Connect with us

Спорт

7 настай Н.Нэмүн хүү каратэгийн олон улсын аварга болжээ

Оруулсан:

огноо:

Японы нийслэл Токио хотод каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо. 36 дахь удаагийн тэмцээнд 20 орчим орны 2000 гаруй тамирчин бага нас, өсвөр үе, ахмадуудын ангиллын жин тус бүрт шилдгүүдээ тодруулжээ. Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөж, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

“Орчлон” сургуулийн 2-р ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль хүртжээ. Түүний хувьд анх таван настайдаа Дэлхий аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд 2018 онд JOSO Cup тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.

Мөн 35-39 насны ангиллын +80 кг-ын жинд З.Нандинзориг, 40-44 насны ангиллын 70 кг-ын жинд Ө.Гантөмөр нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Нийгэм

Д.Батбаяр: Хакухо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ

Published

on

By

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх албан бус мэдээлэл гараад байна. Түүний энэ хүсэлт Ерөнхийлөгчид хараахан ирээгүй байгаа ч албан ёсоор М.Даваажаргал иргэншлээс татгалзах хүсэлтээ өгсөн байна. Энэ талаар Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр  цахим хуудаснаа “Хакухо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хакухо М.Даваажаргал аваргын тухайд хэдийгээр ийнхүү япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм. Сумо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг юм. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн хүлээн аваарай” хэмээн бичсэн байна. 

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Шатарчин Ц.Анударь Азийн аварга болов

Published

on

By

Монголын өсврийн шатарчид Шри Ланк улсын Калутар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилтыг үзүүлэв. Энэ сарын 1-10-ны өдрүүдэд болсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 300 гаруй шатарчин 8, 10, 12, 14, 16, 18 насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа.

Монголын багаас охидын 12 насанд Ц.Анударь есөн өргийн тоглолтоос долоон хожил, хоёр тэнцээ хийж 8,0 оноогоор тивийн аварга боллоо. Энэ ангилалд Вьетнам, Казахстаны шатарчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Г.Халиунаа шагналт дөрөвдүгээр байрыг эзэлжээ. Нийт 12 орны 55 шатарчин өрсөлдсөн байна.

Хөвгүүдийн 12 насанд Л.Очирбат дөрвөн хожил, таван тэнцээ хийж 6,5 оноогоор хүрэл медаль хүртжээ. Энэ ангилалд нийт 57 шатарчин өрсөлдөж, БНХАУ, Энэтхэгийн тамирчин алт, мөнгөн медалыг хүртсэн байна.

Манай бусад шатарчид рапид, блиц төрөлд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалыг хүртжээ. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дүнг http://chess-results.com -с харна уу.

Дэлгэрэнгүй унших

Спорт

БУРИАДЫН ЦАНАЧИН АНХ УДАА ОРОСЫН АВАРГА БОЛЖЭЭ

Published

on

By

Оросын Архангельск мужид өндөрлөсөн тус улсын цанын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Буриадын тамирчин аваргалсан тухай “ТАСС” агентлаг уламжилжээ.

Алиса Жамбалова бөөн гараатай 30 км-ийн уралдаанд түрүүлж, Лидия Дуркина мөнгө, Диана Головань хүрэл медаль тус тус хүртсэн байна. Буриадын цаначин түүнчлэн 15 км-ийн скиатлоны уралдаанд мөнгөн медаль авсан аж.

Алиса Жамбалова өнгөрсөн хоёрдугаар сард Красноярскт болсон оюутан залуучуудын Универсиад наадамд дөрвөн алтан медаль хүртэн дуулиан тарьсан билээ. 24 настай тэрээр Буриадын Мухаршибир аймгийн Цагааннуур тосгонд төржээ.  

Дэлгэрэнгүй унших

Онцлох