Connect with us

Нийгэм

Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна

Оруулсан:

огноо:

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх,

Гол усны түвшин нэмэгдэж, үерийн байдалтай байгаа тул баталгаагүй гүүр, гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих,

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

Хөдөө хээр амарч зугаалахаар явахдаа бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоох эрэгт барьж, суурьшихгүй байх. Үерийн аман дээр суурьшсан бол яаралтай аюулгүй газарт орон гэрээ нүүлгэн шилжүүлэх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болоод бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

Албан байгууллага, үйлчилгээний газрууд тухайн орчныхоо барилга байгууламжийн эргэн тойронд цахилгааны утас ил гарсан эсэхд хяналт тавих, сэжигтэй, аюултай тохиолдол мэдэгдвэл холбогдох мэргэжилтнүүдэд яаралтай хандахыг нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НОБГ-аас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Нийгэм

Өнгөрсөн сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

Published

on

By

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, амьд төрсөн хүүхэд 50-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499-өөр, амьд төрсөн хүүхэд 512-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Published

on

By

Баярын наадмын үеэр эрүүл ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллана. Тодруулбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж. 

Дэлгэрэнгүй унших

Онцлох