Connect with us

Бусад

Д.Сумъяабазар: ХБНГУ-ын хил дээр паспорт шалгаад, “Уучлаарай” гээд л оруулсан

Оруулсан:

огноо:

Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг  ХБНГУ руу зорчих үеэр нь   тус улсын хил дээр саатуулан тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь нэг бүрчлэн шалгасан гэх мэдээлэл өчигдөр цацагдсан. Уг асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай холбогдож, тодруулга авлаа.

-Таныг ХБНГУ-ын хилээр гарах үед  удаан хугацаанд шалгаж саатуулсан гэдэг нь үнэн юм уу?

-Үгүй ээ. ХБНГУ-ын хил дээр намайг удаан хугацаанд ШАЛГААГҮЙ. Зүгээр л миний пастортыг нягталж үзсэн. Миний бичиг баримтыг шалгасан ажилтан нь шинэ хүн байсан юм болов уу л гэж бодсон. Нэг тийм ойлголтын зөрүү л явсан. Паспорт шалгаж дуусаад л “Уучлаарай” гээд л оруулчихсан.

-Та пастортоо хянуулах зуур “Би Монгол Улсын сайд хүн байна” гэж хэлсэн юм уу?

-Тэгж хэлээгүй ээ. Хүлээгээд л зогсож байсан. Нэг их удсан ч юм байхгүй.

-Тантай хамт явсан хүмүүс хэвийн байдлаар хил нэвтэрсэн үү?

-Энгийн болон ногоон пасторттой иргэд зүгээр л хил нэвтэрсэн.

-Монгол Улсын дипломат ногоон пассторттай иргэдийг хил дээр илүү хяналт тавьж байгаа нь үнэн юм уу?

-Энгийн журмын дагуу л хянаж байна лээ. Яагаад ийм мэдээлэл тарчихав, гайхаад л байна.

Г.ИТГЭЛ 

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Бусад

НАРГИЖ ЦЭНГЭЖ ЯВАХДАА НЯЛХ ХҮҮХДЭЭ БИТГИЙ ДАГУУЛЖ ЯВААЧЭЭ

Published

on

By

-Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулъя, эцэг эхчүүдээ-
Сургууль, цэцэрлэг амарсан энэ өдрүүдэд бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналт суларсан байна. Эцэг эхчүүд нь ажилтай, эсвэл асран хамгаалагчид нь хараа хяналтгүй орхисноос болж насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт өртөх, машинд мөргүүлэх, гал түймэрт өртөх, усанд осолдох гэх мэт харамсалтай хэргүүд ар араасаа гарсаар байна.

Өчигдөр гэхэд голын зах дээр тоглож байсан бага насны хүүхэд ээжийгээ бие засах хойгуур усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Дархан-Уул аймагт гурван хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдав. Хоёр настай хүү модон жорлонд унаж амиа алдав. Хоёр хүүхэд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд орж байхдаа машинд дайруулсан гэх мэт харамсалтай хэргүүд гарав.

Энэ бүхний ард нөгөө асран хамгаалагч, эцэг эхчүүд буруутай. Хүүхдээ харж хандахгүй айлд үлдээх зэргээр хайхрамжгүй хандаад байна.

Түүнээс гадна энэ халуунд гол ус руу гарч наргиж цэнгэх дуртай ард түмэн нялх нойтойн хүүхдүүдээ дагуулаад явдаг. Очоод ууж идэхдээ хүүхдүүдээ ор тас мартдаг. Үүний улмаас бага насны хүүхдүүд усанд унаж осолдох, живсээр байна.
Одоогоос хоёр жилийн өмнө найман сартай хүүгээ аваад явсан ээж найзуудтайгаа наргиж цэнгэж байгаад мөлхөж байсан хүүгээ усанд алдаж байсан удаатай. Мөлхөж байгаа хүүхдээ анзааралгүй хөзөрдөж, архидана гэдэг аймшигтай. Ийм хүнийг эх гэж хэлэхгүй. Энэ бол гашуун сургамж юм.

Зуны улиралд хүүхдүүд битгий хэл томчууд ч усанд осолдох харамсалтай хэрэг буурдаггүй талаар Онцгой байдлын албанаас байнга хэлдэг.

Ойрын өдрүүдөд 32 хэм хүртлээ хална. Хэт халуунд халууцсан хүмүүс хэсэг бүлгээрээ нийлж гол ус бараадаж, мах шарж идэж, архи пиво ууж амарч зугаалж байгаад “аюулд” өртдөг. Сэрүүцэх гэж усанд ороод хөл алдаж, живдэг талаар албаныхан ярьж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, цаг агаарын хэт халалт, дулааралттай холбоотой энэ нөхцөл байдлаасаа болоод иргэд усанд орж сэрүүцэх зэргээс үүдсэн усны осол нэмэгддэг байна.

Тиймээс иргэн хүний сонор сэрэмж маш чухал байна. Аль болох бага насны хүүхдээ дагуулж явахгүй байх. Дагуулж явсан ч хараа хяналтаа сайн тавьж байхыг байнга анхааруулдаг. Гэвч манайхан үнэн хэнэггүй хайнга хүмүүс байдаг. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байдаг аж..

Нөгөөтэйгүүр эцэг эхчүүд ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэлсэнтэй холбогдуулаад орон нутаг руу хүүхдүүдээ  аав, ээж, ах дүү, хамаатан садан руугаа явуулдаг. Үүнээс үүдэн хүүхдийн хараа хяналт суларсантай холбоотойгоор хүүхдүүд усны осолд их өртдөг.

Зүгээр тайван сайхан энэ цаг үед гэнэтийн хайхрамж, болгоомжгүйгээс болоод хүүхдүүд усанд эндэж байгаа ноцтой ослууд гардаг. Энэ тал дээр та бүхэн анхаар. Энэ хүүхдүүдээ хамгаалаач ээ гэдгийг эцэг эхчүүдэд хэлэх хэрэгтэй.
Тиймээс хөдөө орон нутагт тохиолдоод байгаа усны ослоо хүүхдүүд, ард иргэдээ сэргийлье.

Өөрсдийнхөө амь насыг хайрлаач ээ, таны амь нас таны гарт байгаа гэдгийг сайн ухамсарлаж, хариуцлагатай байхгүй бол болохгүй.

Усны осол тоо ихэснэ. Хариуцлага гэхээр хууль, тогтоомжийн хүрээнд хатуу чанга зүйлийг ард иргэд ойлгоод байгаа. Хариуцлага гэдэг бол хариуцаж байгаа үйлийн нэрийг хэлээд байдаг юм байна. Тэгэхээр эцэг эх нь хүүхдээ хамгаална гэдэг нь хариуцлага гэдгийг яриад байгаа шүү. Хариуцлагатай байя, хайртай үр хүүхдээ гэнэтийн аюул ослоос үргэлж хамгаалж явъя.

О.Гэрэл
Оллоо.mn 

Дэлгэрэнгүй унших

Бусад

“Өвс” түүж бэлтгэн бусдад худалдаалсан хүнд 5 жилийн хорих ял оногдуулжээ

Published

on

By

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны 10 сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс”-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны байрандаа 3.83 грамм “шавар” гэх, 18.7 грамм “тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан.

Улмаар 2019 оны 03 дугаар сард 2.41 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э нарт худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сард хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан, бусдад худалдаалсан гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр, бусад 3 шүүгдэгчийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, хадгалсан гэм буруутайд тооцож 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

С.Жангар

Дэлгэрэнгүй унших

Бусад

Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ

Published

on

By

Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлээд байна. Тодруулбал, Зуслангийн чиглэл буюу “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос,  “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн  автобус хоёр  цаг тутамд мөн “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00-22.00 цаг хүртэл үйлчилж эхэллээ.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлт хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна. Үүнд: “5 Шар–Ботаник” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, “Зунжин–7 буудал– МУБИС” чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж эхэллээ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Онцлох