Connect with us

Технологи

Оюутнууд далайн хуванцар хаягдлыг ус болгодог нян бүтээжээ

Оруулсан:

огноо:

Далайн бохирдол нь дэлхий дээрх томоохон асуудлын нэг юм. Сүүлийн үеийн судалгаанаас харахад 2050 он гэхэд далайд загас болон бусад амьтдаас илүүтэйгээр хуванцар хаягдал олдох магадлал өндөр болжээ. Олон эрдэмтэд нөхцөл байдлыг өөрчилж, асуудлын шийдлийг олохоор ажиллаж байгаа аж.

Тэгвэл Харвардын их сургуулийн оюутан Жэнни Яо, Миранда Ванг нар далайн хуванцар хог хаягдлыг идэж ус болгон хувиргадаг нянг зохион бүтээжээ. Тэд патентийн эрхээ авахаас гадна бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхлэх 400 мянган ам.долларын санхүүжилт авч чаджээ. Энэ бүхнийг ердөө 20 насандаа амжуулж буй юм.  

Оюутнууд энэхүү төслөөрөө шинжлэх ухааны таван шагнал хүртсэн бөгөөд энэ дундаас Перлманы шинжлэх ухааны шагналыг хүртсэн хамгийн залуу эрдэмтэд болсон байна.

Миранда Ванг “Хүмүүсийн хуванцрын хэрэглээг зогсоох нь боломжгүй зүйл. Тиймээс бидэнд үүнийг задлах технологи хэрэгтэй” гэжээ.

Энэхүү технологийг наран шарлагын газрыг цэвэрлэх болон хувцасны түүхий эд үйлдвэрлэх гэсэн хоёр төрлөөр ашиглах боломжтой. Тэдний бүтээсэн нянгийн тусламжтайгаар хуванцрыг 24 цагийн дотор ус болгон хувиргах юм байна.

Эх сурвалж: physics-astronomy.org

Технологи

БНХАУ анх удаа жолоочгүй автомашин туршихыг зөвшөөрлөө

Published

on

By

БНХАУ-ын Шанхай хот жолоочгүй автомашин туршихыг зөвшөөрчээ. Энэ нь Хятад улсын хувьд анх удаа жолоочгүй автомашины туршилтыг зөвшөөрч буй тохиолдол юм. Тодруулбал, Хятадын SAIC, Didi Chuxing, Германы BMW гэсэн гурван компани тус бүр 50 хүртэлх тооны жолоочгүй автомашиныг Шанхай хотын Жиадинг дүүрэгт турших зөвшөөрлөө авчээ. 

Тус дүүрэгт жолоочгүй автомашинаар зорчигч тээвэрлэхийн тулд тухайн компанийн жолоочгүй автомашинууд нийт 24 мянган км болон 1,2 мянган цагийг ямар нэг осол гаргалгүйгээр туулах ёстой юм байна. Уг шаардлагыг хангасны дараа сайн дурын зорчигч эсвэл ачаа тээвэрлэх зөвшөөрөл авах бөгөөд хамгийн гол нь ямар нэг ашиг, орлого олж болохгүй аж. 

Түүнчлэн дээр дурдсан гурван компаний автомашинууд 6 сарын хугацаанд ямар нэг осол гаргахгүй бол турших автомашины тоогоо нэмэгдүүлэх боломжтой гэжээ.

Германы BMW Хятадад автомат жолоодлоготой автомашин турших хамгийн анхны гадны компани болсон бөгөөд тэд энэ тухайд “Хятадын замын хөдөлгөөн дэлхий дээр хамгийн төвөгтэйд тооцогддог. Ийм ч учраас энд хийгдэх судалгаа, туршилт бидний ажилд их нэмэр болно” гэсэн байна.

Хятадтай харьцуулахад АНУ одоогоор 5 хотод автомат жолоодлоготой автомашин турших зөвшөөрөл олгоод байна.

Уг үйл явдал нь Хятадад төдийгүй тус улсад үйл ажиллагаа явуулж, ашиг олох хүсэлтэй технологийн компаниудын хувьд чухал үйл явдал юм.

Эх сурвалж: Financial Times

Дэлгэрэнгүй унших

Технологи

Борооны ус ашиглан хэрэглээгээ зохицуулж буй САЙН ТУРШЛАГУУД

Published

on

By

Усны нөөц хүн амын хэрэгцээг хангаж чадахгүй тохиолдолд усны хомстол үүсдэг. Хүн амын хурдацтай өсөлт нь усны хомстлыг улам нэмж буй бөгөөд үүнтэй тэмцэхийн тулд улс орнууд усны хэрэглээгээ багасгаж байна. Усны хэрэглээгээ багасгах нэг арга нь борооны усыг хэрэглэх юм.

Борооны ус ихэвчлэн шууд уухад тохиромжгүй байдаг ч түүнийг цэвэршүүлж ууж болохоос гадна бусад ахуйн хэрэглээнд зориулж болно. 2009 оноос НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөр дэлхийн зарим улс орнууд борооны ус цуглуулан, боловсруулах технологи ашиглан усны хомстлыг бууруулах талаар ажиллаж эхэлжээ. “Rooftop Rainwater Harvesting (RTRWH)” буюу борооны ус хураах технологийг өдгөө Бразил, Хятад, Сингапур, Герман, Австрали зэрэг цөөн оронд хэрэглэж байна.

БРАЗИЛ: Борооны усыг төвлөрсөн системээр хуримтлуулж, ариутган ахуйн болон ундны хэрэглээнд ашиглах

Бразил улсад дэлхийн нийт цэнгэг усны 18 хувь нь оршдог ч томоохон хотуудынх нь 28 хувь нь л хангалттай цэнгэг устай байдаг аж. 18 сая хүн амьдардаг Бразилын хуурай бүс нутгийг усаар хангахын тулд Засгийн газар нь 2003 оноос “Programa Um Milhão de Cisternas” төслийг хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд анх 1 сая айлыг усаар хангахын тулд 16 тоннын багтаамжтай хэд хэдэн ус цуглуулгын цистерн буюу нөөцлүүр байрлуулжээ. Энэхүү арга нь амжилттай болсон тул 2015 он гэхэд 500 мянга гаруй нөөцлүүрийг амжилттай суурилуулжээ. Мөн Порто Алегри, Сан-Паулу, Куритиба зэрэг хотуудад тус аргыг өндөр барилгуудад ашиглаж байгаа гэнэ.

СИНГАПУР: Борооны усыг хуримтлуулж, бохирдуулахгүйн тулд суваг, хоолой хэрэглэх

Сингапур 1977 оноос борооны усыг ашиглах бодлого хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 26 мянган айлын орон сууцны бохирыг борооны усаар шийджээ.

Зөвхөн борооны усыг хуримтлуулахад зориулж 8000 км урт суваг, хоолойг шинээр хийсэн байна. Үерт автамхай хэсгүүдийн аюулыг 98 хувиар бууруулж, үерийн үеэр борооны ус нь 17 цөөрөм рүү шууд орох системийг хийжээ. Жижиг газар нутагтай энэ оронд гүний ус, гадаргын ус хомс тул газар нутгийнхаа бараг тэн хагасыг борооны ус цуглуулахад ашиглаж байна.

ХЯТАД: Борооны ус хуримтлуулах хувийн нөөцлүүр байрлуулж ахуйн хэрэглээнд хэрэглэх

Харин Хятадын хувьд том газар нутаг, гадарга, гүний ус элбэг ч хүн амын өсөлт, нягтшил нь усны хомстол үүсгэж байна. Хэдийгээр Хятад дэлхийн хүн амын 22 хувийг эзэлдэг ч цэнгэг усны 7 хувийг хянаж буй нь асуудал юм. Хүн амынх нь 40 хувь нь цэнгэг усныхаа 17 хувийг хэрэглэж байгаа бөгөөд үүнийг шийдэхийн тулд Шар мөрөн, Хөх мөрний усыг шилжүүлэхийг хүртэл оролдож байна. Гэхдээ ус шилжүүлэх нь хойд Хятадад боломжгүй тул борооны ус цуглуулах аргыг хэрэглэж эхэлжээ. 1995 оноос газар тариалан эрхэлж буй айл бүр борооны ус цуглуулах 2 нөөцлүүртэй байх ёстой гэсэн шаардлагыг Хятадын засгийн газраас тавьсан байна. Уг шаардлагын ачаар жилийн дотор 1.3 сая хүн усны хомстлоос ангижирсан аж.

ГЕРМАН: борооны усыг төвлөрсөн системээр хуримтлуулж, ариутгах

Германд 1999 оноос борооны усаар ахуйн хэрэглээгээ хангаж эхэлсэн бөгөөд 100 гаруй борооны ус цуглуулах систем, үйлдвэрлэгч бий болжээ. “Mall-Beton GmbH” компани гэхэд л дангаараа 100 мянга гаруй усны нөөцлүүртэй ба үүгээрээ сургууль, машин угаалгын газруудыг хангадаг байна. Германд баригдсан шинэхэн цогцолборын 19 барилга бүхэлдээ борооны ус цуглуулах системээр тоноглогдсон бөгөөд 2550 куб метр багтаамжтай 3 нөөцлүүртэй аж. Тус барилгуудын бохир, жорлонгийн усыг борооны усаар хангадаг байна.

АВСТРАЛИ: Хувийн нөөцлүүр бүхий борооны ус хуримтлуулах систем ашиглах

Австралийн хэд хэдэн муж тэр дундаа Виктория мужийн усны нөөц 20 хувиар буурч, ган гачиг их тохиолдох болсон. Иймээс борооны усыг нөөцлөх аргыг хэрэглэхэд хүрсэн байна. Ундны усны хомстолтой, хомстолд орох магадлалтай айлуудад Засгийн газраас тусламж үзүүлэн, ихэнх айлыг ус цуглуулах системтэй болгожээ. Ус цуглуулах систем ашгаа өгч эхлэх хүртэл Австралийн засгийн газраас 7 сая австрали долларыг зарцуулсан байна.

Эх сурвалж: cleanwater.com

Дэлгэрэнгүй унших

Спорт

16 настай хүү гурван сая доллар хожив

Published

on

By

Компьютер тоглоом болох “Fortnite”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 16 настай америк хүү ялалт байгуулж гурван сая ам.долларын эзэн болсныг ВВС дамжууллаа. Энэ бол е-спортын хамгийн том тэмцээн бөгөөд нийт тоглогчдынхоо дунд 30 сая ам.долларын шагналын сантай юм.

АНУ-ын теннисийн нээлттэй тэмцээн болдог Артур Аше цэнгэлдэх хүрээлэнд болсон ганцаарчилсан төрлийн тэмцээнд 16 настай Кайл Гирсдорф тэргүүллээ. Тэгвэл хос тоглолтын төрөлд Жэйдн Эшмэн хэмээх британи хүү хоёрдугаар байр эзэлж нэг сая еврогийн эзэн болсон байна.

Онлайнд Буха хэмээн танигдсан К.Гирсдорфын нэрийг цэнгэлдэх даяар дуудахад тэрээр ялалт түүнийх болсныг зарласан хэрэг байлаа. Энэ үеэр тэрээр ВВС-д “Би шагналынхаа мөнгийг хадгалахыг хүсч байна. Надад яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол мэдээж шинэ тоглоомын ширээ” гэжээ. “Fortnite”-ийн шувтаргын шатны тоглолтод 100 тоглогч компьютерийн аварга дэлгэцний цаанаас өрсөлдсөн юм. Өнгөрсөн 10 долоо хоногийн турш 40 сая тоглогч энэ тэмцээнд хүчээ сорьсон аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цог

Дэлгэрэнгүй унших

Онцлох