Connect with us

Нийгэм

Хаан шалдан байна!

Оруулсан:

огноо:

Манай Баттулга багаа хуулав. Хэмжээ хязгааргүй шунал хүслээ ичиж нэрэлхэлгүйгээр, хууль зөрчин байж дэлгэв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Монгол ялна” уриатай оролцсон мань эр замын дунд мурьж, зангаа хувирган хулхиддаг зуршлаараа “Монгол хамаагүй ээ, Баттулга ялна” хэмээн хоолой мэдэн бархирч эхэллээ.

Түүний энэ шунал хүсэл С.Баярын Засгийн газарт Зам тээврийн сайдаар ажиллах үеэс нь эхэлсэн. Гэхдээ хэдэн тн спирт, төмөр зам тавихаар төсөвлөсөн хэдэн сая доллар, утаагүй түлшнээс туусан хэдэн тэрбум төгрөгөөр дууссангүй. Хэмжээлшгүй их эрх мэдэл атгахаар тэмүүлэв. Үнэндээ бол энэ хүн Монголын төрд Монголын ардчилсан холбоогоор дөрөөлөн орж ирсэн байдаг. Харин одоо ишиг эврээ ургахаар ээжийгээ мөргөнө гэгч болж байна.

Шүүх эрх мэдлийг хараа хяналтандаа авсан Элбэгдоржийн шунал яван чангарсаар ийнхүү засаглалын хямралд хүргэж буйг зориуд дурдъя. Товчхон хэлбэл АН-ын бойжуулсан хоёр Ерөнхийлөгч Монголын ардчиллыг боомилон унагааж байна. Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юу гэсэн асуулгатай зэрэгцүүлэн Ерөнхийлөгчийн засаглалын дор толгойгоо тушаах уу, үгүй юү гэдэг хоёр дахь хувилбараар олон нийтийн дунд санал асуулга явуулахаар манай балчир дарангуйлагч санаархаж эхэллээ.

Үндсэн хуулийн өөрчлөлт үгссэн хуйвалдаанд нам цохиулахтай зэрэгцэн чоно борооноор гэж чухам үүнийг л хэлэх биз. Нэмж хэлэхэд Баттулга болон түүнийг тойрон хүрээлэгчдийн үнэн дүр төрх, нүүр царай, эрх мэдлийн төлөөх эрээгүй шунал хүсэл ийнхүү ил тод болчихлоо. Үүний араас дараагийн асуулт гарч ирнэ. Ерөнхийлөгчийн буюу авторитар дэглэмийг дэмжих үү, үгүй юу, цаашдаа Баттулга руу ханарах уу, ардчиллын талд зогсох уу гэсэн асуулт Оюун-Эрдэнэ, Занданшатар, Сумъяабазар нарын хоёр хүн түшиж, хоёр нам дагаж, хоёр замаар шогшоод удсан залуусын өмнө тулгарч байна.

Яг энэ асуултанд олон ч хүн хариулах шаардлагатай болно. Хариултаа ил тод өгөх хэрэгтэй болно. Олонх нь бөлдөгөө атгуулаад, хулгайгаа илчлүүлчихсэн юм чинь бичлэгээсээ айгаад бэл бэнчингээсээ зууралдаад дагаж намирна, далдайж давхина гэж мөрийцөх үү?

Тэгэхээр ХААНТАН ШАЛДАН БАЙНА, шалдан хааны араас ноёд тайчиж эхлэх нь. Харцгаа, шөнө дундын стриптиз! Нөгөө одтой дээл, онгироо бүрх малгайны чинь цаана бууны ам, бугуй холгосон гав гинж нуугдаж байсныг харах өдрүүд айсуй. Ордныхон нүцгэн гүйлдэх ховор мөчүүд ирж байна. Харин дараа нь хэлсэн үгнийхээ төлөө хоригдоход, эрхээ хязгаарлуулахад бэлдэгтүн.

Р. Эмүжин

Нийгэм

Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатууллаа

Published

on

By

Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн байх үед нь цагдаагийн алба хаагчид өнгөрсөн шөнө баривчиллаа.

Дуучин Б.Амархүү Улаанбаатар хотын нэгэн зочид буудлын гадаах зогсоолд өөрийн автомашиндаа байхад баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгахаар шийдвэрлэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн онд хүн зодож танхайрсан хэргээр шалгагдаж, шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан юм. Б.Амархүү баригдах үедээ эхнэртэйгээ байсан, эхнэрийн хамт хоригдсон гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Сэлэнгэ: Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ

Published

on

By

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.Эх сурвалж: ZASAG.MN

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Published

on

By

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.  
1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно
Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцааны гэрээ дуусгавар болгох
Хуулбар хийлгэх
Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хязгаарлагдмал  хариуцлагатай компани
– Холбоо /ТББ/
– Нөхөрлөл
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хуулийн этгээдийн оноосон нэрийн
– Хуулийн этгээдийн хаягийн
– Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
– Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
– Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
– Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Дэлгэрэнгүй унших

Онцлох