Connect with us

Спорт

ҮНДЭСНИЙ БӨХ: Ламын гэгээний даншигт Н.Золбоо харцага түрүүлэв

Оруулсан:

огноо:

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан даншиг их наадам Баянхонгор аймгийн төвд хоёр өдөр үргэлжиллээ. 256 бөхөөс Баянхонгор аймгийн харьяат улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо түрүүлэв.

Өмнө нь тус даншигт Баянхонгорын бөх түрүүлж байсан удаа үгүй юм. Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших үзүүр булаав. Их шөвөгт улсын арслан Д.Ганхуяг, улсын начин Б.Амарзаяа нар шалгарчээ. Дунд шөвгийн наймд Х.Гантулга харцага, Ж.Бат-Эрдэнэ гарди, Б.Соронзонболд заан, Т.Бэгзсүрэн харцага нар үлдлээ.

Спорт

16 настай хүү гурван сая доллар хожив

Published

on

By

Компьютер тоглоом болох “Fortnite”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон 16 настай америк хүү ялалт байгуулж гурван сая ам.долларын эзэн болсныг ВВС дамжууллаа. Энэ бол е-спортын хамгийн том тэмцээн бөгөөд нийт тоглогчдынхоо дунд 30 сая ам.долларын шагналын сантай юм.

АНУ-ын теннисийн нээлттэй тэмцээн болдог Артур Аше цэнгэлдэх хүрээлэнд болсон ганцаарчилсан төрлийн тэмцээнд 16 настай Кайл Гирсдорф тэргүүллээ. Тэгвэл хос тоглолтын төрөлд Жэйдн Эшмэн хэмээх британи хүү хоёрдугаар байр эзэлж нэг сая еврогийн эзэн болсон байна.

Онлайнд Буха хэмээн танигдсан К.Гирсдорфын нэрийг цэнгэлдэх даяар дуудахад тэрээр ялалт түүнийх болсныг зарласан хэрэг байлаа. Энэ үеэр тэрээр ВВС-д “Би шагналынхаа мөнгийг хадгалахыг хүсч байна. Надад яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол мэдээж шинэ тоглоомын ширээ” гэжээ. “Fortnite”-ийн шувтаргын шатны тоглолтод 100 тоглогч компьютерийн аварга дэлгэцний цаанаас өрсөлдсөн юм. Өнгөрсөн 10 долоо хоногийн турш 40 сая тоглогч энэ тэмцээнд хүчээ сорьсон аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цог

Дэлгэрэнгүй унших

Спорт

80 тонн хаягдал ашиглан урласан ”Токио-2020” олимпийн наадмын медаль

Published

on

By

Нэг жилийн дараа эхлэх 2020 оны Токиогийн олимпийн наадамд спортын төрөл бүрт эхний гурван байр эзлэх тамирчдад олгох медалийн загварыг зохион байгуулагчид баяр ёслолын байдалтай зарлалаа. Медалийн нүүрэн талд Токио 2020 наадмын бэлгэ тэмдэг, медалийн ар талд 1896 оны анхны олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн домог үлгэрийн ялалтын охин тэнгэр Ника-г дүрсэлжээ.

Медалийн диаметр 85 мм, медалийн зузаан 7,7~12,1 мм, медалийн жин: алтан медаль 556 грамм, мөнгөн медаль 550 грамм, хүрэл медаль 450 грамм байх ажээ.

Ойролцоогоор 80 тонн хаягдал хуучин гар утас, дэлгэцтэй гэрэл зургийн болон видео камер, бусад цахилгаан хэрэгсэл зэргийг хоёр жилийн хугацаанд ард иргэдээс цуглуулсан бөгөөд эдгээрээс олимпийн медаль хийхэд зориулж 40 кг алт, 4,9 тонн мөнгө, 2,9 тонн хүрэл гаргаж авсан юм байна.









Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Онцлох