Connect with us

Спорт

Л.Месси дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчин болов

Оруулсан:

огноо:

Дэлхийн алдартай хөлбөмбөгчдийн нэг Л.Месси хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд 127 сая ам.долларын орлоготой ажиллажээ. “Форбес” сэтгүүлээс уламжлал болгон тодруулдаг жагсаалтад түүхэндээ анх удаа эхний гурван байрт хөлбөмбөгчид багтжээ. Жагсаалтад Л.Мессигээс гадна Кристиан Роналду, Сильва Сантос Неймар нар багтсан байна. Өнгөрсөн онд Кристиан Роналду 109 сая ам.доллар, Неймар 105 сая ам.долларын орлого олжээ. Хөлбөмбөгийн спортын алдартнуудын араас Америкийн сагсан бөмбөгийн одод жагсаалтын эхний 10 байрт орсон байна. Тухайлбал, Леброн Жеймс 89 сая ам.доллар, Кевин Дюрант 65.4 сая ам.долларын орлогоор жагсаалтад багтжээ.  

Г.Нямсүрэн

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Спорт

Монголын шигшээ багийн өмсгөлийг ФИБА музейд байршууллаа

Published

on

By

Монгол Улсын шигшээ багийн өмсгөл 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга болсон амжилтаараа Олон Улсын сагсан бөмбөгийн холбооны музейд өчигдөр (2019.06.13) байршууллаа.

Сар гаруйн өмнө энэ баярт мэдээг та бүхэнд дуулгаж байсан бол өчигдөр Монгол Улсын шигшээ баг Дэлхийн аваргад орох бүрэн бүрэлдэхүүнээрээ ФИБА оффист зочлон, ФИБА музейд шигшээ багийн өмсгөлөө ёслол төгөлдөр байршуулав. Энэ музейд зөвхөн аварга багуудын өмсгөлийг байршуулдаг юм байна.

Эх сурвалж: Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо

Дэлгэрэнгүй унших

Спорт

7 настай Н.Нэмүн хүү каратэгийн олон улсын аварга болжээ

Published

on

By

Японы нийслэл Токио хотод каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо. 36 дахь удаагийн тэмцээнд 20 орчим орны 2000 гаруй тамирчин бага нас, өсвөр үе, ахмадуудын ангиллын жин тус бүрт шилдгүүдээ тодруулжээ. Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөж, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

“Орчлон” сургуулийн 2-р ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль хүртжээ. Түүний хувьд анх таван настайдаа Дэлхий аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд 2018 онд JOSO Cup тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна.

Мөн 35-39 насны ангиллын +80 кг-ын жинд З.Нандинзориг, 40-44 насны ангиллын 70 кг-ын жинд Ө.Гантөмөр нар хүрэл медаль тус тус хүртжээ.

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Д.Батбаяр: Хакухо М.Даваажаргал аварга Япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ

Published

on

By

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн гэх албан бус мэдээлэл гараад байна. Түүний энэ хүсэлт Ерөнхийлөгчид хараахан ирээгүй байгаа ч албан ёсоор М.Даваажаргал иргэншлээс татгалзах хүсэлтээ өгсөн байна. Энэ талаар Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр  цахим хуудаснаа “Хакухо М.Даваажаргал аварга япон улсын иргэн болох хүсэлтээ албан ёсоор өгчээ. Хакухо М.Даваажаргал аваргын тухайд хэдийгээр ийнхүү япон улсын иргэн болж байгаа нь харамсалтай хэдий ч Япон улсын мэргэжлийн сумо бөхийн холбооны хатуу дүрэм журмын дагуу тухайн улсын иргэншилтэй болох нь зайлшгүй зүйл юм. Сумо бөхийн дэвжээний багш болсон манай Цэвэгням, Дашням болон Хавайн арлын бөхчүүд энэхүү замналаар явсан байдаг юм. Түүний энэ шийдвэр түр зуурынх бөгөөд төрсөн бие, төрөлх хэл, дотоод сэтгэл гурав нь Монголынх хэвээрээ үлдэж байгаа гэдгийг монголын ард түмэн маань уужуу сэтгэл, холч ухаанаар хүндэтгэн хүлээн аваарай” хэмээн бичсэн байна. 

Дэлгэрэнгүй унших

Онцлох