Connect with us

Улс төр

Ерөнхийлөгчийн төсөл, намуудын шаардлагатай Үндсэн хуулийн хэлэлцүүлэг

Оруулсан:

огноо:

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж буй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн  төсөлтэй нийцүүлэх зорилготой  хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт  Төрийн ордонд боллоо. Таван сэдвээр өрнөсөн  тус хэлэлцүүлэгт улс төрийн намууд, төрийн болон ТББ, олон нийтийн төлөөллийг  оролцуулсан. Ингэснээр олон талын байр суурь түлхүү гарах болов уу гэсэн  хүлээлт нийгэмд үүссэн. Гэвч энэ нь  зөвхөн нэг талын, УИХ болон МАН-ын  санаа зорилгыг гүйцэлдүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг боллоо  хэмээн  иргэний нийгмийнхэн хэлсэн. Учир нь улс төрийн нам, ТББ, олон нийтийн төлөөллийг 2-4 минутад багтаан зөвхөн асуух үүрэгтэй оролцуулсан. Зохион байгуулагч, ажлын хэсгийнхэн заавал хариулах албагүй. Хариулсан тохиолдолд хугацааны хязгаар байхгүй байгааг нь учир дутагдалтайг оролцогчид шүүмжилж байгаа юм. Хэлэлцүүлэг  таван өдөр, таван өөр сэдвээр өрнөсөн. Үүнд

  • Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах
  • Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах;
  • Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах;
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох;

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал гэсэн сэдвийг хөндсөн юм.

Хэлэлцүүлгийн нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ тухайн сэдэвтэй холбоотой өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Төрийн тэргүүн өргөн мэдүүлсэн төсөлдөө Үндсэн хуулийн 20 зүйлийг 49 заалтаар хөндсөн. Үүн дотор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр  Үндэсний аюулгүй байдлын  үзэл баримтлалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ хэлэлцдэг байх, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахын тулд  Ерөнхий сайд нь том тойргоос УИХ-д  нэр дэвшиж, ард түмний саналаар сонгогдсон байх, бусад сайдыг  парламентын гаднаас томилох асуудлыг тусгажээ. Мөн УИХ-ын хариуцлагыг нэмэгдүүлж, хугацааг таван жил, гишүүдийг тоог 108 болгох хэрэгтэй  гэсэн байр суурийг  илэрхийлсэн юм.

Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн 20 зүйлийг 52 заалтаар хөндсөн.Үүн дотор гүйцэтгэх засаглалтай холбоотой өөрчлөлтөд Ерөнхий сайд нь дөрвөн гишүүний хамт УИХ-ын гишүүн байх, ингэхдээ Засгийн газрын тэргүүний эрх мэдлийг нэмэгдүүлэн танхимын гишүүдийг томилох, огцруулах, хариуцлага тооцох эрхтэй байхаар тусгасан. Нэг танхимтай 76 гишүүнтэй УИХ-ыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгох гэсэн өөрчлөлтийг санал болгосон юм.

Хэлэлцүүлгийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар илэрхийлсэн   байр суурь олон нийтийн анхаарлын төвд байлаа. Тэрээр  “Засгийн газрыг ард түмэн байгуулдаг болъё. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч Засгийн газраа толгойлдог байхад энэ боломж бүрдэнэ. Дээр нь амласнаа хэрэгжүүлээд явах боломжтой. Харин  улс төрийн  намууд өрсөлдөж, парламентад олонх, цөөнхийг бүрдүүлэх нь зүйтэй. Засгийн газар, УИХ хоёр хоорондоо огт холбоогүй, бие биедээ хөндлөнгөөс хяналт тавьж ажиллах бололцоо бүрдэнэ. УИХ-ын гишүүдийн тоог 55 болгох нь зүйтэй. Ингэхдээ хоёр танхимтай  парламент байхыг зөв гэж бодож байна. Байгалийн баялгийн тухайд ард түмний дундын өмч байхаар хуульчлах хэрэгтэй” гэсэн юм. Харин хэлэлцүүлгийн тухайд тэрээр “Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц өөрөө Журмын тухай хуулийнхаа хэд хэдэн заалтыг ноцтой  зөрчсөн. Гишүүдийн гарын үсгээр зурсан эх, хэлэлцэж байгаа эх хоёр зөрж байна. Тэгэхээр өргөн бариагүй эхийг хэлэлцэж байна гэсэн үг. Хоёрдугаарт, ил тод байдал хангагдахгүй байна. Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Үндсэн хуулийн зүйл заалт бүрээр санаа бодлоо илэрхийлж   мэтгэлцээн хийхийг шаардсан ч зохион байгуулахгүй байна. Намуудтай уулзаж саналыг авах ажил огт хийгдээгүй. Бид шаардаж байж хэлэлцүүлэг эхэлсэн. Гуравдугаарт, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд тэр, энэ алдаатай гэж хэлэхээс өмнө эхлээд хууль зөрчсөн асуудлыг бид хэлж байгаа. Ерөнхийлөгч хуулийн төслийг нэгдүгээр хэлэлцүүлэг эхлэхээс өмнө санаачлах ёстой байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн саналыг авна гэж хоёр өөр төсөл өгсөн юм байна лээ. УИХ-д бичсэн бичигт нь ийм агуулга байгаа. Иймд арга ядаад хоёрдугаар хэлэлцүүлгийн үед хуулийн төсөл санаачилсан юм байна. Журмын тухай хуульд нэг төсөл хэлэлцэнэ, хоёр төсөл хэлэлцэж болохгүй гэж заасан. Тиймээс бид үүнийг хууль бус явагдаж байна гэж үзэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахдаа “Үндсэн хуулийн 35 хувьд өөрчлөлт оруулах нь  Журмын тухай хуулиараа нэмэлт, өөрчлөлт болдог. Хэрэв 45 хувьд нь өөрчлөлт оруулах бол шинэчилсэн найруулга гэж үздэг. 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ерөнхийлөгчийн  санал, төслийг авч үзэхэд 41 хувийн өөрчлөлт оруулахаар байна. Иймд  35 хувьд багтаахыг зорьж байна” гэсэн юм. Улс төрийн намуудын зүгээс  Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгасан асуудлууд болон хэлэлцүүлэг нь хууль зөрчиж байна хэмээн   шүүмжлэлтэй хандаж байсан. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга намуудын төлөөлөлтэй  уулзаж, хөндөж байгаа  асуудлаа нэгтгэхийг хүссэн. Энэ  дагуу улс төрийн 12 нам, иргэний нийгмийн гурван байгууллага хамтран Төрийн тэргүүнд санал, шаардлагаа өргөн барьсан юм. Тэд өргөн барьсан бичигтээ Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах бус, шинэчилсэн найруулга хийх ёстой гэдгийг дурдсан байна.

Ажиглагч, судлаачдын зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 100-150 хүртэл байх нь зохистой гэж үзэж байгаагаа хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ж.Сүхбаатар “Гишүүдийн тоо 99 байх нь зүйтэй. Төлөөллийн тоо олон байх тусмаа зөв”  хэмээсэн. Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төслөөс  байгалийн баялгийг төрийн өмчид хэвээр үлдээх, дөрвөн сайд нь Ерөнхий сайдын хамтаар УИХ-ын гишүүн байна гэсэн “давхар дээл”-ийг хадгалсан заалт шүүмжлэл дагуулсан. Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэнэ гэж оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ гэх бие даасан, хааны эрхтэй шинэ байгууллага бий болгох нь  парламентын болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдсан гэх шүүмжлэлийг дагуулж байлаа. Эдгээр асуудалд  ирэх сарын 9-нд товлогдсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  УИХ-ын хоёр дахь хэлэлцүүлэг нэгдсэн хариуг өгнө гэсэн хүлээлт байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол

Улс төр

Ерөнхийлөгч БНЭУ-ыг зорилоо

Published

on

By

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид дагалдан явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийх гэж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалынхаа хүрээнд Энэтхэгийн Гаяа болон Бангалор хотуудад тус тус зочилж, манай улстай холбоотой Буддын шашны түүх дурсгалт газрууд болон Энэтхэгийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн зарим төвтэй танилцахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улс төр

ОХУ, Монгол Улсын харилцаа шинэ түвшинд гарна

Published

on

By

“ОХУ, Монгол Улс найрамдал, иж бүрэн түншлэлийн гэрээг байгуулснаар хоёр талын харилцаа шинэ түвшинд гарна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгэн ярилцлагадаа тэмдэглэснийг Кремлиний цахим хуудас даваа гарагт нийтэлжээ.

В.Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хийх айлчлалыг угтан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар хэлэлцэнэ гэж хэлсэн байна.

“Айлчлалын төгсгөлд бид хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргах найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлээд, уг баримт бичиг нь 1993 онд байгуулсан Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд үндэслэсэн гэдгийг онцолжээ.

Мөн В.Путин хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацааны турш хөгжүүлсээр ирснийг онцлон тэмдэглээд, энэ онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн ой, Монголын онгон зэрлэг газар нутгийг Зөвлөлтийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж эхэлсний 60 жилийн ой тохиож буйг иш татсан байна.

“Өнөөдөр Орос, Монгол улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын салбарыг хамарсан иж бүрэн, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байна” гэж ОХУ-ын төрийн тэргүүн хэлжээ.

В.Путин Монгол Улсад есдүгээр сарын 2-ны орой хүрэлцэн ирж, 1939 онд Халхын голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар есдүгээр сарын 3-нд шинэ гэрээнд гарын үсэг зурах ажээ.

Дэлгэрэнгүй унших

Улс төр

У.Хүрэлсүх: Б.Чойжилсүрэнд би олон хэлсэн, яасан цадаж ханадаггүй шунал вэ?

Published

on

By

Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг хүн, зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж байна, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн бүгдээрээ радио, телевизээр харж байгаа. Гурван тэс сумын нутгийн иргэд  газар нутгаа хамгаалаад уйлаад ярьж байгаа.

Тэд төрөөс ерөөсөө юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх гэсэн, байгалийг онгон дагшин байдлаар авч үлдэх гэсэн арга. Ард түмэн газар нутгаа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байгаа юм бэ. Энэ анхнаасаа хууль зөрчиж олгогдсон газар гэж би ойлгож байгаа. Би та нарт энэ талаар хоёр, гурван удаа чиглэл өгсөн.

Энэ асуудалд холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хандаггүй шунал вэ, эх орны газар сэндийчээд, ард түмэн бухимдуулаад… Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна. Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролдож байна. Энэ олигархууд… Цагдаагийн дарга аа, Тагнуулын дарга аа.

Та бүхэн саяны хэлэлцүүлэг дээрээс харсан байх. Гурван тэс сумын иргэн н.Нямдаваа энэ уул уурхайг зогсоохын төлөө хөөцөлдөхөд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж. Иргэн хүн, улс орон даяараа авлигын асуудлыг ярьж байна.

Яагаад энэ хэргийг шалгахгүй байгаа юм бэ, Цагдаагийн дарга аа. Тост, Тосон бумбын хэлэлцүүлэгт оролцох гээд автобусаар ирсэн 40 орчим хүнийг авлигадах гэж оролдсон гээд хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс радио, телевизээр ил цагаан, үнэн байдлыг ярьж байна. Үүнийг яагаад та нар шалгахгүй байгаа юм бэ. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явж байна, нүдэн дээр чинь хууль зөрчөөд байхад тэр сумын удирдлагуудыг яагаад шалгахгүй байна вэ.

Саугоби коэл транст олгосон ашигт малтмалын лецинз чинь хуурамчаар үйлдэгдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, тогтоол шийдвэрээ гаргах ёстой байтал тэр хурлыг хуралдуулахгүйгээр албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан байна. Энэ ашигт малтмалын лецинз чинь хуурамчаар үйлдэгдсэн. Яагаад үүнийг олж харахгүй байна аа, Байгаль орчны сайд аа, Уул уурхайн сайд аа. Хэрэг үүсгэж шалга.

Тэр лицензүүдийг цуцлал Байгаль орчны сайд аа, аваачаад тавьсан техник хэрэгслийг журмал, ард түмэнд хахуул өгөх гээд байгаа хүмүүсийг шалга. Нөхөн сэргээлтийг нь хий хэмээн хэлсэн байна.

Дэлгэрэнгүй унших

Онцлох