Connect with us

Дэлхийд

Сибирт гарсан ой хээрийн түймэр манайхаас 700 км-ийн зайтай байна гэв

Оруулсан:

огноо:

Сибирт гарсан ой хээрийн түймрийн асуудлаар Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Тус газраас мэдээлж буйгаар “Агаараар авсан зурагнаас харахад Сибирт гарсан ой хээрийн түймэр манай нутгаас 700 км-ийн зайтай байна. Байгаль далайн цаана гарсан түймэр. Наана нь Улаан-Үүд, Эрхүү гэсэн том хотууд бий. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хил дагуу буюу манайхтай залгаа ой хээрийн түймэр алга байна. Гэхдээ он гарсаар Дорнод, Хэнтий аймгийн сумдаар хил давж орж ирсэн таван түймрийг бүрэн унтраасан. Утааны хувьд уржигдраас эхэлж ажиглагдаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар хиймэл дагуулаар харахад Хөвсгөл, Булган, Төв аймаг Нийслэлд гээд битүү утаатай байна.
Түүнээс Эрхүүд гарсан түймэр өнөө маргаашийн дотор Монгол Улс руу шууд дамжаад орж ирэх боломжгүй.

Тухайн бүст гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Монголд утаа нь орж ирснээс түймэр хил давж орж ирсэн зүйл байхгүй. Нэг дороо дүрэлзсэн гал биш олон голомтод тархсан гал учраас нийтдээ сая га талбайг хамарсан түймэр байх шиг байна” гэв. 

Дэлхийд

Японд хэт халж байна

Published

on

By

Японд өнгөрсөн долоо хоногт цаг агаар хэт халснаас 12 мянган хүн эмнэлэгт хэвтэж, 23 хүн нас барсан гэж тус улсын Байгалийн гамшиг болон Түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ. Гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа энэ үзэгдлийн улмаас хохирсон хүний тоо 10 мянгыг даваад байгаа юм. Тодруулбал, хамгийн их хүн хохирсон хотын тоонд Токио, Сайтама, Осака оржээ.

Зөвхөн Токиод 1460, Сайтамад 977, Осакад 879 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Мөн Японы зарим нутагт 39 хэм хүрч халсан аж. Хэт халуунаас хамгаалахын тулд иргэддээ гэр, албан байгууллагуудыг агааржуулагч хэрэглэх, удаан хугацаагаар гудамжинд гарахаас зайлсхийх, ус их уухыг зөвлөжээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Дональд Трамп орлогын чадамжгүй хүмүүст виз олгохгүй байх журам баталжээ

Published

on

By

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа өчигдөр цагаачлалын шинэ журам баталжээ. Судлаачдын үзэж буйгаар уг журам тус улсад хууль ёсны дагуу зорчих хүмүүсийн тоог бууруулах төлөвтэй байна.

Шинэ журам аравдугаар сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ. Хэрэв хүсэлт гаргасан иргэд хангалттай орлогын чадамжгүй эсвэл нийгмийн халамжийн ямар нэгэн хөтөлбөрт /хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн үйлчилгээ/ хамрагдсан бол АНУ-д түр болон байнга оршин суух зөвшөөрөл авч чадахгүй аж.

Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсон цагаасаа хойш хууль ёсны болон хууль бус цагаачлалын асуудлыг таслан зогсоож, цэгцлэхэд хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлээд байгаа.

Энэхүү журмыг зарласны дараа АНУ-ын Үндэсний Цагаачлалын Хуулийн төв хэрэгжилтийг зогсоохын тулд шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ. Тус төвийн захирал шинэ журмыг гарал угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дээр тулгуурласан гэж үзсэн аж. Үүнээс гадна Калифорни болон Нью Йорк мужуудын прокурорууд энэ асуудлаар шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын засгийн газар одоогоор 382 мянган цагаачийн статусыг эргэж харна гэж тооцоолж байна. Мөн шинэ журмыг хэрэгжүүлснээр жил бүр 2.47 тэрбум ам.долларыг хэмнэхээр болжээ.

Эх сурвалж: Reuters

Дэлгэрэнгүй унших

Дэлхийд

Оросын нисэх хүчин 700,000 га талбайн түймрийг унтраажээ

Published

on

By

Оросын Батлан хамгаалах яамны нисэх хүчин наймдугаар сарын 4-ний байдлаар Сибирийн 690,000 га талбайг хамарсан түймрийг унтрааж чаджээ. Энэ тухай яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Сибирийн ойн түймрийг унтраах арга хэмжээ авч эхэлснээс хойш Батлан хамгаалахын яамны агаарын хүчин нийт 5,490 тонн усыг түймрийн голомтуудад цацжээ. Ил-76 онгоцны бүрэлдэхүүн болон Ми-8 нисдэг тэргүүд галыг унтраахын тулд 90 орчим нислэгийг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

Ил-76 онгоцны бүрэлдэхүүн 20 удаагийн нислэгээр 840 тонн ус цацсан бол Ми-8 нисдэг тэргийн баг 27 удаагийн нислэгээр 420 тонн усыг түймрийн голомтуудад цацаж, галыг унтраасан байна. Өчигдөр гэхэд л 170,000 га талбайн түймрийг унтраажээ.

Эх сурвалж: Tass

Дэлгэрэнгүй унших

Онцлох