Connect with us

Бусад

Ялгаатай Ким Чен Ун хэзээч гуйдаггүй…

Оруулсан:

огноо:

Дэлхий нийтээр “Тарган бацаан” гэх мэтээр гоочилох авч шинэ үеийн “атамантай” ах нар нь учраа олох гэж чардайна. Бизнесийн гэрээ хэлцлийн мастер, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүүд олон сая ам.доллар, будаа гурил амласан ч Ким Чен Ун хөдлөсөнгүй. Яагаад гээч тэр цөмийн зэвсэгтэй, хөгжил дэвшилд хүрсэн том улс гүрэнг мөрөөдөж байна. Томцуултай эн тэнцүү харьцахад тусгаар тогтнолын баталгаа нь цөмийн зэвсэг гэдгийг тэр мэдэж байгаа шүү дээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин шинэ технологи, найрсаг харьцаа амласан ч Ким Чен Ун “Цөмийн зэвсэгээсээ татгалзсангүй”. Оросууд мөн л “Том ах чинь байя” гэсэн ч тоосонгүй. 30 сая өлсгөлөн ард түмэн байгаа гэх авч тэд бүгдээрээ нэг хүн шиг Их удирдагчаа дэмжинэ. Ийм дэмжлэгтэй хүн (Бор гэртээ Богд гэдэг шиг) итгэл төгс ингэж алхдаг байх. 

Дэлхий тэд нартай хүнлэг бус харьцсан. Бүгд хаалга үүдээ хааж, тал талаас загнасан, өшигчсөн юм шүү. Агаар, газар, усан замын тээврийг хүртэл хориглож тэд биш том гүрнүүд дэлхийгээс тусгаарласан юм. Тийм атлаа хойд Солонгос том шорон хэмээн бичиж тархи угаана. Барууныхан өөрсдөө л арал дээр асар том шорон барих гэж оролдсон юм шүү. Хойд солонгосчууд тэсч гараад зогсохгүй дэлхийгээс дутахгүй гар утас,машин үйлдвэрлэж, үхэр, гахай өсгөн бусдын гар харахааргүй болж ирэв. Энэ нь ах нарын айдсыг хүргэн айлгахаас илүү аргадах тактиканд ороод байгаа билээ. 

Хэдэн ам.доллар, рубль, юань амлахаар гүйж очоод үхтлээ загнуулдаг нь Ким биш юм. Айлын найр дээр үүд хавиар эргэлдэн 700 сая юань өгөнгүүт баярлалаа агаа гэдэг нь тэр биш. Хамгийн гол нь Ким гуйдаггүй, бөхийдөггүй юм. Өлссөн ч өлсөөгүй юм шиг, даарсан ч даараагүй юм шиг, ганцаардсан ч ганцаардаагүй юм шиг байж чаддаг. Ганцаардлаа гээд хэнийг “Агаа болооч, эгээ болооч” гэж гуйсангүй. Тэр дарангуйлагч биш. Харин дэлхийн томцуулын (Манайхан ухаан алдтлаа айдаг, зарим нь шүтдэг) дарлал, доромжлол, мөлжлөг өөдөөс сөрөн зогссон том үгтэй “жаал”. Яагаад заавал бүгдээрээ том гүрнүүдийн заавар зөвлөгөө, харцаар хөдлөж хэвэнд цутгачихсан юм шиг хэлбэр дүрстэй байх гэж. Дэлхийн хориг цуцлагдах аваас Хойд Солонгос хорин жилийн дотор тэргүүлэгч улс болно. Яагаад гэвэл тэд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдарч сурсан улс шүү..

Эх сурвалж: Б.Жаргалсайхан

Бусад

“УЛААНБААТАР МАРАФОН”-Ы МАРШРУТ ГАРЧЭЭ

Published

on

By

Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болдог. Мөн тус өдөр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. “Улаанбаатар марафон-2019” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 18-нд болох бөгөөд тэмцээний маршрут өнөөдөр /2019.05.09/ тодорхой боллоо.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо “Улаанбаатар марафон – 2019” олон улсын гүйлтэд оролцох гадаадын оролцогчдыг бүртгэх, баталгаажуулах, хувиараа оролцохоор онлайнаар бүртгүүлсэн гадаад оролцогчдын бүртгэл, баталгаажуулалтыг зохицуулах, оролцох хуваарь, зам маршруттай танилцуулах, гарааны талбайд хүргэх, энгэрийн дугаар, футболк, малгай, уут, чип зэрэг гадаадын оролцогчтой холбоотой асуудлыг хариуцах юм байна.

“Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Тухайлбал, 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга иргэн хамрагдсан бол өнгөрсөн жил мөн хотод болон орон нутагт ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцсон юм.

60007188_2190716837904993_6896154848014630912_n

Дэлгэрэнгүй унших

Бусад

“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” С.Зориг

Published

on

By

Ах дүүс. Нэг айлын  ирээдүйд төрд зүтгэх гурван хүүхэд багадаа ийм байжээ. УИХ-ын гишүүн, сайд С.Оюун, УИХ-ын гишүүн асан С.Зориг, Энэтхэг дэх элчин сайд С.Баяр нарын багын төрх. С.Зориг 1962 оны 4-р сарын 20-нд төрсөн.

Сэхээтэн гэр бүл: Ээж Доржпаламыг нь бид “Сэрэлт” киноны орос эмчийн дүрээр мэднэ. Кинонд төдийгүй амьдрал дээр тэр эмч мэргэжилтэй хүн байв. Харин аав Санжаасүрэн нь Боловсролын яамны орлогч сайдаар ажиллаж байсан ийм сэхээтэн гэр бүл юм.

 Ахын зам: Цөөн хүүхэдтэй айлын ойр дотно ах дүүс. С.Оюун ондоо мэргэжилтэй ч ахынхаа үйлсийг үргэлжүүлнэ хэмээн улс төрд хөл тавина.

Залуу С.Зориг: Сэхээтэн айлаас гаралтай, “Орос” гэх тодотголтой 23-р сургуулийг төгссөн С.Зориг МУИС-ын Шинжлэх ухааны коммунизмын онол буюу одоогоор Улс төрийн шинжлэх ухааны багш байхдаа хувьсгалд оролцсон юм.

Анхны алхам: Их сургуулийн жижиг ангид бусад оронд өрнөж буй ардчиллын салхийг Монголд сэвэлзүүлэх ёстой хэмээн нөхдийн хамт ярьж суужээ.

 С.Зориг ба ирээдүйн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ийнхүү нэг гараанаас эхэлж байв.

Э.Бат-Үүл ба С.Зориг: С.Зоригийн дотны найз нь, бас амь насанд нь хүрсэн гэж хамгийн түрүүнд хардуулсан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр аллага болсон газар малгайгаа орхиж явснаас болж энэ хэрэгт сэжиглэгдэж байсан билээ. Тэрбээр “Талийгаач бол их том улс төрч байжээ. Би бол мань эрийн хажууд ерөөсөө хэзээ ч улстөрч биш байсан юм байна. Би одоо өнгөрсөн хойно нь бодоод мань эрийг ойлгох тусам улам бүр харамсдаг болоод байна” гэжээ.

“Балбар”: 1992-1998 оны парламентад ийм содон хүмүүс сууж байв. Яруу найрагч О.Дашбалбар түүнтэй дотно байснаа дурссан байдаг. Харин УИХ-н шаргал танхимд мөр зэрэгцэн сууж байсан андууд хожим зэрэгцээ газар нойрсжээ.

Бялуу: Ганцаараа бялуу идэж буй хамтрагч нь Монголын төр, засгийн бодлогыг нэг хэсэг тодорхойлсон билээ.

Хувийн цомог: БСШУ-ны дэд сайд асан Ч.Куланда түүнтэй оюутан цагийн найзууд байжээ. Ч.Куландагийн хувийн цомгоос.
 

Гэрч: Хэргийн ганц амьд гэрч С.Зоригийн эхнэр Д.Булган. Ахынхаа амийг нэхнэ гэж амласан С.Оюун нар.

Гэвч энэ хэрэг илрээгүй өдийг хүрлээ. Хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг хийсээр…

1998 оны 10-р сарын 02. С.Зоригийг алуулсан тухай цочир мэдээ. 3 хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30,000 хүн цуглаж, бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.


Хөшөө: Энэ эрхмээс ийм нэгэн хөшөө үлдэв. С.Зориг ба гэр бүлийнхэн.

Дэлгэрэнгүй унших

Бусад

Тавантолгойг авах олигархуудын нууц төлөвлөгөө

Цензургүй сурвалжлага: Тавантолгойг авах олигархуудын нууц төлөвлөгөө

Published

on

By

Дэлгэрэнгүй унших

Онцлох