Connect with us

Бусад

Нохой чарганы уралдаанд оролцох Ч.Даваадуламд саналаа өгөөрэй

Оруулсан:

огноо:

Хойд туйлд болдог “Fjallraven-2020” нохой чарганы уралдаанд оролцохоор 52 настай монгол бүсгүй Чойжилжавын Даваадулам онлайн санал асуулгад өрсөлдөж байна.

Хойд Америкийн бүсээс (АНУ-Канад) өрсөлдөж байгаа Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг Ч.Даваадулам нь өөрийнхөө талаар “Би Монголд төрсөн. Би ээж, эхнэр, эмээ. Амьдрал бол эрэлхэг адал явдал эсвэл юу ч биш. Байгаль бол миний хувьд эх орон. Би эрүүл амьдралын хэв маягийн ач холбогдлыг хүмүүст заахаар идэвхтэй байхыг хичээдэг. “Fjällräven Polar” тэмцээнд оролцох нь миний хувьд адал явдал, мартагдашгүй сайхан сорилт болно” гэжээ.

Дээрх уралдаанд 2015 оноос эхлэн монгол хүн оролцдог болсон юм. Нохой чарганы уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ-ын бүсээс 2016 онд Б.Загдаа, 2017 онд Бааска, 2018 онд C.Номин нар оролцож, ялагч болж байсан билээ.
 

УНШИГЧ ТА ЭНЭХҮҮ ЛИНКЭЭР ОРЖ Ч.ДАВААДУЛАМД САНАЛАА ӨГӨӨРЭЙ.



Бусад

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо

Published

on

By

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо. Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Багануур дүүрггийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн аж. Нийслэлийн нэг тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Багануур дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр цагдаагийн хэлтсийн албаны зориулалтын байрны бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны 7 дугаар сараас эхлэж, жил гаруйн хуганцаанд барьж байгуудан өнөөдөр ашиглалтад оруулж байна.

Хотын дарга С.Амарсайхан “Та бүхэнд шинэ орд өргөөтэй болж алба үүргээ амар тайван, ая тухтай орчинд гүйцэтгэх болсонд баяр хүргэе. Нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд ямар нэгэн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажлууд орхигдсоор ирсэн байдаг. Бид сүүлийн жилүүдэд төлөвлөсөн ажлуудынхаа ард гарч, цөөнгүй ажлуудыг эхнээсээ хэрэгжүүлж байна. Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн байгууллагын ажилтнуудын ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн ажиллах болно. Удахгүй та бүхний ажлын хэрэгцээнд нэн шаардлагатай туулах чадвар сайтай авто машины парк шинэчлэлийг удахгүй хийхээр төлөвлөж байна, та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.  

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар, Багахангай дүүрэгт цагдаагын хэлтсийн шинэ байрууд ашиглалтанд оруулахын дээр цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албан тушаалын орон сууцыг барьж байгуулна гэдгийг энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхандаа хандаж хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Бусад

Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв

Published

on

By

Япон улс сүүлийн 60 жил нүүрлээгүй байгалийн гамшигтай нүүр тулж, олон иргэнээ алдаж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-ийн 21:00 цагийн үед NHK телевиз “Хүчтэй хар салхины улмаас Канагава, Точичи, Гунма, Мияги, Фукушима, Сайтама, Ивате, Нагано, Ибараки, Чиба, Шизуока мужуудад нийт 28 хүн амиа алдаж, 18 хүн сураггүй алга болж, 177 хүн бэртэж гэмтээд байна” хэмээн мэдээлэв.

Тус мэдээллээс нэг цагийн дараа “Киодо” агентлаг хар салхины улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 33-д хүрч, 19 хүн сураггүй алга болж, 180 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлсэн юм. Ийнхүү хар салхины улмаас хохирогчдын тоо цаг тутам нэмэгдэж байгаа аж.

Албаны хүмүүс учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлжээ. Япон даяар 10 далан нурсан байна. Японы Газрын яамнаас өнгөрсөн Ням гариг (2019.10.13)-ийн үдээс хойш “Хагибис” хар салхи, хүчтэй борооны улмаас есөн голын 10 далан нурсан талаар мэдээлжээ. Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авахыг сайд нарын танхимдаа даалгажээ.

Филиппинчүүдийн тагалог хэлээр “хурд” гэсэн утгатай Хагибис хар салхины улмаас Токио хотын дэлгүүр, худалдааны байгууллагууд хаагдаж, метро, төмөр замын чиглэлүүд, агаарын нислэгүүд саатаж, Рэгбийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Формула Нэг авто уралдаанууд завсарлав.

Хагибис нь 1958 оноос хойш Токио хотыг дайрсан хамгийн хүчтэй хар салхинд тооцогдож буй юм. 1958 онд дайрсан Ида хар салхины улмаас 1000 гаруй хүн амиа алдаж байжээ. Японы арлуудыг сарын өмнө хүчтэй хар салхи дайрч, 30 мянган өрхийн сууц сүйрч, цахилгаан эрчим хүчний саатал үүссэн билээ.

ANA, Japan Airlines зэрэг Японы авиа компаниуд Баасан гариг (2019.10.11)-ийн үдээс хойшоос эхлэн зарим нислэгүүдээ цуцалсан билээ. Токио, Нагояа болон Нагояа, Осакагийн хурдан галт тэрэгний үйлчилгээнүүд зогсож, Токиогийн метроны ихэнх чиглэлийг бүрэн хаагаад байв.

Токио хотын Диснейлэнд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон юм. Энэ нь 1984 оноос хойш анх удаа цаг агаараас хамааралтай үйл ажиллагаа нь зогссон тохиолдол болжээ.

“Хагибис” хар салхи нь Номхон далайд үүссэн энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи аж. Японы хэвлэлээр өмнө нь энэхүү гамшгийн улмаас ойролцоогоор 8000 хүн үрэгдэнэ гэж мэдээлж байв. Япончууд хар салхины аюулаас урьдчилан сэргийлж, онцгой байдлын үед хэрэглэх хүнсний нөөцөө базааснаар дэлгүүрийн лангуунууд нь хоосорчээ.

Аврах ажиллагааны үеэр Японы Фукусима мужийн Иваки хотод амьдардаг, 70 настай нэгэн эмэгтэй 40 метрийн өндрөөс нисдэг тэрэгнээс унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд клиник үхэлд оржээ.

Японд хар салхи нүүрлэх үеэр Токиогийн буланд Панамын хөлөг онгоц живсэн талаар “Киодо” агентлаг Японы эргийн харуул хамгаалалтын албаны мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус хөлөг онгоцонд Хятадын долоон иргэн, гурван мьянмар, хоёр вьетнам иргэн байсан аж.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсад нүүрлэсэн “Хагибис” хар салхины дараа мэдэгдэл хийж, хүмүүс нас барж, хохирч буйд харамсаж байгаагаа хэлээд, хохирогчдын ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлжээ. Түүний хэлснээр, өдгөө эрэн хайх, аврах ажиллагаанд 27 мянга гаруй хүн тусалж байгаа аж.

Нийгмийн сүлжээний нэгэн хэрэглэгч Японы эрэг орчимд нүүрлэсэн Хагибис хар салхины гамшгийн дүрс бичлэгийг нийтэлжээ. Тус бичлэгээс машинууд эргэж, цахилгааны шонгууд унаж буй байдал болон сүйрсэн барилга байгууламжуудыг харж болохоор ажээ. “Хагибис” хар салхины хурд 45 м/с байсан бол зарим газраар 65 м/с хүрч ширүүссэн байна.

Эх сурвалж: NHK, Kyodo, Reuters

Дэлгэрэнгүй унших

Бусад

Засгийн газрын даалгавраар 110 га талбайд нөхөн сэргээлт хийжээ

Published

on

By

Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй уул, уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуй нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг газар дээр нь шалгав. Орхон багийн нутагт таван компанийн 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 85 га-д техникийн, 25 га-д биологийн, нийт 110 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийжээ.

Төлөвлөгөө ёсоор “БМНС” ХХК нийт 48 га талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 га-д гүйцэтгэл хийж, үлдсэн 14 га талбайг ирэх сарын нэгэн гэхэд нөхөн сэргээж дуусгана гэжээ. “Улз” ХХК-ийн хувьд 64 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол “Алтай голд” ХХК 15 га-аас 9 га-д, “Батдөлгөөнмөрөн” ХХК 3 га талбайд тус тус нөхөн сэргээлт хийгээд байна.

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи 24 хоногт 110 га талбайг ийнхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтэртэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж, шахуу хувиараар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болгов. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалалтад авч, нөхөн сэргээлтийг явуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Онцлох