Connect with us

Нийгэм

Н.Батцэнгэл: Ломбардууд хулгайн эд зүйлс авсан байвал зөвшөөрлийг нь цуцална

Оруулсан:

огноо:

Хулгайн гэмт хэргийн 30 хувийг халаасны хулгай эзэлдэг байна. Тэр дундаа гар утасны хулгайн гэмт хэрэг дийлэнх хувийг нь эзэлдэг аж. Тиймээс гар утсаа алдсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, алдсан гар утсаа олох ямар боломж байдаг талаар НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Н.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Хулгайн гэмт хэргийг насны ангилалаар авч үзвэл ихэвчлэн ямар насныхан үйлддэг вэ?

-2019 он гарсаар 4000 орчим хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 30 хувийг халаасны хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа.  Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг насны ангиллаар авч үзэхэд дийлэнх нь 19-25 орчим насных байдаг. Мөн бага насны хүүхдүүд цөөн тоогоор бүртгэгдэж байхад өндөр настай хүн хулгайн гэмт хэрэг үйлдээд баривчлагдах нь бий.
 

-Нийгэмд амьдралын боломжгүй хүмүүс л хулгайн гэмт хэрэг үйлддэг гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголт хэр бодитой вэ. Ер нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийг судлаад үзэхэд шалтгаан нөхцөлийн хувьд ямар байдаг юм бол?

-Хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдийн дийлэнх нь амьдралын боломж муутай хүмүүс байдаг. Гэхдээ сүүлийн үед амьдралын боломжтой хэрнээ хулгай хийж байгаа тохиолдлууд нэлээд гарч байгаа. Өнгөрсөн онд манай байгууллагаар шалгагдаж, шүүхээр ял авсан хүмүүс дундаас байр, машинтай хэрнээ зохион байгуулалттай хулгай хийдэг бүлэг этгээдүүд байсан. Мөн амьдралын боломжгүйгээсээ болоод гэр бүлээрээ хулгай хийсэн тохиолдол ч бий. Нийслэлийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг үйлддэг 500 гаруй этгээдүүд манай байгууллагын бүртгэл судалгаанд байдаг. Эдгээр этгээдүүд л хулгайн гэмт хэрэг үйлдээд явдаг.

-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд ихэвчлэн ямар эд зүйл хулгайлдаг вэ?

-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүдийн 80-90 хувь нь гар утас хулгайдаг. Хулгайлсан гар утсаа ченж болон ломбардад худалдан борлуулж, ашиг олдог. Энэ хууль бус борлуулалтыг нь ломбард, ченж, гар утас засварчид худалдан авах эрэлт бий болгоод байгаа учраас хүмүүс гар утасны хулгайн гэмт хэрэг үйлдэгдээд байгаа юм.

-Тэгвэл гар утасны хулгайн гэмт хэргийг өөхшүүлж байгаа ченж, гар утас засварчид, ломбардад ямар хяналт тавьж, хариуцлага тооцож байгаа юм бэ?

-Ломбардуудад хяналт тавиад эхэлсэн байгаа. 2018 оноос хойш ломбардад эд зүйл тавьж байгаа хүн зайлшгүй бичиг баримтаа үзүүлэх шаардлагатай тавьж байгаа. Мөн ломбардууд нэгдсэн цахим бүртгэлтэй болсон. Аль нэг ломбард хулгайн эд зүйл худалдан авсан нь тогтоогдвол тухайн ломбардны зөвшөөрлийг цуцалж, дахин олгохгүй. Мөн Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаасан гэмт хэргээр хариуцлага тооцно. Ченж болон засварын үйлчилгээ үзүүлээд дамлан борлуулдаг хүмүүстэй мөн адил хариуцлага тооцно. Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн хэмжээнд бүх гар утас эрхэлдэг газруудад зөвлөгөө зохион байгуулж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хэрвээ гар утас худалдан боруулагчид хулгайн эд зүйл авсан хүнтэй хамтран оролцсон нь тогтоогдвол тухайн иргэний түрээсийн гэрээг цуцлах гэрээ байгуулсан. Мөн хулгайн эд зүйлийг гэдгийг мэдсээр байж худалдан авсан нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Уг асуудлаар өнгөрсөн 2018 онд нэг хүн ял авсан бол одоо хоёр хүн шалгагдаж байна.

-Иргэд гар утсаа алдсан тохиолдолд эргүүлж олох ямар боломж байна вэ?

-Иргэд гар утсаа алдсан тохиолдолд заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх хэрэгтэй. Хулгайд алдсан гар утсаа олдохгүй гээд орхих нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцохгүй байх боломжийг олгож байна. Тиймээс иргэд гар утсан дээрээ *#06# -г дараад гарч ирсэн и мэй кодыг https://smartdevice.mn/ гэсэн цахим хаягт бүртгүүлж байх хэрэгтэй. Гарч ирсэн кодоор хулгайд алдагдсан гар утсыг тань олох боломжтой. Иргэд дээрх цахим хаягт өөрийн гарт утас, notebook, ipad зэрэг ухаалаг төхөөрөмжөө тухайн кодоор нь бүртгүүлсэн байх шаардлагатай.

-Жишээ нь notebook-ийг  яаж бүртгэдэг юм бэ?

-Apple ID-тай нөтебүүкийг ихэвчлэн бүртгэгдэж байгаа. Ер нь цагдаагийн байгууллагад алдсан гар утсаа бүртгүүлбэл олох боломжтой гэдгийг дахин хэлмээр байна.

-Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийж байгаа юм бэ?

-Нийт хулгайн гэмт хэрэг автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгслээр үйлдэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор зургадугаар сарын 1 гэхэд бүх нийтийн тээврийн хэрэгслийг камержуулахаар ажиллаж байна. Уг ажлын хүрээнд гудамж талбай, олон нийтийн газрууд, аж ахуй нэгжүүдийг камержуулж байгаа. Эх нялхас буюу ЭХЭМҮТ-ийг аюулгүй бүс болгох хамтын ажиллагаа эхэлсэн. Эхний ээлжинд тухайн бүсэд 30 орчим камер байршуулаад байна. Цаашид камерын тоог нэмэгдүүлнэ.

-Хулгайн гэмт хэрэг холбогдсон этгээдэд ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Хулгайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг. Мөн 300 нэгжээс дээш хэмжээний эд зүйл хулгайлсан нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага тооцно. 300 нэгжээс бага хохиролтой хулгай хийвэл Зөрчлийн тухай хуулийн 8.6.1 дэх хэсэгт зааснаар 7-30 хоногийн хугацаанд баривчилдаг болсон. Мөн хуулиар Хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж, амжиргааны эх үүсвэр болгосон тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар цагдан хорих шийтгэлтэй.

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Нийгэм

Сэлэнгэ: Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ

Published

on

By

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.Эх сурвалж: ZASAG.MN

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Published

on

By

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.  
1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно
Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцааны гэрээ дуусгавар болгох
Хуулбар хийлгэх
Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хязгаарлагдмал  хариуцлагатай компани
– Холбоо /ТББ/
– Нөхөрлөл
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хуулийн этгээдийн оноосон нэрийн
– Хуулийн этгээдийн хаягийн
– Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
– Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
– Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
– Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Гудамжинд явсан гурван хүнийг шалтгаангүй хутгалжээ

Published

on

By

Өчигдөр гудамжинд явсан дөрвөн хүнийг шалтгаангүй хутгалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн мэдээллийг хүлээн авсан байна.

Үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсжээ.

Улмаар гэртээ орж хутга авч гарч гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсаныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Онцлох