Connect with us

Нийгэм

Г.Эрдэнэ: Эмчид бэлэг өгөх байдал ёс заншил болчихож

Оруулсан:

огноо:

С.САРУУЛ

АТГ-аас эрүүл мэндийн байгууллагуудад авлигын эрсдэлийг үнэлгээ хийснээ танилцууллаа. Судалгааны баг хуульч, өмгөөлөгчдөөс бүрджээ. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү“Гурав дахь шатлалын эмнэлэг хамгийн их ачаалалтай байдаг учраас авлига их байна. Улсын эмнэлгүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмээр нөхцөл байдалтай л байна. Хүйтэн цементэн шалан дээр картон цаас дэвсээд хэвтэж байгаа сахиур хүртэл харагдаж байна. Энэ асуудалд зөвхөн эмнэлгийг буруутгахаас илүү тогтолцоогоор нь бодлогын хэмжээнд өөрчилж шинэчлэх шаардлагатай. Хамгийн гол нь хүртээмжийн асуудал чухал” гэлээ.

Хуульч Т.Дарьсүрэн “Улсын эмнэлгүүд дунд түвшиндээ авлигын эрсдэл байж болзошгүй гэж тодорхойлсон.Мэдээллийн ил тод байдал гуравдугаар төв эмнэлгийн хувьд хангалтгүй байсан. Санхүү, аудитын тайлан, худалдан авах байдалтай холбоотой мэдээллүүд дутмаг байна.  Нөгөөтэйгүүр, төлбөртэй орны асуудал бий. Баталснаас илүү тоогоор өвчтөн хэвтүүлсэн байх жишээний. Ерөнхий мэс засал, зүрх судасны мэс засал, тархины мэс засал гэх мэтчилэн хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн дунд судалгаа явуулахад сонирхолтой үр дүн гарсан. Өвчтөн эмнэлэгт хандахынхаа өмнө төсөөллийн дүгнэлттэй байдаг юм болов уу гэж харагдсан. Түүнийгээ ч иргэд илэрхийлж байна лээ” гэв.

Харин ГССҮТ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын хоёрдугаар  эмнэлэгт авлигын эрсдэлийн үнэлгээний судалгаа хийсэн “Статистик судалгаа шинжилгээний ТББ”-ын тэргүүнГ.Эрдэнэ “Бид иргэдээс авсан судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлт гаргасан. Ингэх үед тухайн байгууллагуудын худалдан авах ажиллагаа, төсвийн тайлагнал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх процессод ашиг сонирхлын зөрчил, эмчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд илэрсэн. Тухайлбал эмч нар нь уур бухимдалтай байдаг, үйлчлүүлэгчдийгээ загнадаг, шинжилгээнүүдийг заавал гаднын байгууллагаар хийлгэхийг тулгадаг. Иргэн тухайн үйлчилгээг авахын тулд дунджаар нэг сар шаардлагатай болдог. Мөн хагалгааны процесст эмч сувилагч нарт шан харамж, бэлэг өгөх байдал хавтгайрсан. Нэг төрлийн ёс заншлын хэмжээнд хүрчихсэн байдал ажиглагдсан. Дунджаар нэг эмчид 150-500 мянган төгрөг өгдөг ханш тогтчихсон байдал ажиглагдсан. Тоног төхөөрөмж худалдан авах ажлын мэдээлэл бүрэн хангагдаагүй, хэрхэн тендер зарлаж худалдан авах байгууллагаа сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, зарим мэдээллээ нуудаг байдал гарсан” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Нийгэм

Өнгөрсөн сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

Published

on

By

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, амьд төрсөн хүүхэд 50-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499-өөр, амьд төрсөн хүүхэд 512-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Published

on

By

Баярын наадмын үеэр эрүүл ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллана. Тодруулбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж. 

Дэлгэрэнгүй унших

Онцлох