Connect with us

Зєвлєгєє

Мэрилин Монрогийн “эмэгтэйлэг” эшлэлүүд

Оруулсан:

огноо:

Бүх цаг үед эрчүүдийн төдийгүй бүсгүйчүүдийн хайр, хүндлэл хүлээж гоо сайхны дүр төрх болсон Мэрилин Монрогийн амьдрал, түүх одоо ч домог шиг яригддаг. Түүний хэлсэн үг, хувийн амьдрал, үзэл бодол нь бусдад сонин байсаар ирсэн. Тиймээс бид Мэрилин Монрогийн хэлсэн үгнүүдээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Түүний хэлсэн үгсээс эмэгтэйлэг ааль ааш нэвт үнэртэх ажээ.

  • Карьер бол гайхамшигтай ч хүйтэн шөнө чи түүгээр биеэ ороож чадахгүй
  • Хэн нэгэнтэй хамт аз жаргалгүй байснаас ганцаараа аз жаргалгүй байсан нь дээр
  • Би эрчүүдийн ертөнцөд хэчнээн ч удаан байж чадна, учир нь би тэнд жинхэнээмэгтэй хүн байж чадах учраас
  • Өндөр өсгийг хэн бодож олсныг мэдэхгүй ч эмэгтэй хүн бүр түүнийг эзэмшсэн байх ёстой
  • Секс бол байгалийн нэг хэсэг. Би байгальд ойрхон амьдрах дуртай
  • Би сайн хүн ч тэнгэрийн элч биш. Би нүгэл хийдэг ч чөтгөр биш. Би зүгээр л энэ уудам дэлхийгээс хайраа хайж байгаа жаахан охин.
  • Холливууд бол чиний үнсэлтэнд мянган доллар өгдөг ч сэтгэл зүрхэнд чинь 50 цент төлдөг газар
  • Хэрвээ би бүх дүрмийг дагадаг байсан бол өдийд хаана ч хүрээгүй байх байсан
  • Охидод зөв гутлыг нь өмсгөвөл тэд дэлхийг байлдан дагуулна
  • Надад мөнгө олох сонин биш, би зүгээр л гайхалтай баймаар байна
  • Ухаалаг охид хаягдахаасаа өмнө хаяж чаддаг
  • Хэрвээ чи охидыг инээлгэж чадвал тэднээр юуг ч хийлгэж чадна
  • Бие бол нуух гэж биш харагдахын тулд бүтээгдсэн
  • Хэзээ нэгэн цагт би хүүхдүүдтэй болж өөрийнхөө амсаагүй хайрыг тэдэндээ өгөх болно

Зєвлєгєє

АЗ ЖАРГАЛТАЙ хүүхдүүд өсгөдөг Голланд эцэг эхчүүдийн 6 НУУЦ

Published

on

By

Гурван хүүхдийн ээж Рина Мэй Акоста өөрийнхөө амьдардаг, Голландын 10 мянга гаруй хүн амтай Доорн хотын эцэг эхчүүдийн дунд судалгаа хийхдээ долоон жилийг зарцуулжээ. Голландын төв хэсэгт оршдог тус хотод ихэвчлэн залуу эцэг эх, гэр бүл, тэтгэврийн насныхан амьдардаг аж.

Тэрээр өмнө нь Сан Франциско хотноо амьдардаг байсан бөгөөд 10 жилийн өмнө голланд эртэй гэрлэснээр эндхийн оршин суугч болж, өөрийн судалсан болон ажигласан зүйлээ бусадтай хуваалцжээ. Тэрээр нөхөр хүүхдийн хамт энд амьдардаг бөгөөд аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүүхдүүдийг “үйлдвэрлэж” байгаа эцэг эхчүүдийн хүмүүжлийн гол арга барилын 6 нууцыг доорх байдлаар гаргажээ. 

Сонирхуулахад 2013 онд НҮБ-аас Дэлхийн хамгийн аз жаргалтай хүүхдүүдийг Голландынх хэмээн тодорхойлсон байдаг. 

ХҮҮХДҮҮД ОЛОН ЦАГААР УНТДАГ 

2013 онд Европын хөгжлийн сэтгэл судлалын сэтгүүлээс америк болон голланд хүүхдүүдэд зан төлөвийн судалгааг хийжээ. Голланд хүүхдүүд америк хүүхдүүдийг бодоход илүү их инээж, бусдыг тэврэх дуртай байсан гэнэ. Голланд хүүхдүүд өдөрт тогтмол заавал унтдаг цагийн хуваарьтай, идэвхтэй үйлдэл харьцангуй бага, маш дөлгөөн байжээ. Голланд эцэг эх хүүхдийнхээ гэрийн өдөр тутмын үйл ажиллагаа тэр дундаа амрахад нь гол анхаарлаа хандуулдаг байна. Тэд хүүхдийг их унтаж л байвал сайн хэмээдэг бөгөөд сайтар унтсан хүүхэд ээж аавуудад сайн амрах боломжийг олгодог гэж үздэг. Голландууд унтаж амардаг цагаараа дэлхийд дээгүүрт ордог бөгөөд өдөрт 8-12 цаг унтдаг байна. 

ХҮҮХЭД ЭЭЖ ААВТАЙГАА ХОЁУЛАНТАЙ НЬ ХАМТ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨДӨГ

1996 онд Голландын Засгийн газар Хөдөлмөрийн хуульд хагас цагаар ажилладаг ажилчдыг бүтэн цагаар ажилладаг хүмүүстэй ялгаагүй эрх эдлэх заалтыг нэмэлтээр оруулжээ. Голландын насанд хүрэгчдийн бараг тэн хагас нь хагас цагаар ажилладаг бөгөөд эрэгтэйчүүдийн 26.8% нь долоо хоногт хамгийн ихдээ 36 цагаас бага, эмэгтэйчүүдийн 75% нь хагас цагаар ажилладаг. Мөн ажлын цагаа шахсаар дөрвөн хоногт ажиллаж болдог бөгөөд үлдсэн нэг ажлын өдрөө хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг. Энэ өдрийг ихэвчлэн “Аавын өдөр” хэмээн нэрлэдэг байна. 

ХҮҮХЭД СУРГУУЛЬД ДАРАМТ БАГА МЭДЭРДЭГ

Хүүхдийнхээ суралцах сургуулийн сонгоно гэдэг эцэг эхчүүдийн хувьд маш том шийдвэр байдаг. Харин энэ нь Голландад их сургуульд орох гэж байгаа шиг асуудал огтоосоо биш юм. Боловсролыг тэд хүүхдийнхээ төлөвшил, хувь хүний хөгжилд нь нөлөөтэй энгийн нэгэн арга хэрэгсэл гэж хардаг. Голландын Роттердам дахь Эразмусын их сургуулийн профессор Рют Венховен  “Эндхийн сургууль бол хүүхдийг аливаа зүйл хийхэд нь урам зориг, хөдөлгөгч хүч болоход нөлөөлдөг зүйл. Франц, Английн сургуульд зөвхөн амжилтад л гол анхаарлаа хандуулдаг бол энд нийгэмд хүн аз жаргалтай байх чадварыг нь суулгаж өгдөг. Энэ бол хувь хүний IQ-аас илүү чухал зүйл юм”  хэмээжээ. 

ХҮҮХДҮҮД ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛДЭГ

Гэр бүлийн жижиг том гэлтгүй бүх гишүүд ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байдаг. Хүү минь гурван нас хүрээд өөрийн санаагаа үгээр илэрхийлэх боломжтой болсон цагаас эхлэн түүнд боломжтой болон боломжгүй зүйлсийг тайлбарлах шаардлагатай болсон. Мэдээж хүүхэдтэйгээ ярилцаж аливаа асуудлыг ойлгуулах, харилцах хүмүүжлийн арга барил нь багагүй цаг хугацаа авч эцэг эхээс их хүчин чармайлт шаарддаг. Гэхдээ ингэж харилцан ярилцах аргыг хэрэглэснээр хүүхэд өөрийн хил хязгаарыг бий болгох, өөрийн дуртай болон дургүй зүйлийг ойлгох сайн талтай байдаг. 

Энэхүү чадвар нь түүнийг нас биед хүртэл нь хэрэг болох бөгөөд тэр дундаа үе тэнгийн дарамт, таагүй нөхцөл байдал тулгарахад, ажил дээр гарах аливаа саад бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг. Мэдээж дүрэм журмыг сайтар тайлбарлах нь чухал. Жишээ нь та хүүхдэдээ яагаад томчуудаас эрт орондоо орох шаардлагатай гэдгийг “Илүү сайн амарвал хурдан өсөж том болох болно” гэх мэтээр тэдэнд энгийнээр тайлбарлаж өгөх хэрэгтэй юм.  

ХҮҮХДҮҮД ӨГЛӨӨНИЙ ЦАЙНДАА ХАГЕЛСЛАГ БУЮУ ШОКОЛАДНЫ ҮЙРМЭГ ИДДЭГ  

Хүүхэд тань өглөө бүр шоколад иднэ гэхээр танд хачин санагдаж байна уу. Тэр тусмаа хүүхдэд амттан бага өгөхийг зөвлөдөг шүү дээ. Гэхдээ энд шоколадны үйрмэгтээ гол утга нь байгаа юм биш. Голландууд ширээний ард гэр бүлийн хэн нэгэн гишүүнийг иртэл хоолондоо ам хүргэдэггүй. Үүнд хүүхэд ч гэсэн хамаатай. Энэ бол маш том хүндлэл. НҮБ-ын судалгаагаар 11-15 насны голланд хүүхдүүдийн 85 хувь нь өдөр бүр ээж аавтайгаа хамт өглөөний цайгаа уудаг хэмээжээ. Өглөөний цайгаа тогтмол уух нь хүүхдийн сурлага, зан авирт сайнаар нөлөөлөөд зогсохгүй гэр бүлийн харилцааг эерэгээр дэмждэг байна. 

ХҮҮХДҮҮД ДУГУЙ ИХ УНАДАГ

Голландууд автомашины хэрэглээнд тийм ч таатай байдаггүй. Учир нь эндэхийн тэгш газар нутагт дугуйн зам маш ихтэй бөгөөд дугуйн аялалаар явахад маш тохиромжтой байдаг. Мөн хүүхдүүд ихэвчлэн дугуйгаар хичээлдээ явдаг. Энд хур тунадас их ордог. Өвлийн улиралд дунджаар 1-4 градус дулаан, их хүйтэн салхитай байдаг ч хүүхдээ зузаан хувцаслаад, бороотойд цув, усны гутал өмсгөөд гэр бүлээрээ хамтдаа дугуй унацгаадаг. Ер нь жилийн аль ч улиралд дугуй унадаг бөгөөд байгалийн ямар ч нөхцөлд дугуй унаж сурсан хүүхэд хатуужилтай болдог гэж үздэг байна. Ингэснээр хүүхдүүд амьдрал үргэлж солонго татсан нартай өдөр шиг байдаггүй гэдгийг ойлгож авдаг юм. Тэд аливаад цөхрөхгүй байх төлөвшлийг ийм нэгэн аргаар олж авдаг. 

Эх сурвалж: www.cnbc.com

Дэлгэрэнгүй унших

Зєвлєгєє

Зуны халуун улиралд наршилтаас хэрхэн сэргийлэх вэ

Published

on

By

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт:

-Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/

-Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.

-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх

-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх

-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх

-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/

-Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах

-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах

Илрэх шинж тэмдэг:

-Нууц үе 30 минутаас 18 цаг

-Дотор бачуурч нозоорох

-Огидос хүрэх, бөөлжих

-Суулгах,

-Бага зэрэг халуурах

-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.

-Нүд харанхуйлж, манарах

Авах арга хэмжээ: 

-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах

-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших

-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх

-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.

-Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/

-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

Хэн үүнд өртөх вэ?

-Бүх насны хүмүүс өртөх боломжтой

-Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.

Дэлгэрэнгүй унших

Зєвлєгєє

Эдгээр ургамлыг гэртээ байлгавал аалз, шумуул, ялаа хэзээ ч орж ирэхгүй

Published

on

By

Шавьжинд дуртай хүн бараг л байхгүй байх. Ялангуяа гэртээ шавьжтай бол. Ялаа, шумуул, аалзнууд үнэхээр ядаргаатай шүү… Аз болоход гэр доторх шавьжнаас үүрд салах нэгэн туршигдсан арга байдаг! Тэр ч бүү хэл мэрэгч хүртэл ойртдоггүй гэнэ шүү. Үүний тулд ямар нэг аймаар химийн бодис огт хэрэггүй – гэртээ зүгээр л нэгэн гайхамшигтай ургамлыг авч тавих хэрэгтэй!

Энэ ургамал – бол гаа юм. Энэ ургамал нь хүнд аюулгүй бөгөөд таны гэрт сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлнэ. Бусад төрлийн “хамгаалах” ургамлуудтай харьцуулбал гаа нь том хүнд ч, хүүхдэд ч аюулгүй.

Түүнээс гадна энэ ургамлыг маш хямд үнээр худалдан авч болно. Түүний үнэрийг ялаа, шумуул, аалз, тэр бүү хэл хулгана хүртэл үзэн яддаг! Хэрэв тэд гэрээс энэ ургамал үнэртэж байгааг “мэдрэх” л юм бол тэр даруй чиглэлээ өөрчлөх болно.

Гэхдээ ганц ширхэг ургамал хангалттай биш. Хэрэв та хувийн байшинд амьдардаг бол гэрийнхээ яг хажууд, эргэн тойронд нь гаагаа суулгаарай. Хэрэв та орон сууцанд амьдардаг бол энэ ургамлаа коридортоо хаалганы ойролцоо байрлуулаарай.

Харин дараа нь хорхой шавьж орж ирдэг цонхныхоо хажууд гааны үнэр үнэртэхээр байрлуул.

Хэрэв аль хэдийн шавьжтай болсон бол зориулалтын гаатай шүршигчийг ашиглаарай.

Хэрэв худалдаж авах боломжгүй байгаа бол хатаасан гааны навчнаас хэдийг аваад цэвэрхэн оймсонд хий. Дараа нь гэрийнхээ “шавьж төвлөрсөн” бүх хэсгүүдэд тавь.

Энэхүү аргыг ашиглах өөр нэг төрөл бол том саваар дүүрэн гаатай цай чанаж тавих юм. Халуун усанд ердийн гааны навч хийгээд 10 минут буцалгаарай.

Ингэж та гэрээ цэвэршүүлэхээс гадна бусад өөр олон асуудлаас салах боломжтой!

Тулаанд тань амжилт хүсэе!

Хэрхэн зөв хийх тухай тайлбарыг дараах бичлэгээс дэлгэрэнгүй үзэж болно:

Дэлгэрэнгүй унших

Онцлох