Connect with us

Нийгэм

“Шарилжгүй Улаанбаатар” аян энэ сарын 20-нд эхэлнэ

Оруулсан:

огноо:

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2016 оноос эхлэн хэрэгжсэн “Шарилжгүй Улаанбаатар” аян дөрөв дэх жилдээ зохион байгуулагдахаар боллоо.

Аяны хүрээнд ойр орчимд нь иргэн, ААН байхгүй алслагдсан газар буюу Сэлбэ голын ойр орчим болон төмөр замын хамгаалалтын зурвас, хотын захын гудамж, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хашаан доторх талбайд ургасан зэрлэг шарилжийг цэвэрлэх, иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй ороцохыг уриалдаг юм.

ШАРИЛЖИЙН ТООСЖИЛТООС ӨӨРИЙГӨӨ БОЛОН ОЙР ДОТНЫХНОО ХАМГААЛЖ ТАЙРАЛТЫГ ТОГТМОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Өнгөрсөн жил ТҮК-ийн 920 зам талбайн үйлчлэгч ажилтан, 500 ажилгүй иргэн гэрээгээр ажиллажээ. Эдгээр ажилчид дараа нь нарийн тоосны харшилтай болсон байв.

Тэгвэл энэ жилээс эхлэн Чех улсын Hecht компанид үйлдвэрлэгдсэн, тус бүр нь 250 000 төргөгийн үнэтэй нийт 50 хадуурын төхөөрөмжийг худалдаж авчээ. Ингэснээр мэргэжлийн тусгай багаж, материалтай 100 ажиллах хүчин бэлтгэгдсэн юм. Уг төхөөрөмж ажилтны өдрийн гүйцэтгэлээс 10 дахин илүү бүтээмжтэй ажиллах чадалтай.

“Шарилжгүй Улаанбаатар” аян нь нийт 2 үе шаттай хэрэгжинэ.

  • I шат нь зургаадугаар сарын 20-оос долдугаар сарын 5-ны хооронд зохион байгуулагдаж, зургаадугаар сарын 29-нд бүх нийтийн цэвэрлэгээний өдөр болгон зарлана. 
  • Баяр наадмын сард хур бороо их байдгаас шалтгаалан шарилжийн ургалт ихэсдэг. Иймээс шарилж ахин тоосоо гөвөхөөс өмнө II шат наймдугаар сарын 5-аас наймдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилнэ. Наймдугаар сарын 17-нд мөн адил бүх нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулна.

Аж ахуйн нэгжийн эргэн тойрон, хашаа саравчинд нь ургасан шарилжийг цэвэрлээгүйгээс шалтгаалан тоосонцор агаараар дамжин нийслэлд оршин суугаа өөр нэг иргэний эрүүл мэндэд нөлөөлж байдаг учраас иргэд, албан байгууллагууд идэвхтэй оролцож ойр орчимдоо байгаа зэрлэг ургамлуудыг түүж цэвэрлэхийг уриалж байлаа.

ШАРИЛЖИЙГ ИШИЙГ 5-10 СМ ҮЛДЭЭЖ ТАЙРАХ НЬ ЗОХИМЖТОЙ

Шарилжийг үндсээр нь зулгааж авах нь хөрсийг үржил шимгүй болгох, шороо тоос босох зэрэг муу үр дагавартай тул тайралт, таналтыг түлхүү хийх хэрэгтэй. Шарилжийн  булцуутай хэсэг нь харшил үүсгэдэг. Тиймээс ишнээс нь 5-10 см үлдээгээд тайрах нь зохимжтой. Ингэснээр навч ургах нөхцөл бүрднэ. Энэ нь хөрсийг нарны хурц туяанаас хамгаалж, ногоон байгууламж үүсэх нөхцлийг бий болгоно.

“Цаашдаа дээрх төхөөрөмжийг ашиглахаас гадна Солонгос улсад үйлвэрлэгдсэн шарилжийн ургалтыг зогсоох био бэлдмэлийг туршиж үзэхээр төвөвлөж байна. Энэ нь ажилчдын ачааллыг багасгана гэсэн үг” хэмээн Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуун хэллээ.  

Нийгэм

Өнгөрсөн сард 6259 хүүхдэд регистрийн дугаар олгожээ

Published

on

By

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 29-өөр, амьд төрсөн хүүхэд 50-аар нэмэгдсэн байна. Энэ оны 6 дугаар сард 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 499-өөр, амьд төрсөн хүүхэд 512-оор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 521болж, өмнөх оны мөн үеэс 9-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж, өмнөх оны мөн үеэс 18-аар буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 6 дугаар сард 78 болж, өмнөх сараас 19-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 105 болж, 11-ээр тус тус буурчээ.

1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 14 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 6 дугаар сард 12 болж, өмнөх сараас 2-оор, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 1 хүүхдээр тус тус буурчээ.

Эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 9 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний хагас жилд 23 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан нар дэлхийн аварга болжээ

Published

on

By

Өнгөрсөн зургадугаар сарын 29-өөс энэ сарын сарын 7-ны өдрүүдэд Мексик улсын Манзанилло хотноо сонирхогчдын Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Батнасангийн Халиун, Монген клубын тамирчин Даштогтохын Амарсайхан нар оролцож ангилал бүртээ Дэлхийн аварга болжээ. Улмаар Дэлхийн шатрын холбооны Мастер цолны болзол хангасан байна.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар ажиллана

Published

on

By

Баярын наадмын үеэр эрүүл ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллана. Тодруулбал, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд,  дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабенитууд, Шүд эрүү нүүрний төв 10-15 цагийн хооронд ажиллах юм байна. 

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх аж. 

Дэлгэрэнгүй унших

Онцлох