Connect with us

Энтертайнмент

Дисней компани 7.67 тэрбум ам.доллар олж дээд амжилт тогтоожээ

Оруулсан:

огноо:

Дисней компани энэ жил 7.67 тэрбум ам.долларын орлого олж, дээд амжилт тогтоожээ. Үүнээс 5.09 тэрбум ам.долларын орлогыг гадаадын орнуудаас цуглуулсан байна. Ийнхүү Холливудын студи анх удаа олон улсын зах зээлээс 5 тэрбум ам.доллароос дээш орлого олсон тохиолдол болов.

Дисней компани 2016 онд 7.61 тэрбум ам.долларыг олсон нь тэдний гаргасан өмнөх амжилт байсан юм. Одоогийн байдлаар тус студийн гурван кино нэг тэрбум ам.долларыг давсан орлого олжээ.

  • Marvel Studio-ын “Avangers:End Game”- 2.79 тэрбум ам.доллар
  • “Captain Marvel” 1.23 тэрбум ам.доллар
  • “Aladdin”- 1 тэрбум ам.доллар /өнгөрсөн долоо хоногийн байдлаар/

Түүнчлэн “Lion King” кино нээлтээ хиймэгцээ хоёр долоо хоногийн дотор 962 сая ам.долларыг олсон бол “Toy Story 4” ирэх долоо хоногт 1 тэрбум ам.долларын орлогод хүрэх магадлалтай байгаа аж. Ингэснээр Дисней нэг жилийн дотор 1 тэрбум ам.долларын орлого давсан 5 кино бүтээж 2016 оны амжилтаа эвдэх юм.

Дисней студи энэ жилийн талархлын баяраар “Frozen 2” киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөж байна. Үүнээс гадна оны сүүлээр “Star Wars: The Rise of Skywalker” киноны нээлт болох аж.

Эх сурвалж: Hollywood reporter

Энтертайнмент

‘The Hu’ хамтлаг фэн клубтэй боллоо

Published

on

By

Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд Монголын Хүннү рок “The Hu” хамтлаг цоо шинэ урсгалыг бий болгон шуугиулж, тэдний уран бүтээлийг сонсохыг хүссэн фэнүүд нь зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй болсон. Тус хамтлагын фэн клубын нээлт энэ сарын 9-нд болж энэ үеэр хамтлагийн гишүүдтэй танилцаж, асуулт хариултын цаг, дуудлага худалдаа, 10 ширхэг пянзыг худалдан авах эрхийн сугалаа сугалуулах гэх мэт ажиллагаа болсон юм.

Тэгвэл Гадаад харилцааны яамнаас “The Hu” хамтлагийг Монгол Улсын Соёлын элчээр томилж өнгөрсөн баасан гаригт өргөмжлөлийг нь гардууллаа. Монгол Улсын Соёлын элч нь Монголын түүх, соёл, урлагийг гадаад оронд танилцуулах, шинжлэх ухаан, спорт, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ажил хэрэгч хүмүүс болон иргэд хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Дэлгэрэнгүй унших

Энтертайнмент

Австральчуудыг алмайруулж буй Монгол залуу

Published

on

By

Дэлгэрэнгүй унших

Зєвлєгєє

АЗ ЖАРГАЛТАЙ хүүхдүүд өсгөдөг Голланд эцэг эхчүүдийн 6 НУУЦ

Published

on

By

Гурван хүүхдийн ээж Рина Мэй Акоста өөрийнхөө амьдардаг, Голландын 10 мянга гаруй хүн амтай Доорн хотын эцэг эхчүүдийн дунд судалгаа хийхдээ долоон жилийг зарцуулжээ. Голландын төв хэсэгт оршдог тус хотод ихэвчлэн залуу эцэг эх, гэр бүл, тэтгэврийн насныхан амьдардаг аж.

Тэрээр өмнө нь Сан Франциско хотноо амьдардаг байсан бөгөөд 10 жилийн өмнө голланд эртэй гэрлэснээр эндхийн оршин суугч болж, өөрийн судалсан болон ажигласан зүйлээ бусадтай хуваалцжээ. Тэрээр нөхөр хүүхдийн хамт энд амьдардаг бөгөөд аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүүхдүүдийг “үйлдвэрлэж” байгаа эцэг эхчүүдийн хүмүүжлийн гол арга барилын 6 нууцыг доорх байдлаар гаргажээ. 

Сонирхуулахад 2013 онд НҮБ-аас Дэлхийн хамгийн аз жаргалтай хүүхдүүдийг Голландынх хэмээн тодорхойлсон байдаг. 

ХҮҮХДҮҮД ОЛОН ЦАГААР УНТДАГ 

2013 онд Европын хөгжлийн сэтгэл судлалын сэтгүүлээс америк болон голланд хүүхдүүдэд зан төлөвийн судалгааг хийжээ. Голланд хүүхдүүд америк хүүхдүүдийг бодоход илүү их инээж, бусдыг тэврэх дуртай байсан гэнэ. Голланд хүүхдүүд өдөрт тогтмол заавал унтдаг цагийн хуваарьтай, идэвхтэй үйлдэл харьцангуй бага, маш дөлгөөн байжээ. Голланд эцэг эх хүүхдийнхээ гэрийн өдөр тутмын үйл ажиллагаа тэр дундаа амрахад нь гол анхаарлаа хандуулдаг байна. Тэд хүүхдийг их унтаж л байвал сайн хэмээдэг бөгөөд сайтар унтсан хүүхэд ээж аавуудад сайн амрах боломжийг олгодог гэж үздэг. Голландууд унтаж амардаг цагаараа дэлхийд дээгүүрт ордог бөгөөд өдөрт 8-12 цаг унтдаг байна. 

ХҮҮХЭД ЭЭЖ ААВТАЙГАА ХОЁУЛАНТАЙ НЬ ХАМТ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨДӨГ

1996 онд Голландын Засгийн газар Хөдөлмөрийн хуульд хагас цагаар ажилладаг ажилчдыг бүтэн цагаар ажилладаг хүмүүстэй ялгаагүй эрх эдлэх заалтыг нэмэлтээр оруулжээ. Голландын насанд хүрэгчдийн бараг тэн хагас нь хагас цагаар ажилладаг бөгөөд эрэгтэйчүүдийн 26.8% нь долоо хоногт хамгийн ихдээ 36 цагаас бага, эмэгтэйчүүдийн 75% нь хагас цагаар ажилладаг. Мөн ажлын цагаа шахсаар дөрвөн хоногт ажиллаж болдог бөгөөд үлдсэн нэг ажлын өдрөө хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөдөг. Энэ өдрийг ихэвчлэн “Аавын өдөр” хэмээн нэрлэдэг байна. 

ХҮҮХЭД СУРГУУЛЬД ДАРАМТ БАГА МЭДЭРДЭГ

Хүүхдийнхээ суралцах сургуулийн сонгоно гэдэг эцэг эхчүүдийн хувьд маш том шийдвэр байдаг. Харин энэ нь Голландад их сургуульд орох гэж байгаа шиг асуудал огтоосоо биш юм. Боловсролыг тэд хүүхдийнхээ төлөвшил, хувь хүний хөгжилд нь нөлөөтэй энгийн нэгэн арга хэрэгсэл гэж хардаг. Голландын Роттердам дахь Эразмусын их сургуулийн профессор Рют Венховен  “Эндхийн сургууль бол хүүхдийг аливаа зүйл хийхэд нь урам зориг, хөдөлгөгч хүч болоход нөлөөлдөг зүйл. Франц, Английн сургуульд зөвхөн амжилтад л гол анхаарлаа хандуулдаг бол энд нийгэмд хүн аз жаргалтай байх чадварыг нь суулгаж өгдөг. Энэ бол хувь хүний IQ-аас илүү чухал зүйл юм”  хэмээжээ. 

ХҮҮХДҮҮД ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛДЭГ

Гэр бүлийн жижиг том гэлтгүй бүх гишүүд ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байдаг. Хүү минь гурван нас хүрээд өөрийн санаагаа үгээр илэрхийлэх боломжтой болсон цагаас эхлэн түүнд боломжтой болон боломжгүй зүйлсийг тайлбарлах шаардлагатай болсон. Мэдээж хүүхэдтэйгээ ярилцаж аливаа асуудлыг ойлгуулах, харилцах хүмүүжлийн арга барил нь багагүй цаг хугацаа авч эцэг эхээс их хүчин чармайлт шаарддаг. Гэхдээ ингэж харилцан ярилцах аргыг хэрэглэснээр хүүхэд өөрийн хил хязгаарыг бий болгох, өөрийн дуртай болон дургүй зүйлийг ойлгох сайн талтай байдаг. 

Энэхүү чадвар нь түүнийг нас биед хүртэл нь хэрэг болох бөгөөд тэр дундаа үе тэнгийн дарамт, таагүй нөхцөл байдал тулгарахад, ажил дээр гарах аливаа саад бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг. Мэдээж дүрэм журмыг сайтар тайлбарлах нь чухал. Жишээ нь та хүүхдэдээ яагаад томчуудаас эрт орондоо орох шаардлагатай гэдгийг “Илүү сайн амарвал хурдан өсөж том болох болно” гэх мэтээр тэдэнд энгийнээр тайлбарлаж өгөх хэрэгтэй юм.  

ХҮҮХДҮҮД ӨГЛӨӨНИЙ ЦАЙНДАА ХАГЕЛСЛАГ БУЮУ ШОКОЛАДНЫ ҮЙРМЭГ ИДДЭГ  

Хүүхэд тань өглөө бүр шоколад иднэ гэхээр танд хачин санагдаж байна уу. Тэр тусмаа хүүхдэд амттан бага өгөхийг зөвлөдөг шүү дээ. Гэхдээ энд шоколадны үйрмэгтээ гол утга нь байгаа юм биш. Голландууд ширээний ард гэр бүлийн хэн нэгэн гишүүнийг иртэл хоолондоо ам хүргэдэггүй. Үүнд хүүхэд ч гэсэн хамаатай. Энэ бол маш том хүндлэл. НҮБ-ын судалгаагаар 11-15 насны голланд хүүхдүүдийн 85 хувь нь өдөр бүр ээж аавтайгаа хамт өглөөний цайгаа уудаг хэмээжээ. Өглөөний цайгаа тогтмол уух нь хүүхдийн сурлага, зан авирт сайнаар нөлөөлөөд зогсохгүй гэр бүлийн харилцааг эерэгээр дэмждэг байна. 

ХҮҮХДҮҮД ДУГУЙ ИХ УНАДАГ

Голландууд автомашины хэрэглээнд тийм ч таатай байдаггүй. Учир нь эндэхийн тэгш газар нутагт дугуйн зам маш ихтэй бөгөөд дугуйн аялалаар явахад маш тохиромжтой байдаг. Мөн хүүхдүүд ихэвчлэн дугуйгаар хичээлдээ явдаг. Энд хур тунадас их ордог. Өвлийн улиралд дунджаар 1-4 градус дулаан, их хүйтэн салхитай байдаг ч хүүхдээ зузаан хувцаслаад, бороотойд цув, усны гутал өмсгөөд гэр бүлээрээ хамтдаа дугуй унацгаадаг. Ер нь жилийн аль ч улиралд дугуй унадаг бөгөөд байгалийн ямар ч нөхцөлд дугуй унаж сурсан хүүхэд хатуужилтай болдог гэж үздэг байна. Ингэснээр хүүхдүүд амьдрал үргэлж солонго татсан нартай өдөр шиг байдаггүй гэдгийг ойлгож авдаг юм. Тэд аливаад цөхрөхгүй байх төлөвшлийг ийм нэгэн аргаар олж авдаг. 

Эх сурвалж: www.cnbc.com

Дэлгэрэнгүй унших

Онцлох