Connect with us

Нийгэм

85 настай Дэлхийн аварга эх орондоо ирлээ

Оруулсан:

огноо:

Польшийн Торун хотод гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ боллоо. 88 орны 500 гаруй тамирчид 45, 50, 60, 70, 80, 90 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсны дунд Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар өндөр амжилт үзүүлсэн билээ.

Ц.Раднаа өөрийн насандаа гурван алт, нэг мөнгөн медаль, Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Өнөөдөр Монголын багийн түрүүч эх орондоо ирсэн бөгөөд Ц.Раднаа хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцлаа.

Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 800 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 800 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон 85 настай Ц.Раднаа гуайн сэтгэгдлийг хүргэе.

-Эх орондоо ДАШТ-ий гурван алтан медаль, дэлхийн рекорд зэрэг амжилттай ирлээ. Таны сэтгэгдлээ үзэгч түмэндээ хуваалцаач?

-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд үнэхээр их баярлалаа. Намайг амжилтаар минь огшоож өгсөн та бүхэндээ баярлалаа. Та бүхэн надад үнэхээр их том урам зориг өглөө. Та бүхнийгээ дэлхийн дэвжээнд огшоож чадлаа. Сэтгэл их өндөр байна. Үнэхээр их баяртай байна.

-Та өнөөдөр Монгол түмнээ баярлуулж чадлаа. Үнэхээр сэтгэл тань хөдөлж байгаа байх?

-Би 30 гаруй жил спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш. Өмнөговь аймагт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би олон шавьтай. Насаараа спорттой холбоотой байгаа миний хувьд өнөөдөр баяртай байна.  Үнэхээр хэлэх үг олдохгүй байна.

-2019 оны мастеруудын ДАШТ-ий бэлтгэлээ хаана хийсэн бэ?

-Улаанбаатарт хотод ирж бэлтгэлээ хийсэн. Үнэхээр сайн байлаа.  Бэлтгэл сайн байсан учраас дэлхийн дэвжээнд өндөр амжилт үзүүллээ. Энэ тэмцээнд 88 орны 500 гаруй тамирчид оролцсон. 85-аас дээш насны ангилалд АНУ, Их Британи, Япон, Герман , Итали зэрэг орны тамирчид байсан.

-Та Өмнөговь нутгийн хүн шүү дээ. Тиймээс нутгийн зон олондоо юу гэж хэлэх вэ?

-Нутгийн зон олондоо баярлаж байгаагаа хэлмээр байна. Манай Өмнөговь нутгийн ард иргэд хөнгөн атлетикийн төрлөөрөө алдартай. Улсын чанартай томоохон тэмцээнд тогтмол амжилттай оролцдог. Эх орноо төлөөлөн тив, дэлхий, олон улсын тэмцээнд амжилт гаргаж байгаа олон тамирчин байна. Нийт тамирчиддаа баярын мэнд хүргэе. Нутгийн ард түмэн минь их баярлаж байгаа.

-Та гэр бүлээ танилцуулаач. Таны хүүхдүүдээс спортын мэргэжилтэн төрсөн байна. Танай удамд спорттой холбоотой тэр дундаа биеийн тамирын багш нар их олон байна гэж сонслоо.

–Миний эхнэрийг А.Пүрэв гэдэг. Манайх 10 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдарч байна. Хүүхдүүд дунд усан спортыг сонирхож хичээллэсэн нэгэн бий. Манайх ер нь спортлог айл. Энэ нь миний олон жил хүүхдүүдтэй ажилласаны үр дүн байх. Би маш олон шавьтай. Манай удамд биеийн тамирын багш нар олон байна. Би ганцаараа биш ер нь ах, дүүс дунд спорттой холбогдсон хүмүүс бий. Миний том хүү Украинд усан спортын мэргэжлээр дээд сургууль төгсөж ирсэн.

-Таны өнөөдрийн энэ амжилтаа нууцыг хэлэхгүй юу?

-Би биеэ зөв авч явсаны ач гавьяа гэж харж байна. Би архи, тамхи хэрэглэдэггүй учраас өдий зэрэгтэй яваа юм. Спортоор хичээллэж явсан болохоор надад олон талын өвчин байдаггүй. Ганцхан биеэ эрүүл саруул, чийрэг авч явсны ач тус юм даа. Багшийн ажлаа хийгээд тэтгэвэрт гарсны дараа мал дээр хэсэг байсан. Тэгээд эхнэр, бид хоёр хотод хүүхдүүд дээрээ ирлээ. Долоо хоногт хоёр удаа бүжгэнд явдаг. Энэ ч бас нөлөөлсөн байх. Мөн бэлтгэлээ хийх зорилгоор байнга явган алхана. Үүний ач тусаар би ийм том амжилтад хүрлээ.

-Польшийг явахын өмнө бэртэлтэй байсан гэж байна. Бэртлээ хэрхэн эдгээсэн бэ?

-Хөлөндөө бага зэргийн бэртэл байсан. Сайн эдгээж чадсан. Тиймээс надад зовиур байсангүй амжилттай оролцож ирлээ.

-2019 онд дахин тэмцээнд уралдаанд оролцохоор төлөвлөж байгаа юу?

-Энэ онд Япон, Канад, Австралид олон улсын тэмцээн байгаа. Эдгээр тэмцээнд оролцох бодол байна.

-Залуу тамирчдад хандаж юу хэлэх вэ?

-Монгол залуучуудын амжилт жилээс жилд өсч байна. Бид бүхэн тэдний амжилтаар бахархаж байна. Тамирчдынхаа амжилтыг хараад надад огших сэтгэл төрдөг. Тэдэндээ улам их амжилт хүсье. Энэ нь Монгол Улсын амжилт шүү дээ.

Ц.Раднаа гуай Өмнөговь аймгийн дунд сургуульд Биеийн тамирын багш хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Түүний хувьд тэтгэвэртээ гарсан ч зүгээр суухыг хүссэнгүй. Эхнэрийн хамт мал маллаж байгаад Улаанбаатарт хүүхдүүд дээрээ иржээ. Одоо тэд долоо хоногт хоёр удаа бүжгэнд явж, явган алхалтаар байнга хичээллэдэг байна.

Ц.Раднаа гуай 2018 онд Архангай аймагт болсон ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс таван алтан медальтай иржээ. Мөн Японд болсон олон улсын тэмцээнд оролцож, өөрийгөө улам их дайчлах болсон гэж түүний эгч ярьж байв.

Нийгэм

“Автомашингүй өдөр”-ийг сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судална

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай хамт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, нөхцөл байдалтай танилцан,  иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.  

Энэ үеэр иргэд “Автомашингүй өдөр”-ийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан ядаж сардаа нэг удаа ийм арга хэмжээ зохион байгуулдаг байх саналаа хотын Захирагчид уламжилж байв.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарчууд  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Энэ өдөр гудамжаар явж иргэдийнхээ санал бодлыг сонсож уулзлаа. Цаашид “Автомашингүй өдөр”-ийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” хэмээн хотын Захирагч хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Таван байршилд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулна

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө. 

Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй.

Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

НӨАТ: 80 САЯ төгрөгийн супер азтан ХОЁР , 50 САЯЫН НЭГ азтан тодорлоо

Published

on

By

НӨАТ-ын урамшууллын өнөөдрийн супер тохирлоор 80 сая төгрөгийн хоёр, үндсэн тохирлоор 50 сая төгрөгийн  нэг азтан тодорлоо.

Супер тохиролд 17798558, үндсэн тохиролд 46530850 дугаар тодорсон юм.

Энэ удаагийн сугалааны тохиролд Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн дөрөдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацааны баримтуудыг хамруулсан билээ.

Үндсэн тохирлоор

  •     30 мянган төгрөгийн 23659
  •     100 мянган төгрөгийн 2327
  •     1 сая төгрөгийн 230
  •     5 сая төгрөгийн 24
  •     50 сая төгрөгийн нэг баримт тохирлоо.

Дэлгэрэнгүй унших

Онцлох