Connect with us

Спорт

16 настай хүү гурван сая доллар хожив

Оруулсан:

огноо:

Компьютер тоглоом болох “Fortnite”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 16 настай америк хүү ялалт байгуулж гурван сая ам.долларын эзэн болсныг ВВС дамжууллаа. Энэ бол е-спортын хамгийн том тэмцээн бөгөөд нийт тоглогчдынхоо дунд 30 сая ам.долларын шагналын сантай юм.

АНУ-ын теннисийн нээлттэй тэмцээн болдог Артур Аше цэнгэлдэх хүрээлэнд болсон ганцаарчилсан төрлийн тэмцээнд 16 настай Кайл Гирсдорф тэргүүллээ. Тэгвэл хос тоглолтын төрөлд Жэйдн Эшмэн хэмээх британи хүү хоёрдугаар байр эзэлж нэг сая еврогийн эзэн болсон байна.

Онлайнд Буха хэмээн танигдсан К.Гирсдорфын нэрийг цэнгэлдэх даяар дуудахад тэрээр ялалт түүнийх болсныг зарласан хэрэг байлаа. Энэ үеэр тэрээр ВВС-д “Би шагналынхаа мөнгийг хадгалахыг хүсч байна. Надад яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол мэдээж шинэ тоглоомын ширээ” гэжээ. “Fortnite”-ийн шувтаргын шатны тоглолтод 100 тоглогч компьютерийн аварга дэлгэцний цаанаас өрсөлдсөн юм. Өнгөрсөн 10 долоо хоногийн турш 40 сая тоглогч энэ тэмцээнд хүчээ сорьсон аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цог

Спорт

Б.Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож хүрэл медальтан болов

Published

on

By

“Нур-Султан-2019” ДАШТ-ий чөлөөт бөхийн төрлийн хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн АШТ-ий болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин, ОУХМ Бат-Очирын Болортуяа дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож хүрэл медалиар энгэрээ мялаав.

Тэрээр эхний өдөр 1/8 шигшээд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан ч шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдсан. Дагах барилдаанд 2016 оны оюутны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Мадина Надироваг цэвэр, хүрэл медалийн төлөөх барилдаанд үзүүштэй, хараатай, урамтай сайхан барилдаж ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуныг 12:9-өөр ялснаар дэлхийн дэвжээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Түүний анхны багш нь ОУХМ Сүхбаатарын Мөнхсүх, “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн нар бөгөөд Б.Болортуяаг С.Мөнхсүх, Б.Оюунсүрэн нарын багш, гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар дэвжээнд авч гарсан юм.

Дэлгэрэнгүй унших

Спорт

Жүдогийн шигшээгийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа хүлээлгэн өглөө

Published

on

By

Монголын Жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдлээ.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тайлан хурал болсон бөгөөд энэ үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. ДАШТ-д алтан медаль хүртэж чадаагүй, хангалттай амжилт гаргаагүй гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргажээ.

МЖБХ-ны Гүйцэтгэх захирал М.Бөхбат “ДАШТ-ий алдаа дутагдал, бэлтгэл сургуулилт дээр хайнга хандаж, олон зүйлийг хийж чадаагүйдээ харамсаж байна. Тэмцээнд манай баг хамт олон ард түмнийхээ хүсэн хүлээж байсан амжилтыг гаргаж чадаагүйд өөрийн болон холбооны гишүүдийн өмнөөс уучлалт гуйж байна. Энэ хугацаанд бид нэлээн ажлыг хийж гүйцэтгэсэн ч, олимпийн өмнөх ДАШТ маш хариуцлагатай байсан ч бид хариуцлага алдаж, амжилт гаргаж чадсангүй. Миний бие болон үндэсний шигшээ багийн баг бүрэлдэхүүн огцрохоор саналаа өгч байна. Өнгөрсөн хугацаанд Монголын жүдо бөхийг дэмжиж байсан, дэмжин ажилладаг бүх хүнд талархсанаа илэрхийлж, итгэлийг алдсандаа маш их харамсаж байна” гэлээ.

Мөн Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням “2019 оны Токиогийн ДАШТ-д Үндэсний шигшээ баг оролцон, тамирчид маань ард түмнийхээ хүсэн хүлээсэн алтан медалийг авч чадалгүй хүрэл медаль хүртсэн учраас шигшээ багийн нийт дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч, ард түмнээсээ уучлалт хүсэж байна” гэсэн юм.

Монголын Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид:

  • Ерөнхий дасгалжуулагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш О.Балжинням
  • туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Д.Баттулга
  • туслах дасгалжуулагч гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од
  • туслах дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа
  • туслах дасгалжуулагч Г.Дашдаваа 

Дэлгэрэнгүй унших

Спорт

80 тонн хаягдал ашиглан урласан ”Токио-2020” олимпийн наадмын медаль

Published

on

By

Нэг жилийн дараа эхлэх 2020 оны Токиогийн олимпийн наадамд спортын төрөл бүрт эхний гурван байр эзлэх тамирчдад олгох медалийн загварыг зохион байгуулагчид баяр ёслолын байдалтай зарлалаа. Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ.

Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн жин: алтан медаль 556 грамм, мөнгөн медаль 550 грамм, хүрэл медаль 450 грамм байх ажээ.

Ойролцоогоор 80 тонн хаягдал хуучин гар утас, дэлгэцтэй гэрэл зургийн болон видео камер, бусад цахилгаан хэрэгсэл зэргийг хоёр жилийн хугацаанд ард иргэдээс цуглуулсан бөгөөд эдгээрээс олимпийн медаль хийхэд зориулж 40 кг алт, 4,9 тонн мөнгө, 2,9 тонн хүрэл гаргаж авсан юм байна.









Дэлгэрэнгүй унших

Онцлох