Connect with us

Эдийн засаг

Түрээсийн орон сууцны журамтай танилцаарай

Оруулсан:

огноо:

“Буянт-Ухаа 2” хороолол буюу 972 айлын түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг энэ сарын 22-ноос бүртгэж эхэлнэ гэдгийг НОСК-иос мэдээлсэн билээ.

“Түрээсийн орон сууцыг НОСК руу шилжүүлэх болсонтой холбогдуулан хөгжлийн банкинд гэрээ хэлэлцээр хийх ажил явагдаж байна. Хамгийн гол нь бид хүүг бууруулах ямар боломж байна, төлөх хугацаа ямар байх вэ зэрэг асуудлуудыг ярилцаж байна. Эхний саналаар таван жилийн хугацаатай жилийн зургаан хувийн хүүтэй байхаар орж ирж байгаа. Хүү буурсан тохиолдолд Түрээсийн орон сууцанд орох иргэдийн төлөх мөнгөн дүн  буурах боломжтой.

Үүнтэй холбоотойгоор Түрээсийн орон сууцанд хамруулах шинэ журам баталж байгаа. Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журмыг Засгийн газар гаргасантай холбоотой шинэ журам батлах шаардлагатай болж байгаа юм. Мөн хотод амьдарч байгаа гэр хорооллын иргэдэд чиглэсэн байх ёстой учраас шинэ журам баталж байгаа. Журмыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-д өргөн бариад байна” гэв.

Журамд Түрээсийн орон сууцанд суур иргэд гэр хороололд амьдардаг байх ёстой гэсэн шаардлагыг тусгажээ.

Мөн залуу гэр бүлийн нийгмийн даатгал төлсөн хугацаа, хүүхдийн тоо зэргийг харгалзах юм байна. Өрх толгойлсон эцэг, эхийг хүүхдийн тооноос хамааруулж хамгийн олон хүүхэдтэйгээс нь эхэлж оруулах аж.

Сонгон шалгаруулалтыг сугалаагаар явуулах уу эсвэл шууд сонгох уу гэдгийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хурлаар шийднэ. Ингээд түрээсийн орон сууцны журамтай танилцаарай.

Эдийн засаг

Маргааш Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулна

Published

on

By

Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг маргааш 11.00 цагт албан ёсоор нээх юм байна.

Монгол Улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох тус нисэх онгоцны буудал бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ийнхүү бэлэн болжээ.

Улаанбаатараас тус нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замын нээлт болох юм байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй албаны хүмүүс оролцох ажээ.

Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.

Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

“Шатдаг чулуу”-ны зах зээлд Монголын үнэ ингэж өснө

Published

on

By

Үйлдвэрлэлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүний хандлага, нөхцөл байдлын өөрчлөлтийг ажиглан судалдаг “Fitch Solutions” байгууллагаас гаргасан тайланг өнгөрсөн баасан гаригт “Mining.com” мэдээлжээ. Тус тайланд онцолсон зарим мэдээллээс хүргэж байна.

Энэ онд коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 195 ам.доллараар үнэлэгдсэн хэвээр байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Хятадын Засгийн газрын эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын нөлөөгөөр АНУ, Хятадын харилцааны хүрээнд гангийн үйлдвэрлэл хүчирхэг байх төлөвтэй байна. Улмаар энэ үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон энэ ашигт малтмалын эрэлт ч дагаад “өгсөх” нь.

Австралийн зах зээл нь “татарч” байна

Нийлүүлэгчдийн тухайд Австралийн тал зах зээл нь “татарч” буйгаас уул уурхай болон нүүрсний салбарт компаниуд тэгтлээ хошуурахаа болих талаар ажиглагчид онцолж байна. Ингэснээр Монгол зэрэг коксжих экспортлогч орнуудаас авах Хятадын импорт улам нэмэгдэх хандлага бий болж байгаа юм. Үүнээс гадна “Fitch”-ийн шинжээчдийн таамаглаж буйгаар шатдаг “чулуу”-ны үнэ айсуй хэдэн улиралд дамнан өсөх хандлагатай талаарх өөдрөг төлвийг танилцуулж байна. Учир нь урт хугацаандаа Хятадын гангийн салбар удаашраад байсан төдийгүй Австралийн коксжих нүүрсний эрэлт ч суларсан билээ.

АНУ, Хятадын худалдааны дайны хурцадмал байдлын дүнд Ши Жинпинийн Засгийн газар хүндхэн замыг туулж буй эдийн засгаа дотоодын үйлдвэрлэлийн хүчээр босгож ирэх бодлого баримталж байгаа юм. Ялангуяа, дэд бүтцийн салбарыг онцолж байгаа учир гангийн эрэлт хэрэгцээг дагаад коксжих нүүрсээр ихээхэн “цангах” төлөв ажиглагдаж байгааг шинжээчид хэлж байна.

Энэ салбартаа Хятадад дээгүүр байр эзэлдэг Австрали болон Энэтхэгээс авдаг коксжих нүүрсний импорт жилийн өмнөхөөсөө 11.7 хувиар буурсан байна.

Урт хугацаандаа эрэлт хэрхэн өөрчлөгдөх вэ?

2020 он хүртэл “Fitch”-ийн таамаглаж буйгаар Австралийн коксжих нүүрсний үнэ буурах хандлагатай байна. Хятадын гангийн салбарын дахин сэргэлт үүнд ихээхэн нөлөө үзүүлэх нь. “Fitch”-ийн урьдчилсан таамгаар бол Хятад улс коксжих нүүрсний хамгийн том зах зээл хэвээр байх нь. Цагаан хэрмийн эзэд энэ онд энэхүү “шатдаг чулуу”-ны олборлолтоо 536 сая тоннд хүргэх бол 2028 он гэхэд 551 сая тоннд аваачснаар салбартаа дэлхийд хоёрдугаарт бичигдэх томоохон олборлогч болох төлөвтэй.

2026 он гэхэд ОХУ коксжих нүүрсний олборлолтоороо Индонезийг давж, дэлхийд гуравдугаарт бичигдэнэ хэмээн шинжээчид таамаглажээ. Тэгэхээр гангийн удааширч буй энэ зах зээлд оройг нь эзэлж явсан Хятад, Австрали, Индонез улс Орос, Энэтхэг, Монгол гэсэн өрсөлдөгчиддөө хүчээ алгуур алдах ирээдүй хүлээж байна.

Монголын коксжих нүүрсний компаниудын хувьцааны ханш

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлалтай Ухаа худаг уурхайд олборлолтоо явуулж буй Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани коксжих нүүрсний олборлолтоороо Монголд хамгийн томд тооцогддог. 2010 оны тавдугаар сарын 18-нд үүсгэн байгуулагдсан энэ компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригийн байдлаар 0.13 хонгконг доллар байв. 2014 оны аравдугаар сарын 24-нд энэ үнэт цаас 1.20 хонгконг доллар байлаа. Түүнээс хойш энэ хувьцааны ханш дахин өсөөгүй юм.

Овоот, Нүүрстэй зэрэг коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлдэг Монголын “Aspire Mining Limited” компанийн төв нь Австралид байдаг. Энэ компанийн Австралийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш өнгөрсөн баасан гаригт 0.020 австрали доллар болжээ. 2014 оны наймдугаар сарын 29-нд энэ хувьцааны ханш 0.050 австрали доллар байсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа

Дэлгэрэнгүй унших

Эдийн засаг

Монголбанк 1.1 тонн алт авсан нь арван хувиар өсжээ

Published

on

By

Монголбанк дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 989 кг алт худалдан авч байснаас 101 кг илүү буюу 10 хувь  өссөн байна.

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт,
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Алт худалдан авалт өмнөх оноос өссөн нь Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5 хувь болгосонтой холбоотой.

Дөрөвдүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108,757.36 төгрөг байлаа.

Дэлгэрэнгүй унших

Онцлох