Connect with us

Эдийн засаг

Ухаалаг утастай монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг

Оруулсан:

огноо:

Ухаалаг гар утасны дундаж үнэ.

Вьетнамд юу болсон бэ?

“Вьетнамд үйлдвэрлэв” хэмээх шошготой ухаалаг гар утасны тухай эхний өгүүлбэрийг хэлэхэд л тэр чигтээ эдийн засгийн үр өгөөж бодогдох байх. Үнэн хэрэгтээ энэ улс өнгөрсөн 30 жилийг электроникийн салбарын үнэ цэнийг бий болгохын төлөөх үйлдвэрлэлийн хүнд хүчир замыг туулж ирсэн юм. Үүний нэгэн жишээ нь, ухаалаг гар утасны хөгжүүлэгч “Samsung Electronics” компани Вьетнамд төвтэй ухаалаг үйлдвэрүүддээ 17.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэр бүү хэл дунд болон ахлах сургуулиуд шинжлэх ухаанд суурилсан суралцах хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлж байна. Харин их, дээд сургууль төгсөгчид нь гадаадын технологийн компаниудад мэргэжил эзэмшиж, мэргэших учраас яах аргагүй энэ улс гар утас үйлдвэрлэлээ гэхэд хэн ч маргахааргүй нөхцөл үүсээд байгаа юм.

Тэгвэл “Форбес” агентлагийн мэдээлснээр Вьетнамын компаниудын хувьд дотооддоо ухаалаг гар утас үйлдвэрлэх нэн тэргүүний зорилготой бөгөөд Андройд хувилбаруудаас хавьгүй хямд байх тухай ч зарлаад буй. QPhone болон BPhone зэрэг ухаалаг гар утас нь энэхүү шинэлэг үйлдвэрлэлийн эхний нэрийн хуудас болоод байна. Бидний хэлж заншсанаар Сайгон хотод төвтэй Vingroup компанийн охин компани Vsmart хэмээх брэндээ гаргаад байгаа бөгөөд 100 орчим ам.долларын үнээр худалдаанд гаргажээ.

Гэвч тулгараад буй гол асуудал нь вьетнамчууд эх орондоо хөгжүүлсэн ухаалаг гар утас худалдан авахгүй хэвээр байна. Тэд дотоодын компаниудын санал болгож байгаа үнээр гадаад брэндийн ухаалаг утас авч дөнгөх учраас л шалтгаан үргэлжилсээр байгаа юм.

Тэгээд ч гадаадын брэндүүд дотоодын компаниудын амалж буй сэтгэл ханамжаас илүүг мэдрүүлж байгаа нь хэрэглэгчдээ татахад асуудал үүсгэж байгааг Сайгон /Хо Ши Мин/ хотод төвтэй “Dezan Shira & Associates” зөвлөх үйлчилгээний компанийн ахлах мэргэжилтэн Максфиелд Браун хэлжээ. “Вьетнам дахь хэрэглэгчдийн электроник бүтээгдэхүүний эрэлт олон улсад нэр хүндээ олсон брэндүүдэд суурилж буй нь харамсалтай байна. Үүнийгээ дагаад хэрэглэгчдийн хэрэглээ ч дагаад өсөх нь тодорхой байна” гэж тэрээр хэлжээ. Өнөөдрийн байдлаар тус улс дахь цалингийн хэмжээ харьцангуй бага буюу дунджаар 171 ам.доллараар хэмжигдэж байгаа юм.

Дэлхийн ухаалаг технологийн үйлдвэрлэлийн өрсөлдөөн

Дэлхийн статистик мэдээллийн лавлах үйлчилгээний Statista цахим хуудаст мэдээлснээр 2009 оны дөрөвдүгээр улирлаас энэ оны эхний улирал хүртэлх хугацаанд дэлхийн зах зээлийн 21.8 хувийг “Samsung” компани дангаараа бүрдүүлж байжээ. Тэгвэл Apple, Lenovo, Huawei компани сүүлийн гурван жил энэ салбарт хүчтэй өрсөлдөж байна. Apple-ийн хувьд энэ салбар дахь хоёр дахь томоохон өрсөлдөгч нь юм. Тус компанийн ухаалаг гар утасны тээвэрлэлт 2010 онд 2.4 сая байсан бол 2017 оны дөрөвдүгээр улиралд 74.1 саяд хүрчээ. 2017 онд тус компани 215.8 сая гар утас борлуулсан бөгөөд зах зээлийн 10.2 хувийг эзэлж байжээ.

Гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагш урсдаг

“Блүүмберг” агентлагийн мэдээлснээр “MMCG” компанийн судалгаагаар Монгол Улсын 15–60 насны хүн амын 99.6 хувь буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байна. 2017 оны байдлаар гар утас хэрэглэгчдийн 79 хувь нь буюу 1.7 сая хүн ухаалаг гар утас ашигладаг гэсэн тооцоо гарч байжээ. Энэ нь 2014 онтой харьцуулахад ойролцоогоор хоёр дахин өссөн дүн болж байгаа юм.

2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг гар утасны программ хангамж, үйлдлийн системийн хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  дөрвөн компанийн  төлөөлөлтэй уулзсан байдаг. ITZone компани Android 4.1 үйлдлийн системтэй “Mogul” брэндийн ухаалаг утсаа 150 мянган төгрөгөөр борлуулна гэдгээ тэр үеэр мэдэгдэж байв. Тэгвэл “Эмондо” компани хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжтэй зохицон ажиллах, монгол хэлийг бүрэн дэмжсэн үйлдлийн системд суурилсан программын хөгжүүлэлт хийх боломжтой ухаалаг гар утас үйлдвэрлэх төслөө танилцуулсан. Мөн “Дархан жонон” компани гадаадад хэрэглэж байсан ухаалаг гар утсыг оруулж ирж  шинэчлээд, зах зээлийн үнээс 30 хувийн хямд үнээр худалдах төсөл боловсруулсан бол “Migma electronics” компанийн захирал Б.Анхбаяр дөрвөн төрлийн ухаалаг гар утас үйлдвэрлэхэд бэлэн болсноо зарлаж байлаа. Гэвч өнөөдөр монгол брэндийн ухаалаг гар утас зах зээлд хараахан нэвтрээгүй байна. Тухайн үеийн мэдээллээр зөвхөн гар утасны хэрэглээнд жилд дунджаар 48 тэрбум төгрөг гадагш урсдаг байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж-Цогзолмаа

Эдийн засаг

Нэг сая төгрөгийн азтан 231 тодорлоо

Published

on

By

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны наймдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ. 

Энэ удаагийн сугалааны азын дугаар: 73544853

Уг тохирлоор:

30 мянган төгрөгийн азтан  24,625
100 мянган төгрөгийн азтан 2,462
Нэг сая төгрөгийн азтан 231
5 сая төгрөгийн азтан 21
10 сая, 50 сая төгрөгийн азтан тодроогүй бол

Супер шагналын азтан тодорсонгүй.

Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

Ипотекийн зээл эзэнгүйдлээ

Published

on

By

ЭРХ БАРИГЧИД ХАРИУЦЛАГААС БУЛТЛАА

Айсуй 2020 оны төсөв, мөнгөний бодлогын төслийг санхүүгийн мэргэжилтнүүд бэлтгэж буй энэ үед ипотекийн зээлийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх бол хэмээн чих тавин сууна. Ялангуяа, байрны урьдчилгаа эртнээс бүрдүүлж, жилийн найман хувийн хүүтэй ипотект хамрагдах хүсэлтэй өрхүүд амьсгаа даран үүнийг хүлээж буй. Хөтөлбөрийн санхүүжилт 2019 он гарснаас хойш дорвитой өссөнгүй. 500 тэрбум төгрөгт хүргэх төр засгийн төлөвлөгөөний эрч суларч, ипотекийн хүртээмж тэр хэрээр хумигдлаа. Засгийн газар төв банкны хооронд хоёр жил дамнан өрнөж буй яриа хэлэлцээр үндсэндээ шат ахисангүй гэж болно. Хүмүүсийн дунд найдлага тавьсан найман хувийн зээл зогсчих вий гэсэн айдас бий боллоо.

Жилд хамгийн багадаа 6-7 мянган өрхийн байрны асуудлыг ипотекийн зээлээр шийдчих боломж Засгийн газрын дэмжлэг авч чадахгүй өдий хүрлээ. ОУВСгийн тусгай хөтөлбөрийн хүрээнд найман хувийн зээлийг төв банк бус төр засаг нь өөрөө толгой мэдэн хариуцах ёстойг сануулсан. Тодорхой хугацаатай үүрэг даалгавар хүртэл өгч, ирэх оноос өмнө ипотекийн хөтөлбөрийг төсвийн “дээвэр”-т багтаахаар болсон.

Иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулах нь төрийн үүрэг болохоос төв банкны үндсэн ажил биш гэдгийг дээрх санхүүгийн аваргууд анхааруулсаар өдий хүрлээ.

Гэвч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадсангүй. Энэ байдлаас болж эдийн засгийн хүндрэлийг засах тусгай хөтөлбөрийн санхүүжилт хэд хэдэн удаа хуваарьт хугацаанаасаа хойшилсон билээ. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч уул уурхайн таваарын үнэ өсөж, экспорт ч сайн байгаа. Ийм нөхцөлд төсөвт ирэх ипотекийн ачаалал бага гэдгийг эдийн засагчид хэлдэг. Дунд хугацаанд өөрөө өөрийгөө эргэлтийн хөрөнгөөрөө санхүүжүүлэх хөтөлбөр учраас эмээх зүйлгүй гэж зарим нь тайлбарладаг.

2013 оноос хойш хэрэгжиж буй ипотекийн хөтөлбөрийг мөнгөний бодлогыг тодорхойлогч төв банк бус төр хар толгойгоороо даах учиртайг Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк, ОУВС  үргэлж онцолдог. Иргэдийнхээ амьдрах орчин нөхцөлийг сайжруулах нь төрийн үүрэг болохоос төв банкны үндсэн ажил биш гэдгийг дээрх санхүүгийн аваргууд анхааруулсаар өдий хүрлээ. Инфляц, төгрөгийн ханшийг эрх үүргийнхээ хүрээнд мэдэх төв банкны зүгээс ипотекийн зээлийг эзэнд нь шилжүүлэхээр удаа дараа оролдсон ч тэр болгон нь үр дүнд хүрсэнгүй. Энэ байдлаараа хоног хугацаа улирах тусам ипотекийн зээл эзэнгүйдэж эхэллээ.

2019 оны долдугаар сард банкууд 741 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосныг төв банк мэдээлсэн. Үүний 45.5 хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр олгосон бол 54.5 хувийг нь банкууд өөрийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Хөтөлбөрийн санхүүжилт агшиж, эсрэгээрээ банкны зээлийн эх үүсвэр нэмэгдсэн байна. Өмнө нь банкны санхүүжилт хөтөлбөрийн зээлээс давдаггүй байлаа. Онцлох зүйл гэвэл, шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар буурсан ба ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 70 гаруй хувийг хөтөлбөрийн зээл эзэлж байна.

Найр, наадам, айраг, хуушуурт хөлд алдан нийтээрээ баяссан зуны нарлаг өдрүүд ард үлдэж, намрын сэрүү орохтой зэрэгцэн дөрвөн уулын дундах Улаанбаатарын тулгамдсан асуудал болох агаарын бохирдол дахин сэдэрдэг улирал айсуй. Утааг нэг мөр шийдэх, гэр хорооллын 200 орчим мянган янданг цөөлөх хамгийн үр ашигтай аргад одоогоор барилгажилтаас өөр хувилбар байхгүйг хэн хүнгүй мэддэг. Нийслэлд өнгө зүс нэмж сүндэрлэн босох орон сууцны хотхон, хорооллууд тэнгэр өөд ёрдойх олон зуун мянган янданг цөөлж байвал чухамдаа зорилго сая биелэх билээ.

• 500 тэрбум төгрөгт хүргэх төр засгийн төлөвлөгөөний эрч суларч, ипотекийн хүртээмж тэр хэрээр хумигджээ. 
• ОУВС-гийн тусгай хөтөлбөрийн хүрээнд найман хувийн зээлийг төв банк бус төр засаг нь өөрөө толгой мэдэн хариуцах ёстойг сануулсан. 
• Дунд хугацаанд өөрөө өөрийгөө эргэлтийн хөрөнгөөрөө санхүүжүүлэх хөтөлбөр учраас эмээх зүйлгүй гэж тайлбарладаг.

Өдгөө барилгын ажил нь үргэлжилж буй 30 орчим мянган орон сууцны төсөл нийслэлд хэрэгжиж буй. Тэгвэл ашиглалтад орсон нь 10 гаруй мянга бөгөөд эзэнгүй байна. Өрхүүдийн хувьд гэр хорооллоос шуудхан байранд шилжин суух боломж, нөхцөл харилцан адилгүй. Залуу гэр бүлийн хувьд байрны урьдчилгаа, тогтвортой ажил эрхлэлт, нийгмийн даатгал, цалингийн түүх зэрэг нь найман хувийн зээлийн гол шалгуур. Нийгмийн дундаж давхаргаа дэмжсэн хөтөлбөрийн санхүүжилт багасах хэрээр банкны орон сууцны зээл рүү иргэд хандаж эхэлжээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл хөгжиж, үндэсний компаниуд хөл дээрээ бат зогсож чадсан үе бий. Тэгвэл 2016 оноос хойш хөтөлбөрийн хүртээмж саарах тусам жилд тав хүрэхгүй мянган хүн байрны нөхцөлөө сайжруулж буй.

Улсын хэмжээнд ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 100 мянга руу тун ойртож байна. Орон сууцны үнэ 2000-2007 он хүртэл жилд дунджаар 20 хувийн өсөлттэй байсан бол 2007 оны сүүлийн хагасаас 2008 оны хооронд хамгийн өндөр түвшиндээ хүрсэн удаатай. Дэлхий нийтийг бүрхсэн санхүүгийн хямралтай холбоотойгоор 2009 онд орон сууцны үнэ ялимгүй буурсан боловч 2011 оноос эргэн өсөж, 30 гаруй хувиар өсөж байсан цаг саяхан. Харин сүүлийн жилүүдэд орон сууцны үнэ харьцангуй тогтвортой байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл хөгжиж, үндэсний компаниуд хөл дээрээ бат зогсож чадсан үе бий. Тэгвэл 2016 оноос хойш хөтөлбөрийн хүртээмж саарах тусам жилд тав хүрэхгүй мянган хүн байрны нөхцөлөө сайжруулж буй. Ипотек ховордсоноор түрээсийн орон сууцны зах зээл цэцэглэж, байртай болох мөрөөдлөө олон хүн гээхэд хүрээд байна. Манай улсад ипотекийн зээлийн үлдэгдэл таван их наяд төгрөгт дөхөж буй. Тиймээс ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Энэ нь орон сууцны санхүүжилтийн орчин үеийн макро эдийн засгийн шилмэл загварт тооцогддог.

Өнөөдөр орон сууцны санхүүжилт дэлхийн эдийн засгийн бодлогын шинэ, хүчтэй чиг хандлага болж, зах зээл төлөвшиж буй орнуудад үл хөдлөх хөрөнгө барьцаалах зээлийн эрэлт нэмэгдэж буй. Аргентин, Чили, Герман, Колумб, БНСУ зэрэг улс ипотекээр баталгаажсан үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, иргэдээ орон сууцтай болгох ажлыг санхүүгийн шинэ эх үүсвэрээр ашиглан хэрэгжүүлж байх жишээтэй. Гэтэл Монголд ипотекийн зээлийг төв банкнаас салгаж, Засгийн газрын мэдэлд авчрах ОУВС-гийн төлөвлөгөө 2018 оноос гацаатай хэвээр.

Б.Баяртогтох

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 

Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

Б.Отгонбаяр: Тариалан эрхлэгчдэд 34 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Published

on

By

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хангамж борлуулалтын хэлтсийн дарга Б.Отгонбаяртай тус сангаас энэ онд  тариалан эрхлэгчдэд үзүүлж буй дэмжлэгийн талаар ярилцлаа. 
 

-Энэ жил танай сангаас дамжуулан хэдэн аж ахуйн нэгж хэчнээн төгрөгийн дэмжлэгийг үзүүлээд байна вэ?

– Манайх төв болон таван салбараар дамжуулан үрийн буудай, түлш, ургамал хамгааллын бодис, бордоо, техникийн дэмжлэгийг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд 30-50 хувийн урьдчилгаатай үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр зээлээр олгодог. Энэ онд дээрх төрлөөр давхардсан тоогоор 1700 гаруй аж ахуй нэгж, иргэдэд 31 тэрбум төгрөгийн дэмжлэг олгоод байна.

-Тариа хураалтын дэмжлэг хэзээнээс эхлэх гэж байна вэ. Энэ жил шатахууны үнэ нэмэгдсэн. Нэг литр шатахууны бөөний үнийг  хэдэн төгрөгөөр тооцож байна.  Энэ нь зах зээлийн үнээс хямд байж чадаж байна уу?

-Хураалтын шатахууны дэмжлэг  ирэх сарын 6-аас эхлэнэ. Түлш импортлогч компаниудад тендер зарласан. Одоогоор “МТ”, “НИК” зэрэг компаниудын үнийн саналыг хүлээн авсан. Бөөний үнийн хамгийн доод үнийг сонгож гэрээ хийдэг. Энэ жил тариа хураалтад дэмжлэг үзүүлэхэд зориулж 3.5 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор төлөвлөсөн. Төсөвт багтаан дэмжлэгээ үзүүлнэ. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой бөөний үнэ өнгөрсөн оны мөн үеэс нэмэгдсэн. Тухайлбал, хаврын тариалалтад энэ жил нэг литр шатахууны бөөний үнэ 2060-2500 төгрөгөөр бодож дэмжлэг үзүүлсэн бол өнгөрсөн онд 1720-2171, уранш боловсруулалтад 2150-2550 төгрөгөөр тус тус тооцсон. Өмнөх онд 1935-2150 төгрөгөөр тооцож хөнгөлөлт үзүүлсэн.  3.0 тонноос дээш шатахуун авах тутамд бөөний үнээр тооцдог. Шатахуун импортлогч компаниудын агуулахаас өнөөдрийн байдлаар нэг литр шатахууныг 2080 төгрөгөөр тооцож тариаланч нар авч байгаа. Энэ нь үр тарианы компаниудад том дэмжлэг болж байдаг. Жижиглэнгийн үнээр бол 2300-2350 төгрөгөөр авна.

-Энэ дэмжлэг гурилын үнэ тогтвортой байхад нөлөөлөх байх. Ер нь энэ жил гурилын үнэ  нэмэгдэхэд аж ахуйн нэгж болон бусад нөлөөлөх  хүчин зүйл байна уу?

– Өөрчлөлт гарна. Шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг тендерээр шалгарсан аж ахуйн нэгж нийлүүлдэг. ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн техникийг нийлүүлэхээс гадна  мөн дотоод үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор худалдан авалт хийдэг.  Валютын ханшийн өсөлт, ажиллах хүчний зардал, тухайн жилийн ургац зэрэг олон хүчин зүйл үнэ нэмэгдэхэд нөлөөлдөг.

-Жилд тариалах талбайн хэмжээ нэмэгддэг үү?

-Ерөнхийдөө их тогтвортой. Жилд 370-400 мянган га талбайд л улаанбуудай тариалдаг. Шинээр атар газар эзэмшихгүй байгаа болохоор талбайд өөрчлөлт орохгүй байна. Төмс хүсний ногоо тариалалт дээр ч гэсэн.  500 га газарт тариалалт хийдэг өрх 1000 га болж өсөх тохиолдол ховор.

-Энэ жилийн төсөв өмнөх оноос нэмэгдсэн үү. Ямар тооцоо судалгааг үндэслэж  дэмжлэг үзүүлж байна вэ?

– Сум орон нутгийн захиалга тодорхойлолт хүсэлт, яамны захиалга хуваарийг үндэслэдэг. Шатахууны дэмжлэг хамгийн дээд тал нь 540  аж ахуйн нэгжид олгох захиалгатай. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж иргэдэд нэг га-д хийх тариалалтад 10 л, уриншид 8, хураалтад 6-7 литр  түлшний дэмжлэг үзүүлэхээр тооцдог. 2018 онд 3000 гаруй аж ахуйн нэгж, иргэдэд давхардсан тоогоор нийт үрийн улаанбуудайнд 18.2,  ургамал хамгааллын бодис 5.2 бордоо 1.6 тэрбум, шатахуун 13.6 тэрбум, техник тоног төхөөрөмжид 14.4 нийт 53 орчин тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

-Нийт дэмжлэг хүссэн аж ахуйн нэгжийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу?

-Яамны ургацын бланстай уялдуулан аж ахуйн нэгжийн хүсэлтийг  сум орон нутгаас нь ирүүлснээр олгодог. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн ХАА-н газрын мэргэжилтнүүдийн тодорхойлолтыг, яамны захиалгыг үндэслэн гэрээ хийж олгодог. Жишээлбэл, 300 га-д уранш хийсэн бол нэг га-д олгох шатахууныг  наймаар бодоход  2400 литр түлш хэрэгтэй гэсэн үг.  Аж ахуйн нэгж, иргэн  үүний 50 хувийг урьдчилгаа байдлаар төлж шатахууны хөнгөлөлт эдлээд үлдэгдлийг нь намрын ургацаас буудайгаар төлж барагдуулдаг. Нийт тариалалт, уринш, хууралтад  хөнгөлөлтийн  нийт төсөв 11.5 тэрбум төгрөг. Бид голчлон улаанбуудайн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг олгодог. Түүнээс гадна манайх 136 мянган  тонн улаанбуудай хадгалах агуулахтай. Дэмжлэг үзүүл­сэн аж ахуйн нэгжийнхээ үлдэг­дэл төлбөрийг жил бүрийн арван­нэгдүгээр сарын 25 гэхэд улаан­буудайг авч агуулахад төвлөрүүлээд гурилын үйлдвэрүүдэд борлуулдаг. Гурилын үнийг тогтвортой байлгах гол бодлогоор дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж буй юм.

– Дэмжлэг авахад тавигдах шаардлага, барьцаа  өндөр, 2-10 орчим га бага талбайд тариалалт хийдэг жижиг аж ахуйн нэгж хөнгөлөлт дэмжлэгт хамрагдаж чадахгүй байна. Том аж ахуйн нэгжүүд илүү боломж олгодог гэсэн шүүмжлэл байдаг?

– Манай сан  голчлон улаанбуудайн үйлдвэрлэгчдэд дэмжлэг олгодог. Буудай стратегийн гол бүтээгдэхүүн шүү дээ. Сум орон нутгийн захиалга тодорхойлолт хүсэлт, яамны захиалга хуваарьт орсон байх бөгөөд манай санд хугацаа хэтэрсэн өр авлагагүй, монгол банкны зээлийн мэдээллийн санд хэвийн, газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалан 30-50 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр дэмжлэг олгодог. Мөн төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд суулгац, хүлэмж, хөргөлтийн төхөөрөмж, бага оврын техникүүдийг урт хугацаатай зээлээр олгож байгаа. ОХУ, БНХАУ- аас нийлүүлсэн техник тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-ны  сайдын баталсан журмын дагуу шалгуураар олгож байна. 5-10, 20-30 га талбайтай жижиг аж ахуй,иргэд дэмжлэг авсан. Болзолоо хангасан ямар ч компани, иргэн хэдэн га талбайтай байхаас үл хамааран манай дэмжлэгт хамрагдана.   2012-2016 онд таван сая төгрөгийн үнэтэй бидний хэлж заншснаар “Пад” жижиг оврын тракторыг  урьдчилгаа хоёр сая төгрөгөөр дэмжлэг үзүүлсэн. Үлдэгдлийг нь таван жилийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр 8000 орчим оруулж ирж худалдсан. Энэ жилийн тухайд одоогоор хөдөө аж ахуйд зүтгэх хүчний 56 техникийг хүсэлтийн дагуу олгож дэмжлэг үзүүлсэн. Өрхийн аж ахуйг дэмжих зорилгоор энэ онд 331 ширхэг хүлэмж, аймгуудын ХХАА-н газруудаар дамжуулан 32.545 ширхэг чацаргана, алим, үхрийн нүдний суулгацыг хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид  10 хувийн урьдчилгаа төлбөрийн нөхцөлтэй 6-8 жилийн хугацаатай олгосон. Одоогоор манайд  Солонгос  улсын бага оврын мотоблок хүнсний ногооны жижиг техник бий. Хоёр га-д ажиллах хүчин чадалтай 10 жилийн хугацаатай олгох нөхцөлтэй.

Мөн 0.8 га хүнсний ногооны бороожуулагчийг 10 хувийн урьдчилгаа төлбөртэй найман жилийн хугацаатай жилийн хоёр  хувийн хүүтэй, 1, 3, 5 га дуслын усалгааны систем 50.54, 75.100, 125 га талбайн бороожуулагчийг урьдчилгаа төлбөргүй 12 жилийн хугаатай жилийн мөн хоёр  хувийн хүүтэй, эхний  гурван жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй  олгож байна. Манайд нийт таван  төрлийн 200 гаруй трактор, усалгааны төхөөрөмж байна. Одоо 36 ширхэг комбайн орж ирэх гэж байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

Дэлгэрэнгүй унших

Онцлох