэмжих хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлгээр богино хугацааны шийдэл буюу яаралай тусламж хэрэгтэй байгаа 4 өвчтэй хүүхдүүдэд зориулж хандивийн мөнгө цуглуулах, нөгөө нь урт хугацааны тулгамдсан асуудал болох олон улсын стандартад нийцсэн тоног, төхөөрөмжүүдээр эмнэлгүүдийг хангахад төрийн төсөв бодлогод хамруулах талаар хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгээр:

1. Хандив цуглуулах үйл ажиллагаа цаашдаа үндэсний хүрээнд үргэлжлүүлэх

2. Монголын эдийн засагт ямагт өндөр хувь нэмэрээ оруулж байдаг аж ахуй нэгжүүд, компаниудад энэ хандивийн ажиллагааны зорилгыг танилцуулан хамтран ажиллахыг системтэй уриалах

 3. Олон улсын стандартад жишигт нийцсэн тоног төхөөрөмж, технологиор эмнэлгийн байгууллагуудыг хангахад төрийн оролцоог нэмэгдүүлж 2020 оны төсөвт тусгах, тоног төхөөрөмжтэй холбоотой үүсдэг зардлыг эрүүл мэндийн яамнаас тооцоолж өргөн барих ажлыг зохион байгуулах

4. Улсын хэмжээнд баг ажиллуулж гадагшаа явж эмчлүүлэх гэж буй ард иргэдэд монголдоо эмчлүүлэх боломжтой өвчний тухай болон боломжгүй өвчний талаарх мэдээлэл олгох, ард иргэдийг санхүү болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх гэсэн шийдлүүдэд хүрч, хаалтаа хийжээ.

Энэ сайхан үйл ажиллагааг зохион байгуулж буй дуучин A Cool буюу Б.Анхбаяртаа нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Нийгэм

Өнгөрсөн сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

Published

on

By

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, амьд төрсөн хүүхэд 50-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499-өөр, амьд төрсөн хүүхэд 512-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Published

on

By

Баярын наадмын үеэр эрүүл ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллана. Тодруулбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж. 

Дэлгэрэнгүй унших

Онцлох