Connect with us

Технологи

“SHANGHAI AUTO SHOW”-ИЙГ ЧИМСЭН ЦАХИЛГААН АВТОМАШИНУУД

Оруулсан:

огноо:

Авто зах зээлийн хувьд энэ долоо хоногт “Shanghai Auto Show” олны анхаарлын төвд байна. “Shanghai Auto Show”-ийн үеэр автомашин үйлдвэрлэгчид цахилгаан хөдөлгүүртэй автомашины шинэ загваруудаа түлхүү танилцуулж байгаа юм.

Тухайлбал, “Audi” компани автомат жолоодлоготой цахилгаан хөдөлгүүртэй автомашины төслийн загвараа анх удаа олон нийтэд танилцууллаа. “Audi AI:ME”загвар нь ойрын хэдэн жилдээ худалдаанд гарахгүй ч “Audi”-ийн ирээдүйн хөлгүүд ямар байх вэ гэдгийг илтгэж байна.

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй, автомат жолоодлоготой энэхүү загвар доторх салоны хувьд цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн аж. Жолооны хүрд нь хураагдаж ширээ болдог, бүхэлдээ “touchscreen” дэлгэцтэй, дуут удирдлагатай, мөн дотроо ургамал тарих хэсэгтэй зэрэг шинэлэг зүйлсийг агуулжээ.

Түүнчлэн цахилгаан автомашины хувьд илүү хол зай туулах чадвартай, тансаг зэрэглэлийн цахилгаан загваруудыг танилцуулсан юм. Үйлдвэрлэгчид цахилгаан автомашины үнийг бууруулахад анхаарч, 10 мянган ам.доллароос хямд үнэтэй загвар үйлдвэрлэхэд анхаарч байгааг шинжээчид онцолж байна.

Мөн SUV ангиллын цахилгаан автомашин танилцуулдаг тренд энэ удаад эвдэгдэж үйлдвэрлэгчид седан ангиллын автомашиныг түлхүү танилцууллаа. Ялангуяа БНХАУ-ын “XPeng”, “Geely”, “NIO”, “Great Wall” зэрэг компаниуд седан ангиллын автомашины хөгжүүлэлтэд анхаарсан байна.

Харин томоохон тоглогчдоос “Nissan” компани “Leaf”-ийн платформ дээр суурилсан “Sylphy Zero Emission” загварын бүрэн цахилгаан автомашинаа үзэсгэлэнд оролцуулжээ. Энэхүү хямд өртөгтэй автомашиныг өнгөрсөн оны наймдугаар сараас БНХАУ-д худалдаж эхэлсэн байна.

“Nissan”-ийн цахилгаан автомашин хариуцсан Олон улсын салбарын захирал “БНХАУ-ын Засгийн газрын дэмжлэг цахилгаан автомашины эрэлтийг нэмэгдүүлж байгаа”-г онцолсон бол “BMW” брэнд “БНХАУ-ын тансаг автомашины эрэлт өндөр хэвээр байна” гэж тооцоолж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Технологи

Теслагийн шинэ цэнэглэгч станц өдөрт 1500 автомашин цэнэглэх хүчин чадалтай

Published

on

By

Тесла компани энэ сарын 19-нд өдөрт 1500 автомашин цэнэглэх чадалтай “V3 Supercharger” нэртэй цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэгч станцыг Лас Вегас хотод нээлээ. Ингэснээр тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маскын гурван жилийн өмнөх алсын хараа тусгалаа олов. Энэхүү 39 цэнэглэгчээс бүрдэх цэнэглэгч станц нь автомашин цэнэглэх хугацааг эрс бууруулах зорилготой бөгөөд 250 кВт-ын хүчин чадалтай. 

V3 Supercharger нарны хавтан,  тусгайлан бүтээсэн батарей ашиглан цэнэглэгч станцыг ажиллуулахад шаардах эрчим хүчийг бий болгох, хадгалах боломжтой цогц систем юм. Энэхүү цэнэглэгч станц Caesars Entertainment компанийн эзэмшил талбайд баригдсан бөгөөд тус компани нь 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 30 хувиар бууруулах зорилготой.

Теслагийн зүгээс “Ирээдүйд хийгх сайжруулалтын тусламжтайгаар 2019 оны төгсгөлд гэхэд V3 Supercharger хоёр дахин илүү хүчин чадлаар ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: TechCrunch

Дэлгэрэнгүй унших

Технологи

Хятадад хиймэл оюун ухаан ашиглан 10 жилийн өмнө алга болсон 4 хүүхдийг олжээ

Published

on

By

Хиймэл оюун ухаан ашиглан 10 орчим жилийн өмнө хулгайлагдсан 4 хүүхдийг Сичуан мужаас оллоо хэмээн Хятадын Цинхуа агентлаг мэдээлжээ. Мөн тус мэдээлэлд энэхүү явдал хиймэл оюун ухаан болон нүүр царай таних технологи ашиглан сураггүй алга болсон хүнийг олсон хамгийн анхны тохиолдол хэмээсэн байна.

Хятадын технологийн тэргүүлэх компани Tencent-ын хөгжүүлсэн тус хиймэл оюун ухаан Сичуан мужаас өгсөн асар их мэдээллээс шүүн тэдгээр хүүхдүүдийг илрүүлсэн аж. Хиймэл оюун ухаан хамгийн эхэнд 10 жилийн өмнөх зургаар нь тус хүүхдүүдийг одоо ямар царай төрхтэй болсныг таамаглан хайлтаа хийжээ.

Энэхүү технологийн ололт нь хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох маш том боломж хэмээн салбарынхан харж байна. Тиймдээ ч Tencent-ын хөгжүүлж буй тус технологийг орон даяар ашиглах талаар Хятадын Аюулгүй байдлын яам ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: China Radio International

Дэлгэрэнгүй унших

Технологи

Америкчууд зоогийн газраас илүү цахим үйлчилгээнд их зардал гаргаж байна

Published

on

By

Америкчууд ресторан, зоогийн газраас илүү цахим үйлчилгээнд их зардал гаргаж байна. Тус улсын дэлгүүр, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, өнгөрсөн сард гэхэд 13 нэр төрлийн дэлгүүрээс 10-ынх нь борлуулалт жилийн дүнгээр өсжээ.

Хэдий тийм боловч цахим худалдаа газар авч байгаа энэ үед америкчуудын цахим орчинд хийх зарцуулалт нэмэгдсэн байна. Ийнхүү хэрэглэгчийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах зан төлөв хувьсан өөрчлөгдөж байгаагаас өргөн хэрэглээний хувцас, хүнс, барилгын материалын дэлгүүрүүдийн орлого хумигдахад хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хийж буй зарцуулалт, худалдаа жилийн өмнөхөөс 6.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 62 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь ресторан, уушийн газрынхаас өндөр дүн болж байгаа юм.

Хэрэв энэ хурдаа хадгалбал цахим зарцуулалт удахгүй хүнсний бүтээгдэхүүний борлуулалтыг давах магадлалтай байна. Түүнчлэн цаашид цахим худалдааны зарцуулалт нийт дүнгээр жижиглэн худалдаанд хамгийн их хувь хэмжээг эзэлдэг тээврийн хэрэгсэл болон түүний эд ангийн дараа хоёрдугаарт бичигдэж эхлэх төлөвтэй байгаа гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN

Дэлгэрэнгүй унших

Онцлох