Connect with us

Нийгэм

Халх голын дайны товчоон

Оруулсан:

огноо:

1932 он – Японы арми Манжуурыг бүрэн эзэлснийхээ дараа Манж-Го хэмээх тоглоомын улсыг байгуулав. Япончууд тус улсыг ЗХУ, БНМАУ болон Хятадыг эзлэн авах түшиц газар болгон хувиргалаа.

1935 оны 1-р сарын 24 – Япон-Манжийн цэрэг Халхын сүм дэх Монголын хилийн харуулын застав руу дайрав.

1935 оны 1-р сарын 31 – Япон-Манжийн явган цэргүүд БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү дахин довтолж нэвтрэв.

1935 оны 6 дугаар сар – БНМАУ болон Манж-Го улсын хооронд хилийн шугамыг тодорхойлох хэлэлцээ эхэллээ.

1935 оны 11 дүгээр сар – Монгол-Манжийн хэлэлцээ тасалдав.

1936 оны 1-3 сар Япон-Манж-Го улсын цэргүүд 10 гаруй удаа зэвсэгт халдлага үйлджээ.

1936 оны 3 дугаар сар – Японы армийн штабын дарга, генерал Итагаки мэдэгдэхдээ “Монгол нь Япон-Манжийн гадаад бодлогод чухал байр эзэлнэ” гэв.

1936 оны 3 дугаар сарын 12  – БНМАУ ба ЗСБНХУ-ын хооронд Харилцан туслалцах тухай Протоколд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

1936 оны 3 дугаар сарын 24 – Энэ өдрийн15 цагийн орчимд Японы цэргийн хэсэг албан хаагчид Буйр нуурын эрэг дэх “Монгол загас” хилийн застав руу дайрав.

1936 оны 3 дугаар сарын 26 – 200 орчим хүнтэй Японы цэргийн салбар анги тухайн застав руу дахин довтолжээ.

1936 оны 3 дугаар сарын 26 – Монголын хилчид ухарч байгааг ажиглаж байсан хил зөрчигчид Халх голыг гатлан дээрх заставын байрыг эзлэн авав.

1936 оны 3 дугаар сарын 29 – Японы цэргийн томоохон отряд хилээс 45 км-ийн зайд орших Адагдулааны застав руу дайрчээ.

1936 оны 3 дугаар сарын 31 – 72 ачааны машин бүхий Япон-Манжуурын цэргүүд 12 танк болон хуягт машин, 4 нисэх онгоцоор дэмжүүлэн Адагдулааны застав руу дахин дайралт хийлээ.

1936 оны 9 дүгээр сар – Сөргөлдөгч талууд олзлогдсон цэргүүдээ солилцов. Монголын Булан дэрсний заставын 12 цэрэг эх орондоо буцаж ирлээ.

1939 оны 1 дүгээр сарын 16 – Номунхан-Бүрд овооны орчим Японы таван цэрэг Монголын хилийн харуулын дөрвөн цэрэг рүү гал нээв.

1939 оны 1 дүгээр сарын 17 – Номунхан-Бүрд овооны өндөрлөгийн орчим Японы 13 цэрэг Монголын гурван хилчин рүү довтолж, заставын даргыг олзлон нэг хилчнийг шархдуулжээ. 2 дугаар болон 3 дугаар сард япончууд болон баргууд 30 орчим удаа Монголын хилчид рүү дайрсан байна.

1939 оны 3 дугаар сар – Квантуны арми Халх голын районд байлдааны ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө боловсруулж дуусгав.

1939 оны 4 дүгээр сар – Квантуны армийн командлагч, генерал К.Уэда хил орчмын бүст цэргийн ажиллагаа явуулах тушаал өгчээ.

1939 оны 5 дугаар сарын 11 – Япон-Манжуурын 300 хүнтэй морин цэргийн анги БНМАУ-ын нутаг дэвсгэрт 15 км гүн цөмөрч, хилийн застав руу довтлов.

1939 оны 5 дугаар сарын 14 – Дээрхтэй адил дайралт дахин давтагдав. Заставын байрлалд 52 бөмбөг хаяснаар Японы нисэх хүчний дайралт эхэллээ.

1939 оны 5 дугаар сарын 17 – Зөвлөлтийн цэргийн бүлэг болон Монголын хуягт дивизион Халх голын район руу хөдлөв.

1939 оны 5 дугаар сарын 19 – ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссар В.М.Молотов Москвад суугаа Японы элчин сайд Тогод Зөвлөлтийн Засгийн газрын албан ёсны мэдэгдлийг гардуулан өгөв.

1939 оны 5 дугаар сарын 21 – Номунхан буюу Халхын голын районд байрлаж буй БНМАУ-ын цэргийг устгах тушаалыг Японы командлал өгчээ.

1939 оны 5 дугаар сарын 22 – Монгол-Зөвлөлтийн цэрэг Халх голыг гатлан япончуудыг хилийн шугам хүртэл шахан хөөв. Хамар давааны орчимд анх удаа агаарын тулаан болж, талууд нэг нэг онгоцоо алджээ.

1939 оны 5 дугаар сарын 27  – Зөвлөлтийн нисгэгчид Хамар давааны орчимд дайсны онгоцуудтай дахин агаарын тулаан хийв.

1939 оны 5 дугаар сарын 28 – Монголын 6 дугаар морьт дивизийн анги нэгтгэлүүд Зөвлөлтийн цэргийн ангиудтай хамт Халх голыг гаталж, хилээс 10 км-ийн зайд орших Тамсагбулагт хамгаалалтын байрлал эзэлжээ.

1939 оны 5 дугаар сарын 28 – 2500 орчим хүний бүрэлдэхүүнтэй Японы армийн анги нэгтгэлүүд Монгол-Зөвлөлтийн цэргийн ар талд тойрон гарч бүслэн авахын тулд давшилтад оров. Япончууд их буу, нисэх хүчин, хуягт техникээр хүчтэй дэмжүүлж байсан боловч бүслэх төлөвлөгөө нь биелсэнгүй.

1939 оны 5 дугаар сарын 29 – “Дуглас” маркийн зорчигч тээврийн 3 онгоц Москвагаас Монголыг чиглэн тусгай үүргийн нислэгээр хөөрлөө. Онгоцны бүхээгт Испани, Хятадад байлдаж туршлага суусан Зөвлөлтийн 48 шилдэг нисгэгч байв. Тэднээс 20 орчим нь ЗХУ-ын баатар цолтой ажээ.

1939 оны 5 дугаар сарын 29 – Монгол-Зөвлөлтийн цэрэг давшилтад орж, дайсныг хилийн шугамын гадна талд хөөн гаргав. 1939 оны 6 дугаар сар Г.К.Жуков 57 дугаар тусгай корпусын командлагчаар томилогдов. Түүний туслахаар Монголын морьт цэргийн командлагч, корпусын комиссар Ж.Лхагвасүрэнг томилжээ.

1939 оны 6 дугаар сарын 22, 24 ба 26 – Агаарын тулалдаан маш ширүүн өрнөж байлаа. Талуудын хүч ойролцоо, 50-60 нисэх онгоцтой байв. Энэ өдрүүдэд болсон тулалдаанд Японы тал 50 гаруй онгоцоо алдав.

1939 оны 6 дугаар сарын 26 – Зөвлөлтийн радиогоор “ТАСС бүрэн эрхийнхээ дагуу мэдэгдэж байна” гэсэн үгс цуурайтаж эхлэв. Халх голын эргээс ирж буй мэдээллийг Зөвлөлтийн сонинуудад нийтэлж эхэлжээ.

1939 оны 6 дугаар сарын 27, 28 – Сөнөөгч онгоцуудаар халхлуулсан Японы бөмбөгдөгч онгоцууд Зөвлөлтийн нисэх онгоцны буудлууд руу дайрав.

1939 оны 7 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө – Японы цэргийн бүлэглэл дахин давшилтад шилжин Халх голын баруун эрэг дэх Баянцагаан уулыг эзлэн авлаа. Энэ уул Манж-Го-гийн хилээс 40 км оршдог.

1939 оны 7 дугаар сарын 3   – 38 мянган хүний бүрэлдэхүүнтэй Японы цэрэг Халх голын зүүн эрэг дэх түшиц газрыг эзлэн авах зорилгоор БНМАУ-ын нутагт дэвсгэрт цөмрөн оров.

1939 оны 7 дугаар сарын 4-5 – Баянцагаан ууланд цус урсгасан ширүүн тулалдаан боллоо.

1939 оны 7 дугаар сарын 8 – Японы тал Халхын зүүн эрэг рүү ихээхэн хэмжээний хүчээр довтлов.

1939 оны 7 дугаар сарын 11 – Японы цэрэг өмнөх байрлал руугаа ухрав.

1939 оны 7 дугаар сарын 23 – Их бууны галын бэлтгэл хийсний дараа япончууд голын баруун эрэгт байрлаж буй Зөвлөлт-Монголын цэргийн түшиц газар руу дайрав. Гэвч хоёр өдрийн тулалдааны эцэст япончууд өмнөх байрлал руугаа ухарлаа.

1939 оны 8 дугаар сарын 20 – Зөвлөлт-Монголын цэрэг давшилтад орсон нь Японы командлалын хувьд огт санаандгүй явдал байлаа.

1939 оны 8 дугаар сарын 21, 22 – Японы цэрэг маш шаргуу хамгаалах тулалдаан хийв.

1939 оны 8 дугаар сарын 26 – Зөвлөлт-Монголын цэргийн өмнөд ба умард бүлгүүдийн хуягт танкийн болон механикжуулсан анги нэгтгэлүүд Японы 6 дугаар армийг бүрэн бүслэн авлаа.

1939 оны 8 дугаар сарын 29, 30 – Хайлааст голын баруун биед сүүлчийн тулалдаанууд үргэлжилсээр…

1939 оны 8 дугаар сарын 31 – БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы цэргээс бүрэн чөлөөлөгдөв.

1939 оны 9 дүгээр сарын 4 ба 8 – Япончууд БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү дахин өнгөлзсөн боловч 500 орчим цэргээ алдан хилийн шугамаас цааш ухрав.

1939 оны 9 дүгээр сарын 9 ба 16 – Газрын байлдаанд ялагдал хүлээсэн япончууд агаарын тулаанаар хариугаа авахаар шийджээ. Зөвлөлтийн нисэх хүчин энэ өдрүүдэд түүхэнд анх удаагаа пуужин хэрэглэсэн байна.

1939 оны 9 дүгээр сарын 15 – ЗХУ, БНМАУ болон Японы хооронд байлдааны ажиллагааг зогсоох хэлэлцээрт Москва хотод гарын үсэг зурав.

1939 оны 9 дүгээр сарын 16 – Энэ өдрийн 14 цагаас байлдааны ажиллагаа бүрэн зогсчээ.

Тойм сэтгүүл Дугаар 20. 2014 оны 8 дугаар сар

Нийгэм

Дуучин Б.Амархүүг хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатууллаа

Published

on

By

Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг хар тамхи хэрэглэсэн байх үед нь цагдаагийн алба хаагчид өнгөрсөн шөнө баривчиллаа.

Дуучин Б.Амархүү Улаанбаатар хотын нэгэн зочид буудлын гадаах зогсоолд өөрийн автомашиндаа байхад баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулан хэргийг шалгахаар шийдвэрлэсэн байна.

Тэрбээр өнгөрсөн онд хүн зодож танхайрсан хэргээр шалгагдаж, шүүхээс хэрэгсэхгүй болгож байсан юм. Б.Амархүү баригдах үедээ эхнэртэйгээ байсан, эхнэрийн хамт хоригдсон гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Сэлэнгэ: Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ

Published

on

By

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.Эх сурвалж: ZASAG.MN

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Published

on

By

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.  
1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно
Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцааны гэрээ дуусгавар болгох
Хуулбар хийлгэх
Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хязгаарлагдмал  хариуцлагатай компани
– Холбоо /ТББ/
– Нөхөрлөл
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хуулийн этгээдийн оноосон нэрийн
– Хуулийн этгээдийн хаягийн
– Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
– Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
– Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
– Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Дэлгэрэнгүй унших

Онцлох