Connect with us

Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллав

Оруулсан:

огноо:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх амралтын өдоүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд ажиллалаа. Тэрбээр эхлээд тус сумын иргэдтэй уулзаж, орон нутаг дахь төрийн үйлчилгээ, удирдлагын ажлын хэрэгжилтийн тайланг сонслоо. 

Ерөнхий сайд тус суманд ажиллах үеэр олон жил хүлээгдэж, орхигдсон тулгамдсан асуудлуудыг шийдсэн юм. Тухайлбал, 47 жилийн өмнө баригдсан, хуучирч, муудсан ерөнхий боловсролын сургуулийг ирэх онд шинээр барихаар зураг төсөл, төсвийн хамт шийдвэрлэхээр болсныг сургуулийн багш, сумын удирдлагад Ерөнхий сайд танилцууллаа. 320 хүүхэд суралцах боломж буй өнөөдрийн багтаамжийг нь нэмэгдүүлэхийг даалгалаа. Мөн эрчим хүчний чадал нь хүрэлцдэггүйгээс хүчдэл нь байнга унадаг байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 3.2 тэрбум төгрөг зарцуулж, энэ оны есдүгээр сард багтааж нэмэгдүүлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. 

Жаргалтхаан суманд 12 хүнтэй онцгой байдлын бүлэг байгуулахаар болж, тус суманд фургон автомашин хүлээлгэж өглөө. Сумын иргэд Засгийн газрын тэргүүнээс асуулт асууж, хариулт авч, шударга ёс, хариуцлага, дэг журам тогтоож буй үйлсийг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.

Өнгөрсөн 2018 онд 13 аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын зарим гишүүдийн хамт энэ сард Хэнтий, Говь-Алтай, Ховд аймагт бүтээн байгуулалтын ажилд ямар асуудал тулгарч буйтай танилцаж, газар дээр нь шийдвэрлэж ажиллах юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллалаа

Тэрбээр Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг Мөрөн сумын ногоочид гар аргаар ногоогоо тарьж буй цөөн хэдэн сумын нэг юм байна. Иймээс таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өглөө.

Мөн трактор, 60-70 метрийн гүний худаг гаргаж бариулахаар боллоо. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж байгуулахаар боллоо. 

Монгол Улсын Ерөнхий сайд тус сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултанд хариулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Улс төр

УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Published

on

By

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын 2018 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, 2019 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой энэхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг тавдугаар сарын 27-ны өдөр хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрс тодорлоо

Published

on

By

Засгийн газрын хуралдаанаар долоон улсад шинээр томилох Элчин сайд нарын асуудлыг хэлэлцлээ. Тус дэмжигдсэн нэр дэвшигчдийг таницуулж байна.

Монгол Улсаас:

  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,
  • Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй албан хаагчид нь дипломат болон төрийн албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид аж.

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүн авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл байна

Published

on

By

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойтой холбоотой асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Оюутолгойн материалыг Рио Тинто компанид өгсөн асуудал яригдаад байгаа. Одоо энэ асуудлыг яах вэ? 

-УИХ дээр Оюутолгойтой холбоотой ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна гэж ойлгож байгаа. Мөн АТГ болон бусад газарт Оюутолгойн гэрээтэй холбоотой Оюутолгойн гэрээний дараа үүссэн авлига авсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээлэл байна. Нэрийг нь хэлэх боломжгүй байна. Тэр бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирнэ. Засгийн газарт ирсэний дараа Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Мөн Оюутолгойн удирдлагуудтай Засгийн газрын зүгээс уулзаж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ яриад албан ёсны дүгнэлтийг Засгийн газраас гаргах боломжтой. Тиймээс УИХ яаралтай шалгалтынхаа материалыг хэлэлцээд Засгийн газарт ирүүлэх ёстой. Засгийн газар нь ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байна. 

-Авлига авсан гэх хүмүүс нь Засгийн газрын гишүүд үү, УИХ-ын гишүүд үү? 

-Хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Жишээлбэл, давуу эрхийг зарим нэг компанид өгсөн байж болзошгүй гэсэн асуудлууд бий. 

-Нууц материалыг Рио Тинтод өгсөн гишүүн тодорхой болсон. Энэ хүнд хариуцлага тооцох уу? 

-Тэр УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хэвлэлд өгсөн ярилцлагыг харахад “Албан ёсоор тайлбар авъя” гэсэн учраас өгсөн гэж харж байгаа. Түүнд ямар материал байсан эсэх, ЭЗБХ өөрсдөө шийдээд өгсөн юм уу, УИХ-ын удирдлагуудтай зөвлөлдөөд өгсөн юм уу гэдгийг албан ёсны мэдээлэл алга. 

-Танай танхимын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэг авсан хэрэгт холбогдсон тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү. Үнэн бол ямар хариуцлага тооцох вэ? 

-Хэвлэлээр ийм мэдээлэл гараад байна. Нэр зарлагдсан зүйл байхгүй байна. Миний хувьд уржигдар хууль хяналтын байгууллагын зарим удирдлагууд руу утасдаж асуусан. Одоогоор иймэрхүү асуудал тогтоогдсон зүйл алга гэдгээ хэлсэн. Албан ёсоор хуулийн байгууллагад ямар нэгэн баримт мэдээлэл очоод шалгагдсан зүйл байхгүй байгаа юм билээ. 

-Иргэдэд “Итгэлийн зээл” олгохыг танай намынхан дэмжлээ. Энэ хэр бодит ажил хэрэг болж чадах вэ? 

-УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл өргөн бариад Засгийн газарт өгсөн. Ямар арга замаар шийдэх үү гэдгээ Засгийн газар ирэх долоо хоногийн хуралдаанаараа шийднэ. Эдийн засгийн тооцоолол, ямар эх үүсвэрээс гарах вэ гэдгийг нягталж үзэж байгаа. 

-Захиргааны Ерөнхий хуулийг баталлаа. Ингэснээр төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэх зарчим алдагдаж, Засгийн газар дураараа авирлах нөхцлийг бүрдүүллээ? 

-Нийгэмд эмзэглэл байгааг ойлгож байна. Нэг хэсэг хувийн хэвшил хэт туйлширч Захиргааны хэргийн шүүхээ даваад төрөө хэт сул болгосон асуудал байсан. Үүнийг цэгцлэхийн тулд энэ хуулийг гаргахаар өөр арга байгаагүй. Гэхдээ миний харагдаж байгаагаар энэ хуулинд хориг тавигдаж магадгүй нөхцөл байдал байгаа юм билээ. 

Б.Анир 

Дэлгэрэнгүй унших

Онцлох