Connect with us

Спорт

Олимпын тамирчдын хувцасны зардалд 400 сая төгрөг төсөвлөжээ

Оруулсан:

огноо:

Токио 2020 зуны олимпийн наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний ёслолын болон спортын хувцас, дагалдах хэрэгслийн загвар сонгон шалгаруулах уралдааныг  Боловсрол Шинжлэх Ухаан Спортын Яамнаас зарласан билээ. 

Спортын хувцас загварын эцсийн сонгон шалгаруулалтын дүн долдугаар сарын 5-нд гарна

Сонгон шалгаруулах ажлын хэсэг эхний ээлжид спортын хувцасны сонгон шалгаруулалтыг хийсэн бөгөөд одоогоор гурван загварыг урьдчилсан байдлаар сонгоод байгаа аж. Энэ жилийн онцлог нь олимпод оролцох шигшээ багийн спорт, ёслолын хувцсаар хангах ажлыг өмнө нь Монголын Үндэсний Олимпийн Хороо хариуцан ажилладаг байсан бол энэ жилээс БСШУСЯ-нд эрхээ шилжүүлжээ. 

Тамирчдын ёслолын хувцсыг үндэсний үйлдвэрээр хийлгэхээр төлөвлөж байгаа бол спорт хувцасны материал, нарийн хийцийг харгалзан мөн олимп Японд болох учир тус улсын спорт хувцасны Mizuno брэндтэй хамтран ажиллахаар ярьж байгаа аж. 

Өнгөрсөн олимпуудад олны шүүмжлэлийг багагүй дагуулаад байсан хувцасны загвар, хийц энэ удаад харьцангуй өөр бөгөөд чанартай болох байх хэмээн олон нийт найдлага тавьж байгаа юм. 2016 оны Риогийн олимпийн тамирчдын хувцасны уралдааны сүүлийн шатанд шалгарсан загваруудад олон нийтийн санал авахаар төлөвлөж байсан боловч тодорхой асуудлын улмаас хэрэгжээгүй аж. Харин энэ жил ажлын хэсэг загвар тус бүрээс шалгаруулсан гурван бүтээлд Үндэсний шигшээ баг тамирчдаас саналыг нь авах юм байна. 

Одоогоор манай зургаан тамирчин олимпийн эрхээ авчээ

Ажлын хэсэг спортын хувцас загварын эцсийн сонгон шалгаруулалтын дүн долдугаар сарын 5-нд, ёслолын хувцасны загварын дүн долдугаар сарын 19-нд тус тус гарах юм.

Олимп, паралимпийн тамирчдын хувцасны зардалд улсаас 400 сая төгрөг төсөвлөжээ. Мөн шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор “Токио Олимп сан” байгуулсан. Мөн Эрдэнэт үйлдвэр Монголын баг тамирчдын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар санамж бичиг байгуулжээ. 

Рио-2016 олимпод манай улсаас 43 тамирчин оролцож байсан бол энэ жил 45-50 тамирчин Токиогийн олимпын эрх авах зорилтыг тавиад байгаа аж. Одоогоор манай зургаан тамирчин олимпийн болон паралимпын эрхээ аваад байгаа юм. 

Сонирхуулахад, USA Today сайт Рио-2016 олимпын наадмын нээлтийн ёслолын дараа  шилдэг хувцастай 17 орны нэгээр Монгол улсыг нэрлэж байжээ. 

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Спорт

Л.Месси дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин болов

Published

on

By

Дэлхийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Л.Месси хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд 127 сая ам.долларын орлоготой ажиллажээ. “Форбес” сэтгүүлээс уламжлал болгон тодруулдаг жагсаалтад түүхэндээ анх удаа эхний гурван байрт хөлбөмбөгчид багтжээ. Жагсаалтад Л.Мессигээс гадна Кристиан Роналду, Сильва Сантос Неймар нар багтсан байна. Өнгөрсөн онд Кристиан Роналду 109 сая ам.доллар, Неймар 105 сая ам.долларын орлого олжээ. Хөлбөмбөгийн спортын алдартнуудын араас Америкийн сагсан бөмбөгийн одод жагсаалтын эхний 10 байрт орсон байна. Тухайлбал, Леброн Жеймс 89 сая ам.доллар, Кевин Дюрант 65.4 сая ам.долларын орлогоор жагсаалтад багтжээ.  

Г.Нямсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Дэлгэрэнгүй унших

Спорт

Монголын шигшээ багийн өмсгөлийг ФИБА музейд байршууллаа

Published

on

By

Монгол Улсын шигшээ багийн өмсгөл 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга болсон амжилтаараа Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны музейд өчигдөр (2019.06.13) байршууллаа.

Сар гаруйн өмнө энэ баярт мэдээг та бүхэнд дуулгаж байсан бол өчигдөр Монгол Улсын шигшээ баг Дэлхийн аваргад орох бүрэн бүрэлдэхүүнээрээ ФИБА оффист зочлон, ФИБА музейд шигшээ багийн өмсгөлөө ёслол төгөлдөр байршуулав. Энэ музейд зөвхөн аварга багуудын өмсгөлийг байршуулдаг юм байна.

Эх сурвалж: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо

Дэлгэрэнгүй унших

Онцлох