Connect with us

Нийгэм

Махны үнийг зохиомлоор өсгөсөн асуудлыг ТЕГ шалгахаар болжээ

Оруулсан:

огноо:

Махны үнэ тэнгэрт хадаж, ард иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэж байна. Тодруулбал, Хүчит шонхор захад үхрийн ястай мах 10500, цул нь 12500, гуяны цул нь 13000 төгрөгийн үнэтэй, хонины ястай мах 9800, цул мах 11000 төгрөгт хүрчээ.

Харин иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны жижиглэнгийн үнэ 15, 16 мянган төгрөгт хүрсэн. Тухайлбал, “Миний дэлгүүр” үхрийн махаа нэг кг-ийг нь 16.500 төгрөгөөр худалдаалж байна.

Тэгвэл махны үнэ өссөн асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр “Мах, гурилтай холбоотой цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгасан. Энэ долоо хоногийн пүрэв юм уу баасан гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярина. Зохион байгуулалттай, 2-3 компани нийлж махны үнэ хөөрөгдсөн гэсэн мэдээлэл ирж байгаа. Үүнийг ТЕГ-т шилжүүлсэн. ТЕГ Засгийн газарт мэдээлэл өгсний дараа зохиомол нөхцөл байдал үүсгэсэн үү гэдгийг Ч.Улаан сайд та бүхэнд мэдээлэх байх. Махны үнэ өссөн асуудлыг хятадуудтай холбоотой үйлдвэрлэл энтэр гэж хэлмээргүй байна. Юутай ч ийм зүйл байж болохгүй. Одоо байгаа нөөцийн махуудыг хугацаанаас нь өмнө гаргах асуудалд анхаарч байна” гэлээ. 

Б.Аз

Нийгэм

“Автомашингүй өдөр”-ийг сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судална

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. 

Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй.

Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

НӨАТ: 80 САЯ төгрөгийн супер азтан ХОЁР , 50 САЯЫН НЭГ азтан тодорлоо

Published

on

By

НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн супер тохирлоор 80 сая төгрөгийн хоёр, үндсэн тохирлоор 50 сая төгрөгийн  нэг азтан тодорлоо.

Супер тохиролд 17798558, үндсэн тохиролд 46530850 дугаар тодорсон юм.

Энэ удаагийн сугалааны тохиролд Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн дөрөдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацааны баримтуудыг хамруулсан билээ.

Үндсэн тохирлоор

  •     30 мянган төгрөгийн 23659
  •     100 мянган төгрөгийн 2327
  •     1 сая төгрөгийн 230
  •     5 сая төгрөгийн 24
  •     50 сая төгрөгийн нэг баримт тохирлоо.

Дэлгэрэнгүй унших

Онцлох