Connect with us

Технологи

Хятадад хиймэл оюун ухаан ашиглан 10 жилийн өмнө алга болсон 4 хүүхдийг олжээ

Оруулсан:

огноо:

Хиймэл оюун ухаан ашиглан 10 орчим жилийн өмнө хулгайлагдсан 4 хүүхдийг Сичуан мужаас оллоо хэмээн Хятадын Цинхуа агентлаг мэдээлжээ. Мөн тус мэдээлэлд энэхүү явдал хиймэл оюун ухаан болон нүүр царай таних технологи ашиглан сураггүй алга болсон хүнийг олсон хамгийн анхны тохиолдол хэмээсэн байна.

Хятадын технологийн тэргүүлэх компани Tencent-ын хөгжүүлсэн тус хиймэл оюун ухаан Сичуан мужаас өгсөн асар их мэдээллээс шүүн тэдгээр хүүхдүүдийг илрүүлсэн аж. Хиймэл оюун ухаан хамгийн эхэнд 10 жилийн өмнөх зургаар нь тус хүүхдүүдийг одоо ямар царай төрхтэй болсныг таамаглан хайлтаа хийжээ.

Энэхүү технологийн ололт нь хүн хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох маш том боломж хэмээн салбарынхан харж байна. Тиймдээ ч Tencent-ын хөгжүүлж буй тус технологийг орон даяар ашиглах талаар Хятадын Аюулгүй байдлын яам ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: China Radio International

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Технологи

Теслагийн шинэ цэнэглэгч станц өдөрт 1500 автомашин цэнэглэх хүчин чадалтай

Published

on

By

Тесла компани энэ сарын 19-нд өдөрт 1500 автомашин цэнэглэх чадалтай “V3 Supercharger” нэртэй цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэгч станцыг Лас Вегас хотод нээлээ. Ингэснээр тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маскын гурван жилийн өмнөх алсын хараа тусгалаа олов. Энэхүү 39 цэнэглэгчээс бүрдэх цэнэглэгч станц нь автомашин цэнэглэх хугацааг эрс бууруулах зорилготой бөгөөд 250 кВт-ын хүчин чадалтай. 

V3 Supercharger нарны хавтан,  тусгайлан бүтээсэн батарей ашиглан цэнэглэгч станцыг ажиллуулахад шаардах эрчим хүчийг бий болгох, хадгалах боломжтой цогц систем юм. Энэхүү цэнэглэгч станц Caesars Entertainment компанийн эзэмшил талбайд баригдсан бөгөөд тус компани нь 2025 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг 30 хувиар бууруулах зорилготой.

Теслагийн зүгээс “Ирээдүйд хийгх сайжруулалтын тусламжтайгаар 2019 оны төгсгөлд гэхэд V3 Supercharger хоёр дахин илүү хүчин чадлаар ажиллах болно” гэжээ.

Эх сурвалж: TechCrunch

Дэлгэрэнгүй унших

Технологи

Америкчууд зоогийн газраас илүү цахим үйлчилгээнд их зардал гаргаж байна

Published

on

By

Америкчууд ресторан, зоогийн газраас илүү цахим үйлчилгээнд их зардал гаргаж байна. Тус улсын дэлгүүр, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, өнгөрсөн сард гэхэд 13 нэр төрлийн дэлгүүрээс 10-ынх нь борлуулалт жилийн дүнгээр өсжээ.

Хэдий тийм боловч цахим худалдаа газар авч байгаа энэ үед америкчуудын цахим орчинд хийх зарцуулалт нэмэгдсэн байна. Ийнхүү хэрэглэгчийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах зан төлөв хувьсан өөрчлөгдөж байгаагаас өргөн хэрэглээний хувцас, хүнс, барилгын материалын дэлгүүрүүдийн орлого хумигдахад хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, цахим орчинд хийж буй зарцуулалт, худалдаа жилийн өмнөхөөс 6.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 62 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь ресторан, уушийн газрынхаас өндөр дүн болж байгаа юм.

Хэрэв энэ хурдаа хадгалбал цахим зарцуулалт удахгүй хүнсний бүтээгдэхүүний борлуулалтыг давах магадлалтай байна. Түүнчлэн цаашид цахим худалдааны зарцуулалт нийт дүнгээр жижиглэн худалдаанд хамгийн их хувь хэмжээг эзэлдэг тээврийн хэрэгсэл болон түүний эд ангийн дараа хоёрдугаарт бичигдэж эхлэх төлөвтэй байгаа гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN

Дэлгэрэнгүй унших

Технологи

АНУ-ын хориг “Huawei”-гийн “5G” технологийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй гэв

Published

on

By

АНУ “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдэд хориг арга хэмжээ аваад буй. Тэгвэл энэ талаар тус компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Рэн Жэнфэй “5G” технологийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Тэрбээр “Бид хориг арга хэмжээнд бэлтгэлтэй байгаа учир 90 хоног бидний хувьд тийм ч  том асуудал биш. Бидний хувьд ажлаа сайн хийх л хамгийн чухал зүйл. АНУ юу хийх нь бидний хяналтаас гадуур зүйл. Хийж буй зүйлээ хамгийн сайнаар хийх нь бидний гол зорилго учраас маш их золиос гаргасан. Тухайлбал, ажилчид маань өөрсдөдөө болон гэр бүлдээ ялангуяа эцэг эхдээ маш бага анхаарал хандуулж байна. Нийгэмд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахын тулд АНУ-тай хамтран ажиллахыг хүсэж байгаа учир тэднийг хэзээ ч хүлээн авахад бэлэн.

АНУ-ын улс төрчид бидний хүчийг дутуу үнэлж байж магадгүй. Тэд “5G” технологийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй. Ганц үүгээр ч зогсохгүй, манай өрсөлдөгчид ойрын 2-3 жилдээ ч бидэнтэй эн зэрэгцэн ирэх боломжгүй.

“5G” нь “4G”-гээс 20 дахин, “2G”-гээс 10 мянга дахин том. “5G”-гийн нэгжид ногдох эрчим хүч зарцуулалт “4G”-гээс 10 дахин бага ба хэмжээний хувьд 70 хувь жижиг. Mанай бүтээгдэхүүнүүд хэдэн арван жил хэрэглэсэн ч муудахгүй материалуудтай. Энэ нь Европт тун тохиромжтой, тиймээс ч Европ бидэнтэй сайн түншийн харилцаа холбоотой байгаа.

Бид АНУ-ын хамтрагчдаа хаяхгүй бас зөвхөн өөрсдөө өсөж хөгжихийг эрмэлзэхгүй болно, хамтдаа өсөж, хөгжих болно. Энэхүү “тайван үе”-ээр “1+1” бодлогыг сонгосон. Учир нь манайд чип нийлүүлэлтийн тал хувь нь АНУ-аас ирдэг бол нөгөө хагас нь Huawei-гээс ирдэг. Бид дэлхийн нэг хэсэг болохын тулд дэлхийгээс алслагдаж чадахгүй. АНУ-ын хийдэг шиг сайн чипүүд хийж чадна, гэхдээ энэ нь АНУ-аас чип худалдан авахгүй гэсэн үг биш юм” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Дэлгэрэнгүй унших

Онцлох