Connect with us

Published

on

Иордан улсад зохион байгуулагдаж буй Таеквондогийн Азийн аваргаас Т.Энхжин, Э.Эхо нар хүрэл медаль хүртжээ.

Манай улсаас ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 тамирчин оролцсоноос Монголын таеквондогийн өсвөрийн шигшээ баг, БНСУ-ын Пүнсен таеквондо дунд сургуулийн сурагч, ОУХМ Т.Энхжин -49кг жинд хүрэл медаль хүртлээ. Тэрээр Иракийн тамирчныг онооны илт давуугаар буулган авсан байна.

Таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Йордан улсын Амман хотноо явагдаж байна.

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Бусад

Оюутолгойн шалгалтын баримтуудыг Засгийн газар татаж авчээ

Published

on

By

Эрх баригч намынхан Үндсэн хуулийн өөрчлөлтөд улайрч Оюутолгойн асуудлыг орхигдууллаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр далимдуулж нам дарсан бололтой. Уг нь  Оюутолгойтой холбоотой барим тавим баримт, санал шүүмжлэл шалгалтын материалуудыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан. Тухайлбал, АТГ-ын дарга асан Х.Энхжаргал өнгөрсөн тавдугаар сард ажлаа өгөхдөө “ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь явуулах хэрэгтэй. Оюутолгойд хийж буй шалгалт 90-ээд хувьтай явж байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Прокурорын зөвшөөрлөөр АТГ өнгөцхөн  танилцсан” гэсэн удаатай. Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар мөн л “Оюутолгойн гэрээг шалгуулахгүй гэсэн хар хүч парламентад байна” гэж хэлээд албан тушаалаа өгч байв. Мөн  УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн гэрээг нэг жил гаруйн хугацаанд шалгасан байдаг. Ажлын хэсгээс гэрээний зарим зүйл заалтад зайлшгүй засвар оруулах ёстой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа ч шалгалтын дүн Монголын парламентаас  өмнө “Риотинто”-гийн мэдэлд очсон зэргээр энэ гэрээ ээдрээтэй, сэжиг таамаг дагуулсан хэвээр байна.

Тэгвэл ҮАБЗ, парламент, Засгийн газар дээр гацчихаад байгаа Оюутолгойтой холбоотой асуудал ойрын үед хөдөлж эхлэх бололтой. Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Оюутолгойтой холбоотой хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын бүх мэдээллийг татаж авсан байна. Оюутолгойн гэрээг шалгасан УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт, аудитын шалгалт, хууль хяналтын байгууллагын мэдээллээс эхлээд бүх баримтыг татжээ. Эндээс харвал ашигтай, ашиггүй, өөрчлөх нь зөв буруу гэгдээд арав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй Оюутолгойтой холбоотой Засгийн газрын байр суурь тодрох бололтой. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Хариуцаж байгаа салбарын сайдын хувьд   “Дубайн гэрээ”-г сайн  гэж хэлэхгүй.  Оюутолгой төслийн гэрээг төгс гэрээ гэж би хэлэхгүй. Гэхдээ сайжруулж, засч залруулаад явах боломж бий. Хэлэлцээний ширээний ард сууж ухаалгаар шийдэх ёстой. Оюутолгойн төслийн явцыг харж байж дараа дараагийн гаднын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах эсэхээ шийдэх учраас бид энэ асуудал маш нухацтай, соёлтой байдлаар хандах ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдын бодлогыг бид бодлогоор дэмжих ёстой. Мөн төсөв, эдийн засгаа нэмэх бодлогыг чухалчлах нь зөв. Салбарын сайдын хувьд салбараа хамгаалах бодлого барьж ажиллахаас өөр арга байхгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Засгийн газрын эл үйлдлээс харвал ойрын үед Оюутолгойн гэрээг хэрхэх талаарх шийд буюу “Риотинто”-той ойлголцлын ширээнд ард суух эсэх нь тодорхой болох гэнэ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Дэлгэрэнгүй унших

Бусад

Нийслэлд ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрчээ

Published

on

By

Улаанбаатар хотод 2019 оны долоодугаар сард ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол шинээр илэрлээ. Өмнөх сард шинээр хоёр тохиолдол илрээд байсан юм.

Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 277 болсон байна. Нийт халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний долоон сард 26 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өсжээ. Үүнд салхин цэцгээр өвлөгчдийн тоо 43.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн аж.

Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт энэ оны эхний долоон сард 24.5 тэрбум төгрөг болсон бөгөөд үүнээс зүрх судасны эмийн борлуулалт 47.3 хувийг нь эзэлж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Дэлгэрэнгүй унших

Бусад

Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Published

on

By

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагчид мэдээлжээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж.

Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфальтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа.

Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна.

Хотын захирагчийн зүгээс Синохидро болон Дарданговь комданиудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа, үүнд  арга хэмжээ авч, ажлыг түргэн шуурхай явуулах шаардлагатайг дурьдлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос энэ талаар тодруулахад “Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч компанид туслан гүйцэтгэгч компанийнхаа тоог нэмж ажиллуулах  шаардлагыг тавьж  ажиллаж байгаа” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан “Замын ажлыг түргэн шуурхай хийж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудал дээр анхаарч ажилла. Түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгаа. Ойр ойрхон замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийгээд иргэдийг аюулгүй зорчих тал дээр маш сайн анхаар. Үүссэн нүх сүвийг нь бөглөөд аргацаагаад өнгөрч болохгүй.

Түүнчлэн хайрга, дайрганы асуудал ярьж байна. Бидний зүгээс та бүхний хүсэлтийн дагуу бүхий л асуудлыг ажил эхлэхэд шийдэж өгсөн. Одоо бидний өмнө ямар нэг тайлбар тавиад зогсож байж таарахгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдэж, ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажилла” хэмээв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Дэлгэрэнгүй унших

Онцлох