Connect with us

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалах эрхийг есдүгээр сард нээнэ

Оруулсан:

огноо:

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг дотоодын Хөрөнгийн биржээр арилжаалах эрхийг 09 дүгээр сарын 01-ний дотор нээж, үе шатттай арилжаалахыг сайд Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбат нарт даалгав. Цаашид гадаадын Хөрөнгийн биржид давхар бүртгэх, арилжаалах бэлтгэлээ хангахаар болсон байна.

  Олон улсын Хөрөнгийн биржийн стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг хамгийн оновчтой бүтцээр өөрчилж, компанийн хамаарал бүхий компанийн нэгдэл байгуулахаар боллоо. Компанийн нэгдлийн оролцогчийн хувьцааг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид 12 дугаар сарын 01-ний дотор арилжиж эхлэхээр тооцон бэлтгэлээ хангахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эдийн засаг

Монголбанк 1.1 тонн алт авсан нь арван хувиар өсжээ

Published

on

By

Монголбанк дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10 хувь  өссөн байна.

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт,
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Алт худалдан авалт өмнөх оноос өссөн нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгосонтой холбоотой.

Дөрөвдүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байлаа.

Дэлгэрэнгүй унших

Онцлох