Connect with us

Энтертайнмент

‘The Hu’ хамтлаг фэн клубтэй боллоо

Оруулсан:

огноо:

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Монголын Хүннү рок “The Hu” хамтлаг цоо шинэ урсгалыг бий болгон шуугиулж, тэдний уран бүтээлийг сонсохыг хүссэн фэнүүд нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй болсон. Тус хамтлагын фэн клубын нээлт энэ сарын 9-нд болж энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийн сугалаа сугалуулах гэх мэт ажиллагаа болсон юм.

Тэгвэл Гадаад харилцааны яамнаас “The Hu” хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж өнгөрсөн баасан гаригт өргөмжлөлийг нь гардууллаа. Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Энтертайнмент

60 насандаа загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн эмэгтэй

Published

on

By

Шотландын иргэн Гиллиан Маклеод гэх эмэгтэйн хар усны хувцастай, нүүрээ будаагүй, урт цагаан үсээ задгай тавьсан гэрэл зураг цахим орчинд олны хараанд өртөж гоо үзэсгэлэн, өөртөө итгэлтэй байдлыг нас хязгаарлаж чадахгүйг харуулжээ.

Түүнд Levi’s, Schwarzkopf зэрэг алдартай брендүүд хамтран ажиллах санал тавьж эхэлсэн байна. Гиллиан тайзны ард стилистээр ажилладаг байсан ба анхны загварын гэрэл зургийг нь найз нь  дарж цахимд нийтэлжээ.  

Түүний аав нь Шотланд, ээж нь Америк гаралтай. “Багадаа өөрийгөө бусад охидын адил хөөрхөн гэж боддоггүй байсан. Маш туранхай бас өндөр, уруу дорой нэгэн гэж дүгнэдэг байлаа. Ахлах сургуульд ороход нүүрэн дээр минь маш их батга гарсан. Үүнээс болоод бүрэг ичимхий, хүний өөдөөс эгц харж чаддаггүй өөртөө итгэлгүй нэгэн болсон тэрбээр 60  нас хүртлээ олон ч салбарт ажиллаж үзсэн. Харин хар усны хувцастай зураг олны хараанд өртөж надад шинэ түүх бүтээх боломж олгосон” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Мөн тэрбээр “Инстаграмм болон сэтгүүл дээрх сайхан зургуудтай өөрийгөө битгий харьцуулаарай. Мэргэжлийн хүмүүс авч дараа нь засвар хийсэн зургууд бодит амьдралтай зөрчилдөнө шүү дээ. Өөртөө л итгэ. Эрүүл хооллолт эрүүл амьдралыг бүтээх түлхүүр юм шүү” гэжээ.

60 насандаа загварын гараагаа эхлүүлсэн энэхүү үзэсгэлэнтэй эмэгтэйгээс урам авч түүний  насны олон эмэгтэйчүүд загварын салбарт хүч үзэхээр гарч ирж байгаа гэнэ.  

Эх сурвалж: bbc.com

Дэлгэрэнгүй унших

Энтертайнмент

Австральчуудыг алмайруулж буй Монгол залуу

Published

on

By

Дэлгэрэнгүй унших

Энтертайнмент

Дисней компани 7.67 тэрбум ам.доллар олж дээд амжилт тогтоожээ

Published

on

By

Дисней компани энэ жил 7.67 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоожээ. Үүнээс 5.09 тэрбум ам.долларын орлогыг гадаадын орнуудаас цуглуулсан байна. Ийнхүү Холливудын студи анх удаа олон улсын зах зээлээс 5 тэрбум ам.доллароос дээш орлого олсон тохиолдол болов.

Дисней компани 2016 онд 7.61 тэрбум ам.долларыг олсон нь тэдний гаргасан өмнөх амжилт байсан юм. Одоогийн байдлаар тус студийн гурван кино нэг тэрбум ам.долларыг давсан орлого олжээ.

  • Marvel Studio-ын “Avangers:End Game”- 2.79 тэрбум ам.доллар
  • “Captain Marvel” 1.23 тэрбум ам.доллар
  • “Aladdin”- 1 тэрбум ам.доллар /өнгөрсөн долоо хоногийн байдлаар/

Түүнчлэн “Lion King” кино нээлтээ хиймэгцээ хоёр долоо хоногийн дотор 962 сая ам.долларыг олсон бол “Toy Story 4” ирэх долоо хоногт 1 тэрбум ам.долларын орлогод хүрэх магадлалтай байгаа аж. Ингэснээр Дисней нэг жилийн дотор 1 тэрбум ам.долларын орлого давсан 5 кино бүтээж 2016 оны амжилтаа эвдэх юм.

Дисней студи энэ жилийн талархлын баяраар “Frozen 2” киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна оны сүүлээр “Star Wars: The Rise of Skywalker” киноны нээлт болох аж.

Эх сурвалж: Hollywood reporter

Дэлгэрэнгүй унших

Онцлох