Connect with us

Нийгэм

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг М.Энхболдыг гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагджээ

Оруулсан:

огноо:

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөрсөн тавдугаар сард хэвлэлийн бага хурал хийсэн. Тэрбээр мэдээлэл хийхдээ Ардчилсан нам болон УИХ-ын дарга асан М.Энхболдтой холбоотой мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, “М.Энхболд, Ц.Элбэгдорж нар монголын төрөөр тоглоом хийж байна. Энэ хоёрт хариуцлага тооц. Тэгээгүй цагт Монголд шударга ёс тогтохгүй. Тэд бол олон хүний амьдрал, Монголын төрөөр тоглосон хүмүүс” гэсэн мэдээлэл хийсэн юм. Мөн М.Энхболдоор толгойлуулсан нам дамжсан бүлэглэл Монгол улсын хууль хяналтын байгууллагын удирдлагуудад өөртөө үнэнч хүмүүсийг томилж, тэдгээрээр дамжуулан хууль бус үйлдэл хийдэг гэсэн мэдээлэл хийсэн. Тэгвэл уг асуудлаар УИХ-ын дарга асан М.Энхболд  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Тодруулбал,  М.Энхболд шүүхэд нэхэмжлэх гаргахдаа “ Н.Алтанхуяг намайг гүтгэсэн. Уучлалт гуйлгах нэхэмжлэл гаргаж байна” гэсэн байна. Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 15.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох юм байна. УИХ-ын дарга асан М.Энхболдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр ажиллаж байгаа аж.

Нийгэм

Өнгөрсөн сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

Published

on

By

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, амьд төрсөн хүүхэд 50-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499-өөр, амьд төрсөн хүүхэд 512-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Published

on

By

Баярын наадмын үеэр эрүүл ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллана. Тодруулбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж. 

Дэлгэрэнгүй унших

Онцлох