Connect with us

Нийгэм

Монгол нэрсийн ХАМГИЙН ХАМГИЙН…

Оруулсан:

огноо:

Та өөрийнхөө нэртэй ижил нэртэй хүнтэй хэр их таарч байсан бэ? Мөн өөрийнхөө нэрийг хамгийн ховор эсвэл хамгийн түгээмэл гэж боддог уу? Та бүхэнд Монгол улсын нэрсийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.

Хамгийн түгээмэл нэрс:
1.    Бат-Эрдэнэ (16430)
2.    Отгонбаяр (12754)
3.    Алтанцэцэг (12458)
4.    Батбаяр (12302)
5.    Лхагвасүрэн (12197)
6.    Оюунчимэг (11744)
7.    Болормаа (11461)
8.    Мөнх-Эрдэнэ (11121)
9.    Энхтуяа (10780)
10.    Гантулга (10746)

Хамгийн ховор нэрс:
1.    Жааханчулуу
2.    Адилсанаа
3.    Шийлэггалаа
4.    Тожбаатар
5.    Алтан-Очирт
6.    Ямагтбаатар
7.    Одонтуяарахгэрэл
8.    Бага-Ууган
9.    Чингүүнхүслэн
10.    Алимантунгалаг

Хамгийн богино нэрс:
1.    Аз
2.    Оч
3.    Од
4.    Алт
5.    Бат
6.    Буд
7.    Ган
8.    Ану
9.    Гүр
10.  Хад

Хамгийн урт нэрс: 
1.    Гүрсоронзонгомбосүрэнболд (25 үсэг)
2.    Лувсандэнзэнпилжинжигмэд (24 үсэг)
3.    Гурванхангайшатарманлай (23 үсэг)
4.    Гурвындавааотгонбаатар (22 үсэг)
5.    Мятрашгүймонголжингоо (21 үсэг)
6.    Найманзууннандинцэцэг (21 үсэг)
7.    Гүрсоронзонболдбаатар (21 үсэг)
8.    Энхтөгөлдөрбаясгалан (20 үсэг)
9.    Жүгдэрнамжилжавзмаа (19 үсэг) 
10.    Дэмбэрэлсамбуудорж (18 үсэг)

Хамгийн сонирхолтой нэрс:
1.    Итгэмжлэх
2.    Гөлчгий
3.    Галтогоо
4.    Ботго
5.    Хурга
6.    Ямаа
7.    Тугал
8.    Мал
9.    Ноймор
10.   Жижигзургаа
11.    Магазин
12.    Бяслаг
13.    Бамбарууш
14.    Чихэр
15.    Өтгөс
16.    Үсрээ
17.    Бүдүүн
18.    Буга
19.    Чашка
20.    Пропуск 


Эх сурвалж: burtgel.gov.mn

Нийгэм

Өнгөрсөн сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

Published

on

By

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, амьд төрсөн хүүхэд 50-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499-өөр, амьд төрсөн хүүхэд 512-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Published

on

By

Баярын наадмын үеэр эрүүл ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллана. Тодруулбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж. 

Дэлгэрэнгүй унших

Онцлох