Connect with us

Дэлхийд

Шатарчин Ц.Анударь Азийн аварга болов

Оруулсан:

огноо:

Монголын өсврийн шатарчид Шри Ланк улсын Калутар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилтыг үзүүлэв. Энэ сарын 1-10-ны өдрүүдэд болсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 орны 300 гаруй шатарчин 8, 10, 12, 14, 16, 18 насны ангилалд шилдгүүдээ тодрууллаа.

Монголын багаас охидын 12 насанд Ц.Анударь есөн өргийн тоглолтоос долоон хожил, хоёр тэнцээ хийж 8,0 оноогоор тивийн аварга боллоо. Энэ ангилалд Вьетнам, Казахстаны шатарчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Г.Халиунаа шагналт дөрөвдүгээр байрыг эзэлжээ. Нийт 12 орны 55 шатарчин өрсөлдсөн байна.

Хөвгүүдийн 12 насанд Л.Очирбат дөрвөн хожил, таван тэнцээ хийж 6,5 оноогоор хүрэл медаль хүртжээ. Энэ ангилалд нийт 57 шатарчин өрсөлдөж, БНХАУ, Энэтхэгийн тамирчин алт, мөнгөн медалыг хүртсэн байна.

Манай бусад шатарчид рапид, блиц төрөлд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалыг хүртжээ. Баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дүнг http://chess-results.com -с харна уу.

Дэлхийд

Япончуудыг уйлахад сургаж байна

Published

on

By

Японы зарим компани болон сургуулиудад бухимдлаа тайлахын тулд уйлж сурахыг сурагчид, ажилчдаасаа шаардах нь нэмэгдсэн гэж “The Japan Times” сонинд бичжээ.

Дунд сургуулийн багш Хидефүми Ёшида таван жилийн турш уйлах тухай хичээл зааж хэрхэн сэтгэлийн дарамтаас ангижрахыг бусдад сургаж байна. “Хэрэв та долоо хоногт нэг удаа уйлдаг бол стресст өртөхгүй” гэж Ёшида багш ярьж байна. Уйлах нь унтах, инээхээс ч чухал сэтгэлзүйн засал гэнэ.

Тохогийн Их сургуулийн мэргэжил нэгтнийхээ хамт тэрбээр улс орноороо явж уйлахын ашиг тусын талаар лекц уншдаг. Тэд 2015 онд компаниудын стрессийн түвшинг шалгах хөтөлбөр боловсруулсныг одоо Японд хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Холливудын саятнаас Хогийн цэгийн “буянтан” болсон эр

Published

on

By

Энэ хүн бол Холливудын кино үйлдвэрийн саятан, “XX зуун Фокс” компанийн захирал байсан Скот Нисон. Харин одоо түүнийг 2000 гаруй ядуу, өнчин хүүхдүүдийг тэтгэдэг “Камбожийн хүүхдийн сан”-гийн захирал гэдгээр нь хүмүүс мэднэ.

Та бүхэнд бусдад тэр тусмаа хүүхдүүдэд туслахын тулд бүхнээ золиосолсон нэгэн агуу эрхмийн түүхийг хүргэж байна.

Скот Нисон Шотландын Эдинбург хотод мэндэлсэн бөгөөд 5 настайдаа эцэг эх, ахын хамт Австрали руу цагаачилсан юм. Тэрээр ирээдүйнхээ талаар ямар ч төсөөлөлгүй байсан ба Элизабет хотод ээж нь цэвэрлэгч, аав нь Батлан хамгаалахын газарт ажилладаг байв.

Нисон тийм ч онц сурлагатан байгаагүй ч кинонд дуртай байсан тул театрт хөлсөөр ажилладаг байжээ. Ажил нь түүнд таалагдаж 1987 онд Хойтс хотод маркетингийн удирдах ажилтан болтлоо дэвшсэн байна.

1993 онд Скотт Лос Анжелесын кино үйлдвэрт толгой цохиж, 2000 онд “XX зуун Фокс” компанийн захирал болсон юм. “Sony Pictures Entertainment”-ийг байгуулахаас өмнө 2003 онд тэрээр Ази руу тав хоногоор аялжээ. Найзаасаа жинхэнэ Камбожийг үзүүлэхийг хүссэн тэрээр тус улсын нийслэл Пномпень хотод зочилсон байна. Хотын ресторанд хоол идэж байхдаа ядуу хүүд гарын мөнгө өгөхөд үйлчлэгч  “Та үнэхээр хүүхдэд тусалмаар байгаа бол хогийн цэг рүү очиж үзээч” гэсний дагуу хотын захын “Steung Meanchey” хогийн цэгт ирэхэд өнчин, ядуу хэдэн мянган хүүхэд хог ухан гол зогоон амьдарч тариур, ундааны сав зэргээр тоглон байсныг хараад гайхан цочирджээ.

“Би ЛА руу буцаж ирээд “Sony”-ийг байгуулсан ч миний зүрх сэтгэл энд байгаагүй. Сар бүр нэг долоо хоногийн турш Камбож руу аялж буяны ажил зохиодог байлаа. 45 настай байсан ч эхнэр, хүүхэдгүй би хоёр амьдралаар амьдардаг байсан юм” гэж Нисон 2014 онд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Ийнхүү 2004 онд Скотт машин, байшин, усан онгоцоо зарж “Камбожийн хүүхдийн сан”-г байгуулав. Тэрээр Пномпень хотод нүүн очсон ба “Steung Meanchey”-ий хогийн цэгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх болсон юм. Эхний жилдээ 45 хүүхэдтэй байсан “Камбожийн хүүхдийн сан” өсөн дэвжсээр 2000 гаруй хүүхэдтэй болжээ. Скотт одоо Камбожид амьдарч байгаа бөгөөд “Камбожийн хүүхдийн сан”-г байгуулж ажилласаар 15 жил болсон байна. Түүний ачаар 1800 гаруй гэр бүл ядуурлаас ангижирч, түүний дэмжсэн хүүхдийн зарим нь 2018 онд их сургуулиа төгсөөд буй.

Скотт “Тэнд очсон үе миний амьдралыг тэр чигээр нь өөрчилсөн юм. Би яг л ёроолгүй ангал руу харан зогсож буй мэт санагдаж байсан” гэж Камбожийн хогийн цэгт очсон тухайгаа ярьсан бөгөөд “Одоо би 1000 гаруй хүүхдийн аав болсон. Хөгшрөхөд асарч хамгаалах хүүхдүүдтэй би одоо санаа амар байна” хэмээн ярьдаг ажээ.

Эх сурвалж: cambodianchildrensfund.org

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Эрдэмтэд Хятадын хоёр арлын шумуулыг бүрэн устгаж чаджээ

Published

on

By

Хятадын Гуандун мужид байдаг хоёр аралд туршилт хийсэн эрдэмтэд дэлхийн хамгийн аюултай, түрэмгий шумуулын төрөл зүйлийг бүрэн устгаж чадсанаа мэдээлжээ.

Туршилтын тайланг Лхагва гарагт “International Journal of Science” сэтгүүлд нийтэлсэн байна.

Судалгаанд голлох үүрэгтэй оролцсон Ши Жиён нь Мичиганы их сургуулийн профессор бөгөөд шумуултай тэмцэх талаар олон жил ажилласан мэргэжилтэн юм.

Туршилтын үр дүнд Гуанжоу хотын ойролцоох хоёр аралд амьдардаг “Азийн бар” хэмээх төрлийн шумуулын эмэгчний тоо толгой 94 хувиар хорогдож, хазуулсан хүний тоо 97 хувиар буурсан байна. Энэ төрлийн шумуул нь хүнийг хазахдаа халуун орны халдварт өвчин тараадаг ба эмэгчин шумуулууд үүнд гол үүрэг гүйцэтгэдэг байна.

Өмнө нь эрдэмтэд аюултай шумуулыг устгах туршилтыг хийхдээ зөвхөн эр, эмийн аль нэгэнд нь нөлөөлөх арга хэрэглэж байжээ. Энэ удаа Хятадын эрдэмтэд эр, эм хоёуланд нь нөлөөлөх арга хэрэглэсэн нь үр дүнд хүрсэн байна.

Эрдэмтэд хэсэг шумуулыг тасдаж аваад эмэгчнүүдийг нь бага хэмжээтэй цацраг туяагаар үргүй болгож, эрэгчнүүдэд нь нэг төрлийн бактер халдаажээ. Ингээд тэднийг 2016, 2017 оны ид үржлийн үеэр туршилт явуулсан хоёр аралд тавьсан байна.

Үр дүнд нь арлуудад амьдардаг эмэгчин шумуулууд бараг бүхэлдээ устжээ.

Шумуулын экологич Питер Армбрюстер уг туршилтыг өнөөдөр хүртэл хэрэгжүүлсэн туршилтуудаас хамгийн өндөр үр дүнтэй нь гэж сайшаасан байна.

“Азийн бар” хэмээх энэ төрлийн шумуулыг уламжлалт аргаар устгах боломжгүй байсан юм. Уламжлалт аргад хор цацах, өндөгөө гаргадаг тогтоол уснуудыг арилгах зэрэг үйлдлүүд багтдаг.

“Азийн бар” төрлийн шумуул уг нь Ази тивийн уугуул шавьж боловч сүүлийн 40 орчим жилийн хугацаанд дэлхийн бараг бүх тивд хүрээд байгаа. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ амьтныг “дэлхийн хамгийн хор хөнөөлтэй амьтдын нэг” гэж тодорхойлсон байдаг. Халуун орны хумхаа, малариа зэрэг үхлийн аюултай өвчнүүдийг маш хурдтай тарааж чаддаг нь үүнд нөлөөлжээ.

Халуун орны уур амьсгалтай, хүн ам шигүү Гуанжоу хот орчимд 2014 онд хумхаа өвчин тархахад 37,350 орчим хүн өвчилж байсан юм. 2019 оны эхний хагаст Филиппин даяар энэ өвчнөөр 450 хүн амиа алдаж байжээ.

Шумуулаар дамждаг халдварт өвчнөөс сэргийлэх үр дүнтэй вакцин одоогоор бий болоогүй байна. Тиймээс шумуулын тоо толгойг бууруулах нь өвчний тархалттай тэмцэх хамгийн шалгарсан арга болоод байгаа юм.

Эх сурвалж: CNN

Дэлгэрэнгүй унших

Онцлох