Connect with us

Дэлхийд

Москва хотод онгоц шатаж 41 хүн амиа алдлаа

Оруулсан:

огноо:

Оросын Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд ослын буулт хийсэн онгоц шатаж 41 хүн амиа алджээ.

ОХУ-ын үндэсний агаарын тээврийн Аэрофлотын “Сухой Суперджет-100” онгоц өчигдөр орон нутгийн цагаар 18:02 минутад Мурманск чиглэлтэй хуваарийнхаа дагуу хөөрчээ. Гэвч нисэх багийнхан хөөрснөөс хойш онгоцны хэвийн бус байдлын дохиог хүлээн авчээ. Тиймээс 30 минутын дараа буцаж эргэн газардахдаа ослын буулт хийсэн ч явж байх замд нь онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гэнэт гал гарсан байна. 

“Сухой Суперджет-100” онгоц хөөрснөөс хойш 30 минутын дараа буцаж, ослын буулт хийжээ

Нисэх багийнхан зорчигчдыг аврахын тулд минут хүрэхгүй хугацаанд бүхнээ дайчилсан гэж албаныхан мэдэгджээ. Онгоцонд зорчигч, нисэх багийнхан нийлээд нийт 78 хүн байсан ба одоогоор 37 хүн амьд, тэдний гурвынх нь биеийн байдал хүнд байгаа хэмээн Оросын Эрүүл мэндийн сайд Вероника Скворова мэдэгджээ. Амиа алдагсдын дунд хоёр хүүхэд, нэг онгоцны үйлчлэгч байгаа аж. 

Аэрофлотоос амьд үлдсэн хүмүүсийн нэрсийг зарлажээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар онгоц хүчтэй газардсанаас үүдэн хөлгийн хөдөлгүүрт гал гарсан хэмээсэн бөгөөд хөлгийг нисэх онгоцны буудал руу буцахаас өөр аргагүй болсон техникийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Мөн Мурманскийн Засаг дарга Андрей Чибис амиа алдагсдын гэр бүлийнхэнд тус бүр 1 сая рубли (41 сая төгрөг), амьд үлдсэн хүмүүсийн эмчилгээний зардалд тус бүр 500 мянган рубли өгнө хэмээн мэдэгдлээ. 

Эх сурвалж: BBC

Дэлхийд

Галт тэргэнд мэндэлсэн охиныг 25 жил үнэгүй зорчих эрхээр шагнажээ

Published

on

By

Ирландын Голуэй хотоос Дублин хот руу явж байсан галт тэргэнд зургаадугаар сарын 11-нд орон нутгийн цагаар 15:05-д бяцхан охин хорвоод мэндэлжээ.

Энэ онцгой үйл явдлыг тохиолдуулан Ирландын төмөр замын газраас охинд 25 нас хүртлээ галт тэргээр үнэгүй зорчих эрх бэлэглэсэн байна.

Тэр өдөр галт тэрэгний үйлчлэгч ариун цэврийн өрөөнд нэгэн эмэгтэй хүний орилох дуу сонсоод очжээ. Нөхцөл байдлыг мэдээд яаралтай эмнэлгийн ажилтнууд байгаа эсэхийг сурагласан байна. Аз болоход галт тэргэнд нэг эмч, хоёр сувилагч зорчиж байсан гэнэ. Эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар охиныг эсэн мэнд өлгийдөн авчээ.

Галт тэрэг Дублин хотод ирсэний дараа эх, хүүхдийг шууд эмнэлэгт хүргэсэн байна. Тэдний биеийн байдал сайн байгаа гэнэ.  

Ирландын төмөр замын газрын төлөөлөгч “Бид маш их баяртай байна. Тухайн үед яаралтай тусламж үзүүлсэн гал тэрэгний ажилтнууд, зорчигч, эмч, сувилагч нарт талархаж байна” гэжээ.

Эх сурвалж: BBC

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Хонгконгод хууль цуцлахыг шаардсан жагсаал боллоо

Published

on

By

Хонгконгийн хүний эрхийг хамгаалах хөдөлгөөн болон нутгийн ардчилсан сөрөг хүчнийхэн өчигдөр тус арлын 25 гаруй хотод БНХАУ руу хоёр ялтныг илгээхийг зөвшөөрсөн шилжүүлэн өгөх тухай хуулийг цуцлахыг шаардсан хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Мөн сүүлийн хэдэн долооо хоногт энэ хуулийг эсэргүүцсэн үйлдэл нэмэгдсэн аж. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан төстэй эсэргүүцлийн жагсаалд 130 мянган хүн оролцсон гэж хүний  эрхийг хамгаалах хөдөлгөөнийг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Өнгөрсөн пүрэв гаригт энэ бүс нутгийн Консерватив өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулсан хуулийн төслийг эсэргүүцсэн чимээгүй жагсаалд тус холбооны 3000 гишүүн оролцжээ. Харинн АНУ-ын төрийн аюулгүй байдал, эдийн засгийн шинжилгээний комисс, БНХАУ-ын зүгээс хэрэгтнийг  шилжүүлэн өгөх гэрээ нь тус арал дахь АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болно гэж мэдэгдсэн байна. Мөн Хонгконгийн худалдааны статусын талаар АНУ-тай зөвшилцөнө гэжээ. Гэвч Хонгконгийн иргэд хэрэгтэн шилжүүлэн өгөх гэрээг улстөрийн гэмт хэрэгтнийг шийтгэхэд ашиглаж болзошгүй гэж эмээж байгаа юм байна. Учир нь БНХАУ-ын хуулийн тогтолцоо нь Их Британийн эзэмшил байсан энэ арлын хууль зүйн тогтолцооноос өөр ажээ.
 Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Авлигын бичлэг нь илэрсэн Австрийн Ерөнхий сайдыг огцруулав

Published

on

By

Австрийн Ерөнхий сайд Себастиан Курз болон түүний Засгийн газар авлигын хэрэгтэй холбоотой дүрс бичлэг цацагдсаны дараа нэр хүнд нь асар ихээр унасан талаар СNN мэдээллээ.

Австрийн Эрх чөлөө намын эвсэл дэх Курзийн түншийн хэлж буйгаар Курз дахин нэр хүндээ олох боломж тун тааруу байгаа аж. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Австрийн Ерөнхий сайдаар ажиллаж буй хамгийн залуу удирдагчдын нэг юм. Тэрээр өдгөө 32 настай.

Ерөнхийлөгч Алекандер Ван дер Беллен Курзийг албан тушаалаас нь чөлөөлөхөөр яригдаж байна. Ирэх есдүгээр сард болох сонгууль хүртэлх хугацаанд түүний орыг залгах шинэ тэргүүнийг  мөн сонгох шаардлага тулгарад байгаа юм. Өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Канцеллорын орлогчоор ажиллаж байсан Хартвиг Логерийг Курзийн оронд томилно хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрээр Засгийн газарт хандан үйл хэргээ хэвийн үргэлжлүүлэхийг уриалсан юм. “Шинэ Ерөнхий сайдад парламент итгэл хүлээлгэнэ гэж би итгэж байна. Мөн өнөөдрийнх шиг нөхцөл байдалд дахин орохгүй байх хэрэгтэй” гэж Ерөнхийлөгч хэлэв.

Даваа гаригийн орой Курз парламентад хандан Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэхийг хүсээд Засгийн газрын үйл хэрэгт дэмжлэг үзүүлэхийг уриалсан билээ. Тэрээр “Сөрөг хүчин үргэлж Курзийг хөөн зайлуулах зорилго өвөрлөсөөр ирсэн. Тэд өнөөдөр зорилгоо биелүүллээ. Та бүхэн энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол ардчилсан шийдвэр. Үүнд уурлаж бухимдах зүйл байхгүй” гэж дэмжигчиддээ хандан хэлжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Онцлох