Connect with us

Улс төр

У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэнд би олон хэлсэн, яасан цадаж ханадаггүй шунал вэ?

Оруулсан:

огноо:

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг хүн, зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж байна, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн бүгдээрээ радио, телевизээр харж байгаа. Гурван тэс сумын нутгийн иргэд  газар нутгаа хамгаалаад уйлаад ярьж байгаа.

Тэд төрөөс ерөөсөө юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх гэсэн, байгалийг онгон дагшин байдлаар авч үлдэх гэсэн арга. Ард түмэн газар нутгаа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байгаа юм бэ. Энэ анхнаасаа хууль зөрчиж олгогдсон газар гэж би ойлгож байгаа. Би та нарт энэ талаар хоёр, гурван удаа чиглэл өгсөн.

Энэ асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хандаггүй шунал вэ, эх орны газар сэндийчээд, ард түмэн бухимдуулаад… Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна. Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна. Энэ олигархууд… Цагдаагийн дарга аа, Тагнуулын дарга аа.

Та бүхэн саяны хэлэлцүүлэг дээрээс харсан байх. Гурван тэс сумын иргэн н.Нямдаваа энэ уул уурхайг зогсоохын төлөө хөөцөлдөхөд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж. Иргэн хүн, улс орон даяараа авлигын асуудлыг ярьж байна.

Яагаад энэ хэргийг шалгахгүй байгаа юм бэ, Цагдаагийн дарга аа. Тост, Тосон бумбын хэлэлцүүлэгт оролцох гээд автобусаар ирсэн 40 орчим хүнийг авлигадах гэж оролдсон гээд хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс радио, телевизээр ил цагаан, үнэн байдлыг ярьж байна. Үүнийг яагаад та нар шалгахгүй байгаа юм бэ. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явж байна, нүдэн дээр чинь хууль зөрчөөд байхад тэр сумын удирдлагуудыг яагаад шалгахгүй байна вэ.

Саугоби коэл транст олгосон ашигт малтмалын лецинз чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, тогтоол шийдвэрээ гаргах ёстой байтал тэр хурлыг хуралдуулахгүйгээр албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан байна. Энэ ашигт малтмалын лецинз чинь хуурамчаар үйлдэгдсэн. Яагаад үүнийг олж харахгүй байна аа, Байгаль орчны сайд аа, Уул уурхайн сайд аа. Хэрэг үүсгэж шалга.

Тэр лицензүүдийг цуцлал Байгаль орчны сайд аа, аваачаад тавьсан техник хэрэгслийг журмал, ард түмэнд хахуул өгөх гээд байгаа хүмүүсийг шалга. Нөхөн сэргээлтийг нь хий хэмээн хэлсэн байна.

Улс төр

Гишүүд ЖДҮХ сангаас авсан зээлээ ББСБ, ломбардаар дамжуулан мөнгө хүүлсэн үү

Published

on

By

УИХ-ын гишүүн О.Баасанхүү тухай цахим хуудсанаа “УЕП-ын газраас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ” хэмээн жиргэсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Халхгол суманд ажиллаж байна

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийгээд ирэнгүүт энэ сарын 4-нд Дорнод аймгийн Халхгол сум руу явжээ. Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх есдүгээр сард ОХУ-тай хамтран тус суманд тэмдэглэх бөгөөд Төрийн тэргүүн Халхголд хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж буй аж.

Халхголын байлдааны түүхт ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохоо мэдэгдсэн ба тэрбээр шинэ сум төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 8 сая еврогийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн билээ.

Ерөнхийлөгчийн Халхгол суманд ажиллаж буй тухай албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд Дорнод аймгийн Чойбалсан.мн сайтад энэхүү гэрэл зураг нийтлэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй унших

Улс төр

Х.Баттулга: АНУ Монголын хувьд стратегийн түншлэлтэй тав дахь улс боллоо

Published

on

By

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Конгрессын номын санд сенатын гишүүд, засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Өнөөдөр ийнхүү АНУ нэмэгдэж байгаад баяртай байна.

Өчигдөр Ерөнхийлөгч Трамп бид хоёр цаг сунган, илэн далангүй ярилцлаа. Ярилцсан нэг чухал асуудал бол стратегийн түншлэлдээ тулгуурлан хоёр улсынхаа эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон явдал юм.

Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалтай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэг байгаа” гэсэн юм.

Мөн 2018 оны байдлаар манай улсын нийт худалдааны эргэлтийн 1.7 хувийг АНУ эзэлж байгаа нь нэн чамлалтай гээд эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт хамтран ажиллах боломж, нөхцөлийн хүрээнд ярилцав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конгрессын номын сангийн Азийн номын танхимд зочилж, сан хөмрөгийн зарим хэсгийг үзэж, сонирхлоо.

Тус номын сан дэлхийн хамгийн том номын санд тооцогддог, 470 хэлээр хэвлэгдсэн 39 сая гаруй ном, хэвлэл, 3.6 сая бичлэг зэрэг хадгалагдаж байдаг байна.

Мөн Конгрессын номын санд монгол, төвд номын цуглуулга байдаг бөгөөд ойролцоогоор 10 мянга гаруй зохиол, 170 орчим ном, 600 гаруй ховор ном бүтээлүүд байна.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

Дэлгэрэнгүй унших

Онцлох