Connect with us

Технологи

БНХАУ цахилгаан автомашины тоогоо 2019 онд 10, 2020 онд 12% нэмэгдүүлнэ

Оруулсан:

огноо:

Дэлхий дахинд тулгамдаж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, түлшний хэрэгцээ зэрэгтэй холбоотойгоор цахилгаан автомашины хэрэглээ сүүлийн жилүүдэд өсөөд буй.

Ялангуяа, дэлхийн улсуудаас БНХАУ дахь цахилгаан автомашины хэрэглээ болон хэрэгцээ өдөр ирэх тусам өсөж буй талаар олон улсын шинжээчид дурдаад байна. Тодруулбал, зөвхөн 2017 онд л гэхэд нийт 1.3 сая цахилгаан автомашин тус улсад зарагдсан бол энэ тоо 2018 онд 62%-аар өсөөд байна.

Өнгөрсөн оны есдүгээр сард дэлхий дахинд нийт дөрвөн сая орчим цахилгаан автомашин ашиглагдаж байгаа гэсэн тооцоолол гарсан нь ийм төрлийн автомашины зах зээл 2013 оноос хойш зургаа дахин томорсныг харуулах үзүүлэлт юм.

Түүнчлэн цахилгаан автомашин үйлдвэрлэгч АНУ-тай харьцуулахад ийм төрлийн автомашин БНХАУ-аас бага хэрэглэгдэж буй нь доорх графикаас харагдаж байна.

График 1. 2011-2018 оны АНУ болон БНХАУ-ын цахилгаан автомашины хэрэглээний өсөлт

Өнгөрсөн жил БНХАУ-д зарагдсан цахилгаан автомашины тоо нийт шинээр зарагдсан 28.1 сая автомашины дөрвөн хувийг эзэлж байгаа ба энэ нь АНУ-тай харьцуулахад хоёр хувиар, Европын улсуудтай харьцуулахад гурван хувиар их байгаа юм.

Гэвч энэ тоо тус улсын Засгийн газрын бодлогыг хангах хэмжээний үзүүлэлт биш. Тус улс 2019 онд цахилгаан автомашины тоогоо 10, 2020 онд 12 хувь болгоно гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү хэрэгцээ, шаардлагыг анзаарсан АНУ-ын цахилгаан автомашины Тесла компани томоохон үйлдвэрээ Шанхайд нээхээр болсноо зарлаад зогсохгүй үлэмж хэмжээний томоохон үйлдвэр /гигаүйлдвэр/-ийн барилгын ажил аль хэдийнэ эхлээд буй. Тус үйлдвэр ашиглалтад ормогц Тесла Хятад улсын зах зээлд зориулсан “Тесла III” загварын автомашиныг үйлдвэрлэх зорилготой байгаагаа мэдээлсэн.

Эх сурвалж: World Economic Forum

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Технологи

Теслагийн шинэ цэнэглэгч станц өдөрт 1500 автомашин цэнэглэх хүчин чадалтай

Published

on

By

Тесла компани энэ сарын 19-нд өдөрт 1500 автомашин цэнэглэх чадалтай “V3 Supercharger” нэртэй цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэгч станцыг Лас Вегас хотод нээлээ. Ингэснээр тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маскын гурван жилийн өмнөх алсын хараа тусгалаа олов. Энэхүү 39 цэнэглэгчээс бүрдэх цэнэглэгч станц нь автомашин цэнэглэх хугацааг эрс бууруулах зорилготой бөгөөд 250 кВт-ын хүчин чадалтай. 

V3 Supercharger нарны хавтан,  тусгайлан бүтээсэн батарей ашиглан цэнэглэгч станцыг ажиллуулахад шаардах эрчим хүчийг бий болгох, хадгалах боломжтой цогц систем юм. Энэхүү цэнэглэгч станц Caesars Entertainment компанийн эзэмшил талбайд баригдсан бөгөөд тус компани нь 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 30 хувиар бууруулах зорилготой.

Теслагийн зүгээс “Ирээдүйд хийгх сайжруулалтын тусламжтайгаар 2019 оны төгсгөлд гэхэд V3 Supercharger хоёр дахин илүү хүчин чадлаар ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: TechCrunch

Дэлгэрэнгүй унших

Технологи

Хятадад хиймэл оюун ухаан ашиглан 10 жилийн өмнө алга болсон 4 хүүхдийг олжээ

Published

on

By

Хиймэл оюун ухаан ашиглан 10 орчим жилийн өмнө хулгайлагдсан 4 хүүхдийг Сичуан мужаас оллоо хэмээн Хятадын Цинхуа агентлаг мэдээлжээ. Мөн тус мэдээлэлд энэхүү явдал хиймэл оюун ухаан болон нүүр царай таних технологи ашиглан сураггүй алга болсон хүнийг олсон хамгийн анхны тохиолдол хэмээсэн байна.

Хятадын технологийн тэргүүлэх компани Tencent-ын хөгжүүлсэн тус хиймэл оюун ухаан Сичуан мужаас өгсөн асар их мэдээллээс шүүн тэдгээр хүүхдүүдийг илрүүлсэн аж. Хиймэл оюун ухаан хамгийн эхэнд 10 жилийн өмнөх зургаар нь тус хүүхдүүдийг одоо ямар царай төрхтэй болсныг таамаглан хайлтаа хийжээ.

Энэхүү технологийн ололт нь хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох маш том боломж хэмээн салбарынхан харж байна. Тиймдээ ч Tencent-ын хөгжүүлж буй тус технологийг орон даяар ашиглах талаар Хятадын Аюулгүй байдлын яам ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: China Radio International

Дэлгэрэнгүй унших

Технологи

Америкчууд зоогийн газраас илүү цахим үйлчилгээнд их зардал гаргаж байна

Published

on

By

Америкчууд ресторан, зоогийн газраас илүү цахим үйлчилгээнд их зардал гаргаж байна. Тус улсын дэлгүүр, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, өнгөрсөн сард гэхэд 13 нэр төрлийн дэлгүүрээс 10-ынх нь борлуулалт жилийн дүнгээр өсжээ.

Хэдий тийм боловч цахим худалдаа газар авч байгаа энэ үед америкчуудын цахим орчинд хийх зарцуулалт нэмэгдсэн байна. Ийнхүү хэрэглэгчийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах зан төлөв хувьсан өөрчлөгдөж байгаагаас өргөн хэрэглээний хувцас, хүнс, барилгын материалын дэлгүүрүүдийн орлого хумигдахад хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хийж буй зарцуулалт, худалдаа жилийн өмнөхөөс 6.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 62 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь ресторан, уушийн газрынхаас өндөр дүн болж байгаа юм.

Хэрэв энэ хурдаа хадгалбал цахим зарцуулалт удахгүй хүнсний бүтээгдэхүүний борлуулалтыг давах магадлалтай байна. Түүнчлэн цаашид цахим худалдааны зарцуулалт нийт дүнгээр жижиглэн худалдаанд хамгийн их хувь хэмжээг эзэлдэг тээврийн хэрэгсэл болон түүний эд ангийн дараа хоёрдугаарт бичигдэж эхлэх төлөвтэй байгаа гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN

Дэлгэрэнгүй унших

Онцлох