Connect with us

Дэлхийд

“Ялалтын баяр”-ын талаар хэний ч дуулаагүй 8 баримт

Оруулсан:

огноо:

Кремлийн цэрэг, армийн сүр жавхаа, сүүлийн үеийн дэвшилтээс дэлхийн улс гүрнүүдэд тольдон харуулах алтан мөч Ялалтын баяраар тохиодог билээ. Эх орны газар шорооны төлөө халуун цусаа урсгасан мянга мянган баатрын суу алдрыг эргэн дурсах, амьд сэрүүн буй ахмад дайчдаа бахархан хүндлэх гавьяа бас энд дуурсдаг.

Тэгвэл энэхүү түүхэн баярын талаар таны урьд хожид сонсоогүй найман баримтыг “Russian Beyond” ийнхүүн нийтэлжээ.

ЗӨВЛӨЛТ ЦЭРГҮҮД НАЦИСТУУДЫН ТУГАНД Ч ХҮРЭХИЙГ ХҮССЭНГҮЙ

1945 оны зургадугаар сарын 24-нд анхны Ялалтын баярын парад Улаан талбайд болоход Лениний бунханы урд гуравдугаар Рейхийн олон тугийг түшүүлэн тавьсан байв. Цэргүүд жагсаалын үеэр гартаа бээлий углан өнөөх тугнуудыг музейд тавьсан юм. Үүнийхээ дараа тэд бүгд өмссөн бээлийгээ тайлж шатаан хорслоо илэрхийлж байжээ.

ИОСЕФ СТАЛИН МОРЬ УНАХДАА ТААРУУ БАЙЖЭЭ


Баярын жагсаалын сургуулилтын үеэр Сталин хэд хэдэн удаа мориноосоо унаж нуруугаа хүртэл бэртээж байв. Хүндэтгэлийн жагсаалын хэсгээс морь унах үзэгдлийг хасах санал хүртэл гаргасан удаатай. Гэвч эцэст нь маршал Г.Жуков энэхүү үүргийг хариуцаж авсан юм.

БӨМБӨГ ИЛРҮҮЛСЭН НОХОЙГ ХҮНДЭТГЭН И.СТАЛИНЫ ХҮРМИЙГ НӨМӨРГӨЖЭЭ

1945 оны Ялалтын жагсаалд гагцхүү хүмүүс оролцоогүй юм. Бөмбөг олж илрүүлсэн нохойг хүндэтгэн И.Сталин хүрмээ хүртэл өмсгөж байжээ. Шеперд Зулбарс хэмээх энэ нохой нь 7000 мина, 150 ширхэг бөмбөгийг илрүүлсэн гавьяатай юм. Энэхүү нохойг “Дайны гавьяа”-ны одонгоор шагнасан ч тэрээр явж чадахааргүй болтлоо шархадчихсан байсан юм. Тиймээс л И.Сталин дөрвөн хөлт үнэнч анддаа хүрмээ “зээлсэн” түүхтэй.

ЯЛАЛТЫН БАЯРЫГ ТОГТСОН ЖИЛҮҮДЭД ТЭМДЭГЛЭДЭГ БАЙВ

Өнөө цагт “Ялалтын баяр”-ын жагсаалыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд хийдэг уламжлал тогтсон билээ. Гэвч өмнө нь ийм жишиг хараахан тогтож амжаагүй байлаа. Тухайлбал, Зөвлөлт засгийн үед энэ жагсаалыг ердөө дөрөвхөн удаа буюу 1945, 1965, 1985, 1990 онд тэмдэглэсэн түүхтэй. 1995 оны парадын дараа баярын жагсаалыг ямар нэгэн ойн өдрүүдээр хязгаарлахаа больсон юм.

НАТО-ГИЙН ЦЭРГҮҮД ОРОЛЦОВ

Ялалтын баярын жагсаалд гадаад улсуудын цэрэг армийнхан гурван удаа оролцсон түүх бий. Улаан талбайд нацистуудтай тулалдаж явсан Польшийн ардмын армийн төлөөлөгчид 1945 оны баярын жагсаалд анх удаа урилгаар оролцсон. Тэгвэл түүхэнд анх удаа оролцсон гадаад улсын цэргийн генерал цолтой хүн нь Болгарын хурандаа генерал Владимир Стойчев байлаа. 2010 оны баярын жагсаалд Польшийн армийнхан дахин оролцсон билээ. Тэгвэл 2015 онд буюу Ялалтын баярын 70 дахь жилийн хүндэтгэлийн парадад Хятад, Энэтхэг, Монгол, Серб зэрэг 10 улсын цэрэг армийнхан оролцсон түүхтэй.

ТАНИЛЦУУЛСАН ПУУЖИНГИЙН ЗАГВАРУУД БҮГД ТУРШИГДСАН УУ?

1965 оны Ялалтын баярын парадын үеэр олон түмэнд толилуулсан тив хоорондын пуужингийн загвар болох 8K713, 8K96, 8K99 нь ёслолын үеэрх содон зэвсэглэл болсон билээ. Гэсэн хэдий ч эдгээр загвар ашиглагдаагүй гэсэн мэдээлэл бий.

НАЦИСТ ЦЭРГҮҮД ЖАГСААЛД ОРОЛЦОВ

2005 оны Ялалтын баярын жагсаалын үеэр тухайн үеийн Германы Канцлер Герхард Шродер Вермахт (1935-1945 онд оршиж байсан Германы зэсвэгт хүчин)-ы ахмад дайчдыг дагуулан ирсэн юм. Тэд мөн Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан билээ.

РОБОТУУД БАЯРЫН ЖАГСААЛД ОРОЛЦДОГ БОЛНО

Өнгөрсөн жилийн баярын жагсаалд роботууд анх удаа оролцсон юм. Uranus-6 маркын мэргэн буудагч болон Uranus-9 загварын тулаанч роботууд баярыг улам сүр жавхаатай болгосон байна.

Дэлхийд

Бээжингийн эсрэг улстөрийн бодлогоо өөрчлөхийг шаардав

Published

on

By

АНУ, БНХАУ харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах хэлэлцээрийг хийхээр төлөвлөжээ. Үүгээр маш олон асуудлыг шийдвэрлэнэ гэж үзжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цаг гаруй утсаар ярьсан байна.

БНХАУ-ын тал “Хоёр орны одоогийн зөрчлийг бууруулах, улсынхаа болон бусад орны эдийн засгийн салбарт хохирол учруулахаас зайлсхийх хэрэгтэй”-г онцолсон байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс уналтад орсон үндэсний компани, худалдаа, ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа, мэдэгдэл хийж байгааг шүүмжилжээ.

Мөн Бээжингийн эсрэг хэрэгжүүлж байгаа улстөрийн бодлогоо өөрчлөхийг шаардсан байна. Ван И “Түүх болон бодит байдал БНХАУ, АНУ шиг том гүрнүүд үөвхөн хамтын ажиллагааны хүчээр хөгжиж чадна гэдгийг харуулж байна” гэв. Тэрээр “Энэ завшааныг ашиглаж Майк Помпеод Тайваны тухай Вашингтоны баримталж байгаа байр суурийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн” байна. Түүнчлэн “Нэг Хятад” гэсэн бодлого, гурван талт мэдэгдлийг дэмжихийг шаарджээ. Майк Помпео, Ван И нар утсаар ярихдаа олон улсын хөтөлбөр тжхайлбал, Ираны талаар хэлэлцсэн байна.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахыг Д.Трамп уриалжээ

Published

on

By

Хятадын эрх баригчид хэлэлцээрийг удаашруулж, Ерөнхийлөгчийн шинэ сонгууль болохыг хүлээлгүйгээр худалдааны хэлэлцээрийг аль болох хурдан байгуулах хэрэгтэй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

“Хятад улс 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль болохыг хүлээж болох бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч сонгуульд ялах аз тохиовол тэд АНУ-аас жилд 500 тэрбум ам.доллар хулгайлсаар байх болно. Худалдааны хэлэлцээрийг миний Ерөнхийлөгчийн албыг хаших хоёр дахь удаагийн хугацаанд байгуулвал хэлэлцээр илүү дор болно гэдгийг тэд мэдэж байгаад гол асуудал оршиж байна. Хэлэлцээрийг одоо л байгуулах нь ухаалаг шийдвэр” хэмээн үзэж байгаагаа тэрбээр мэдэгдсэн байна.

Түүнчлэн Хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулснаар АНУ ашиг хүртэж байгаа гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Москва хотод онгоц шатаж 41 хүн амиа алдлаа

Published

on

By

Оросын Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн онгоц шатаж 41 хүн амиа алджээ.

ОХУ-ын үндэсний агаарын тээврийн Аэрофлотын “Сухой Суперджет-100” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 18:02 минутад Мурманск чиглэлтэй хуваарийнхаа дагуу хөөрчээ. Гэвч нисэх багийнхан хөөрснөөс хойш онгоцны хэвийн бус байдлын дохиог хүлээн авчээ. Тиймээс 30 минутын дараа буцаж эргэн газардахдаа ослын буулт хийсэн ч явж байх замд нь онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэнэт гал гарсан байна. 

“Сухой Суперджет-100” онгоц хөөрснөөс хойш 30 минутын дараа буцаж, ослын буулт хийжээ

Нисэх багийнхан зорчигчдыг аврахын тулд минут хүрэхгүй хугацаанд бүхнээ дайчилсан гэж албаныхан мэдэгджээ. Онгоцонд зорчигч, нисэх багийнхан нийлээд нийт 78 хүн байсан ба одоогоор 37 хүн амьд, тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа хэмээн Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Скворова мэдэгджээ. Амиа алдагсдын дунд хоёр хүүхэд, нэг онгоцны үйлчлэгч байгаа аж. 

Аэрофлотоос амьд үлдсэн хүмүүсийн нэрсийг зарлажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар онгоц хүчтэй газардсанаас үүдэн хөлгийн хөдөлгүүрт гал гарсан хэмээсэн бөгөөд хөлгийг нисэх онгоцны буудал руу буцахаас өөр аргагүй болсон техникийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн Мурманскийн Засаг дарга Андрей Чибис амиа алдагсдын гэр бүлийнхэнд тус бүр 1 сая рубли (41 сая төгрөг), амьд үлдсэн хүмүүсийн эмчилгээний зардалд тус бүр 500 мянган рубли өгнө хэмээн мэдэгдлээ. 

Эх сурвалж: BBC

Дэлгэрэнгүй унших

Онцлох