Connect with us

Дэлхийд

Сидней хот утаанд автжээ

Оруулсан:

огноо:

Австрали улсад дэгдсэн ой хээрийн түймэртэй холбоотойгоор тус улсын хамгийн том хот болох Сидней түймрийн утаанд автжээ. Түймрийн утаа агаарын чанарт сөргөөр нөлөөлж аюултай хэмжээнд хүрсэн тул мэдээллийн хэрэгслээр дамжуулан анхааруулах мессежийг ард иргэддээ өгч буй аж. Австралийн үндэсний эрүүл мэндийн хорооноос гаргасан судалгаагаар Сидней хот дахь утааны чанар зөвшөөрөгдөх хэмжээнээс найм дахин илүү байгаа гэнэ.

Австралийн онцгой байдлын газрын мэдээллээр Сидней хотын утаа ойрын долоо хоногтоо татрахгүй аж. Өнгөрсөн аравдугаар сараас хойш Австрали улсад дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас зургаан хүн амь насаа алдаад байгаа юм. Үндэсний цаг уурын албаны мэдээллээр Австралийн дундаж хэм ойрын нэг сарын хугацаанд 35-аас буухгүй гэдэг нь түймэр унтраахад улам хүндрэл учруулж байгаа билээ.

Дэлхийд

Хонг Конгт зорчих монгол иргэдийн анхааралд

Published

on

By

Хонг Конгт олон сар үргэлжилж буй эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, эрчимжих хандлагатай байгаа бөгөөд нэг хүн буудуулж хүнд шархаджээ.

Хэвлэл болон олон нийтийн сүлжээгээр мэдээлснээр дараах газруудад эсэргүүцлийн жагсаал болох юм байна. Үүнд:

11 дүгээр сарын 12-нд: 20:00 цагт “New Town Plaza, Shatin”
11 дүгээр сарын 14-нд: “Edinburgh Place” болон “Hong Kong Stadium”
11 дүгээр сарын 19-нд: “Hong Kong Stadium”
11 дүгээр сарын 21-нд: 19:00 цагт “Yuen Long Station”

Иймд иргэд та бүхэн Хонг Конгт зорчихдоо сонор сэрэмжтэй байх, дээр дурдсан газруудад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Япон улсын Эзэн xаан Нарүхито

Published

on

By

Япон улсын Эзэн xаан Нарүхитог хаан сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр Токио дахь эзэн хааны ордонд боллоо.

Өдгөө 59 настай Нарүхито нь өнгөрсөн тавдугаар сарын 1-нд эцэг Акихитогоос хаан ширээг залгамжилж авснаар Японд “Рэйва” хэмээх шинэ эрин эхэлсэн билээ. Эзэн хаан амьд сэрүүндээ хаан ширээнээсээ өөрийн саналаар буусан тохиолдол сүүлийн 200 гаруй жилийн хугацаанд гарч байгаагүй юм.

Олон зуун жилийн уламжлалтай ёслол хүндэтгэлийн ажиллагаанд 180 орчим улсын төлөөлөл оролцохоор иржээ. Мөн эзэн хаанд баяр хүргэхээр сайд нарын танхимын гишүүд, хууль тогтоох байгууллагын төлөөлөл, мужуудын захирагчид, эрдэмтэд, бизнес эрхлэгчид зэрэг Японы нийгмийн бүхий л давхаргын 1600 орчим төлөөлөгч уригджээ.

26 мянган цагдаагийн албан хаагч аюулгүй байдлыг сахиулан ажиллажээ.

Эзэн хаан Нарүхито ордны гурван сүм дуганд очиж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэн ёслол үйлдэв. Үүний дараа ордны гол танхимд эзэн хаан Нарүхито үг хэлж, хаан ширээ залгамжилж буйгаа зарлан тунхаглав. Тэрээр “Би Үндсэн хууль болон эзэн хааны ордны тухай хуульд заасны дагуу хаан сэнтийд заларлаа. Улс үндэстэн, ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл байхаа батлан тангараглаж байна” гэжээ. Дараа нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдийн өмнөөс эзэн хаанд баяр хүргэж, урт удаан наслахыг ерөөсөн мэндчилгээг дэвшүүллээ.

Үдээс хойш баярын арга хэмжээ хүлээн авалтаар үргэлжилж, эзэн хаан Нарухито олон улсын хүндэт зочдын хамт хүндэтгэлийн зоог барих бол маргааш тэдэнд зориулсан цайны ёслол болох юм байна. Мөн энэ өдөр бүх нийтийн баярын жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Хагибис хар салхи болсонтой холбогдуулан жагсаалыг ирэх сарын 10-нд болгон хойшлуулжээ.

Хаан сэнтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулахад 147 сая гаруй ам.долларын хөрөнгө зарцуулсан бөгөөд 26 мянган цагдаагийн албан хаагч аюулгүй байдлыг сахиулан ажиллав.

Эх сурвалж: NHK, TASS

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Америкчууд Трампыг дахин сонгох уу?

Published

on

By

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг сөрөг хүчнийхэн нь өлгөн авч, асуудлыг улам дэвэргэж байна. Тус улсын Сенат Төлөөлөгчдийн танхим саналаа өгсөн тохиолдолд Америкийн тэргүүнд хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцэх юм.

-ТРАМПЫН РЕЙТИНГ 43 ХУВЬТАЙ БАЙНА-

АНУ-ын Ардчилсан намынхан Цагаан ордны тэргүүн Доналд Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутгахын зэрэгцээ Украины ерөнхийлөгчид шахалт үзүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн долдугаар сарын 25-нд  Доналд Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй утсаар ярьсан. Тэдний ярианы гол сэдэв Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Жозеф Байдентай холбоотой асуудал байв.

Жо Байдены хүү Украины  байгалийн хийн компанитай холбоотой бизнес эрхэлдэг. Жо Байден хүүгийнхээ Украины дахь бизнест туслахын тулд Украины удирдлагуудад нөлөөлөх гэж оролдсон гэж Цагаан ордны тэргүүн үзэж, энэ талаарх шалгалтыг явуулахыг  Украины ерөнхийлөгчөөс ийнхүү удаа дараа шаардсан гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Мөн Трампыг Украины төрийн тэргүүнд нөлөөлөхийн тулд Америкийн Украинд олгохоор төлөвлөж байсан цэргийн салбар дахь тусламжийг хойшлуулсан гэж буруутгажээ. Гэвч Цагаан ордны тэргүүн Украины ерөнхийлөгчтэй утсаар ярих үеэрээ Владимир Зеленскийд шахалт үзүүлээгүй. Би түүнд баяр хүргэсэн” гэж мэдэгдсэн юм.

Трамп сөрөг хүчнийхнээ ээлжит утгагүй, үндэслэлгүй шуугианаараа НҮБ дахь онцгой чухал өдрийг нь, олон ололт амжилтыг нь санаатайгаар устгаж үгүйсгэж байна гэж хэлжээ. Хугацаанаас нь өмнө огцруулах үйл явцыг эхлүүлж байгаа нь улс орны хувьд ашиггүйг анхааруулсан байна.

Олон улсын шинжээчид энэ үйл явдал Украины ерөнхийлөгчийн хувьд томоохон шалгуур болж буйг онцолж байна. Тэрбээр энэ асуудалд хэрхэн хандах нь Украин болон Америкийн цаашдын харилцаанд нөлөөлөхөөр байгаа юм. Украины эдийн засаг, нийгмийн амьдрал тогтворгүй, хүндхэн хэвээр байна. 2014 онд Украины харьяанд байсан Крымийн хойгийг ОХУ өөртөө нэгтгэсэн, үүнээс гадна Украины Донбасын бүсэд  зэвсэгт мөргөлдөөн бүрэн намжаагүй байгаа билээ. Мөн Украинд олгосон 3,9 тэрбум ам.долларын зээлийн хугацаа ирэх жил дуусна. Олон улсын Валютын сан Украинд дахин зээл олгох асуудлаар ярилцаж буй юм.

“Gallup”-ын судалгаагаар, Трампын рейтинг энэ оны эхэнд 37 хувьтай байсан бол өнгөрсөн наймдугаар сард 30 хувь, есдүгээр сард 43 хувь болж өссөн байна.

-ТРАМПЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ДЭМЖИГЧДИЙН ТОО ӨСЧЭЭ-

Трампад итгэл үзүүлэх эсэх асуудал өнөөдөр олон улсад онцолж байгаа гол мэдээлэл болж байна. Сүүлийн үеийн мэдээллээр Цагаан ордны тэргүүн Доналд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтаас хамгаалах тусгай бүлэг байгуулагджээ. Энэ бүлэгт хүссэн хүн бүр 5 ам.долларын хураамж төлөн нэгдэх боломжтой гэдгийг Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн штабаас мэдээлэв.

Конгресс дахь Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын 150 гишүүн Ерөнхийлөгч Трампыг огцруулахыг дэмжиж байгаа аж. Конгрессын доод танхимын тэргүүн Нэнси Пелоси Ерөнхийлөгч Трампад итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үйл явцыг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарласан.

Трамп Зеленскийтэй ярихдаа шахалт дарамт үзүүлсэн асуудал хэвлэлээр шуугиан тарьсны дараа түүнийг огцруулах асуудлыг дэмжих америкчуудын тоо нэмэгдсэн талаар хэвлэлүүд бичиж байна. Хэдийгээр Ардчилсан намынхан парламентын доод танхимд олонх байгаа ч сенатын танхимд Бүгд найрамдахчууд Трамп Ерөнхийлөгчийг хамгаалж үлдэх нь бараг тодорхой гэж ажиглагчид үзэж буй юм. Ямартаа ч Америкийн түүхэнд Төрийн тэргүүнд итгэл хүлээлгэх эсэх асуудлаарх санал хураалт явуулах үйл  явцыг эхлүүлсэн гурав дахь тохиолдол нь энэ аж.

-ТРАМП ХУДАЛ МЭДЭЭЛЭГЧИДТЭЙ УУЛЗАХЫГ ХҮСЭВ-

Дональд Трамп Украины төрийн тэргүүнтэй утсаар ярьсантай холбогдуулан гомдол гаргасан тагнуулын  ажилтантай уулзахыг хүсч байгаагаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолжээ.

Тэрбээр “Намайг буруутгаж буй, гаднын орны удирдагчтай ярьсан яриаг буруу, худал илтгэсэн тэр мэдээлэгч гэгчтэй уулзах эрхтэй гэж үзэж байна. Шифф Конгрессийн танхимын гишүүдийг урьд хожид харж байгаагүйгээр бүдүүлгээр, аймшигтайгаар худал хэлж хуурсан. Тэрбээр аймшигтай зүйлс бичиж, АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн мэтээр түүнийгээ уншсан. Түүнд хууль бусаар худал мэдээлэл өгсөн хүнтэй ч би уулзахыг хүсч байна. Тэр хүн бол Америкийн Ерөнхийлөгчийг тагнасан. Энэ хэрэг ноцтой үр дагавартай” хэмээн жиргэсэн байна.

АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч Трампын эсрэг гомдол гаргасан тагнуулын нууц ажилтныг сүрдүүлсэн тохиолдол гарсан учир Холбооны хамгаалалтад авчээ.

Эх сурвалж: INDEPENDENT, REUTERS, CNN

Дэлгэрэнгүй унших

Онцлох