Connect with us

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Оруулсан:

огноо:

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Нийгэм

Өнгөрсөн сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

Published

on

By

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, амьд төрсөн хүүхэд 50-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499-өөр, амьд төрсөн хүүхэд 512-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Published

on

By

Баярын наадмын үеэр эрүүл ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллана. Тодруулбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж. 

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Н.Жанцанноров: Хүндээ эх орон нь үнэтэй, эх орондоо ч хүн нь үнэтэй

Published

on

By

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн дээд цол, одон медалиар зарим эрхмийг шагнасан билээ.

Энэ өдөр Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж, үндэсний онцлог, хэв маягийг шингээсэн өөрийн өнгө аяс бүхий ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван бүтээл сод, сонгодог бүтээлүүд туурвин, дэлхийн болон Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан хэмээн Чингис хаан одонт, Төрийн шагналт хөгжмийн  зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров “Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад чухал үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Төрийн тэргүүнийхээ нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар цолыг гардууллаа. Бид төрийн энэ их хишгийг гүн хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажууллаа. 

 Гэрэл зургийг mpa.mn

Төрийн дээд аливаа шагнал бол тодорхой хувь хүний овог нэр гэхээс илүү бүтээсэн бүтээлийг нь үнэлж цэгнэн, дахин баталгаажуулж буйн гэрч бөгөөд түмэн олондоо бүтээл туурвил хийж, өөрийн мэргэжил болгоноор авьяас чадвараа сорьж ажиллахыг уриалан дууддаг чухал зүйл гэж би ойлгодог. 

Ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараараа бахархан өнгөрөөх цаг бидэнд ирлээ. Ийм цаг үед монголчууд бид бие биеэ маш сайн ойлгож, ухаарч, энэ сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө зүтгэх ёстой. Миний хувьд үндэснийхээ соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Үүний дараагаар “Эх орны үнэ цэнэ гэж юу вэ?” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Хүн хаана унаж, ургаж төлжсөн байна, тэр нь амийг нь холбодог. Тэр холбогдсон амины төлөө амьд хүн зүтгэлгүй яах вэ. Тиймээс хүндээ эх орон нь үнэтэй, эх орондоо ч хүн нь үнэтэй” хэмээн хариулсан юм.

Дэлгэрэнгүй унших

Онцлох