Connect with us

Нийгэм

Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ

Оруулсан:

огноо:

С.УЯНГА

Манай улс барилгын материалынхаа талаас илүү хувийг импортоор авдаг. Тэгвэл Налайх дүүрэгт  Барилгын  материал үйлдвэрлэл, технологийн парк  байгуулагдсанаар  импортыг 40 хувь  бууруулна гэж тооцоолжээ. Тиймээс Налайх дүүрэгт парк байгуулж нийслэлээс барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэрийг Хотын захиргаа гаргаад байгаа юм.  Барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг тодорхойлно гэж төлөвлөсөн Барилгын  материал үйлдвэрлэл, технологийн паркт  дэвшилтэт технологи бүхий барилгын материалын үйлдвэрүүдийн цогцолборыг шинээр байгуулж,  бизнесийн үйл ажиллагаа явуулах таатай орчинг бүрдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос 35 км зайд буюу Налайх дүүрэг дэх Барилгын  материал үйлдвэрлэл, технологийн парк  руу Зуун айл орчимд үйл ажиллагаа явуулж байгаа зэс боловсруулах, бетон, цемент, чулуу гэсэн барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх юм байна. Одоогоор 15 аж ахуйн нэгж гэрээ байгуулаад байгаа бөгөөд хүнд даацын засмал замын ажлыг эхлүүлж энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Үйлдвэр технологийн парктай Ерөнхий сайд, Хотын дарга нар амралтын өдөр танилцсан юм. Энэ үеэр Хотын дарга С.Амарсайхан “2017 онд барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэх шийдвэр гарсан. Энэ дагуу Зуун айлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчидтэй удаа дараа уулзсан. Дэд бүтэц, орчныг нь бүрдүүлээд өгчихвөл татгалзах зүйлгүй гэж байгаа. Үйлдвэрүүдийг нүүлгэчихвэл газар дээр нь орон сууц барина. Зуун айлд хашаан дотор үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй үйлдвэр бий. Эдгээр том оврын үйлдвэрийг паркт төвлөрүүлнэ. Нийслэлийн төсвөөр 40-50 тонн автомашин явах зориулалттай төв замтайгаа холбосон гурван эгнээ бүхий хүнд даацын бетонон зам тавьж байна.Үйлдвэр технологийн паркыг хуулийн хүрээнд ашиглалт менежмент, хөрөнгө оруулагч иргэн, аж ахуйн нэгжүүд, паркын захиргаа нарын хооронд эрх зүйн харилцаа тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлж гадны улс орны  үйлдвэрлэлийн паркыг судалж байна” гэлээ.

120 га талбайг хамрах Барилгын  материал үйлдвэрлэл, технологийн парк  төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбогдож 1500-10 мянган ажлын байр бий болно гэж үзжээ. Энэ талаар Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат  “Улаанбаатар хот дахь  үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр  агаар орчин, хөрсний бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулна.  Үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин, Налайх дүүргийн үйлдвэрлэлийн хэмжээ 32 дахин өснө. Налайх дүүргийн хөгжил, эдийн засгийн үндэс суурь болно. Энэ онд авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авч, нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэхийг зорьж байна.

Ер нь хууль эрх зүйн зохицуулалт, паркт байршиж буй үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж импортлох, бүтээгдэхүүнээ экспортлоход гааль, татварын тогтсон хөнгөлөлт эдлүүлэх, тэдгээрт хамаарах дүрэм, журмын заалтуудыг баталж мөрдүүлэх шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)

Нийгэм

Сэлэнгэ: Хууль бусаар алт олборлож байсныг зогсоожээ

Published

on

By

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан.

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.Эх сурвалж: ZASAG.MN

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгоно

Published

on

By

Хууль зүй, дотоод хэргийн яам түүний харъяа агентлаг байгууллагуудын уг арга хэмжээ энэ сарын 19-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан томоохон хөтөлбөрүүд болон салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан  таниулах, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэх юм.  
1. Иргэний улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Төрсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Гэрлэсний бүртгэл /харъяалал харгалзахгүй /
Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийн захиалга /захиалгыг тухайн өдрийн 08.30-14.00 цагийн хооронд хүлээн авч, өдөрт нь хэвлэж 16.00 цагт буцаан олгоно
Гадаад паспортын мэдүүлэг хүлээн авах /СБД болон ЧД-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс ажлын 5 хоногийн дараа хүлээж авах/

2. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Барьцаалбартай барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбаргүй барьцааны гэрээний бүртгэл
Барьцаалбартай барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцаалбаргүй барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах
Барьцааны гэрээ дуусгавар болгох
Хуулбар хийлгэх
Бусад үйлчилгээний мэдүүлгийг хүлээн авах
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дараах үйлчилгээг үзүүлнэ.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах
Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хязгаарлагдмал  хариуцлагатай компани
– Холбоо /ТББ/
– Нөхөрлөл
Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх. Үүнд:
– Хуулийн этгээдийн оноосон нэрийн
– Хуулийн этгээдийн хаягийн
– Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн
– Хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдалагын
– Хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны
– Хуулийн этгээдийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэх
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

4. Архивын дараах лавлагааг олгоно.

Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны лавлагаа
Гэрлэлт сэргээсний лавлагаа
Эцэг/эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа
Нас барсны бүртгэлийн лавлагаа
Цахим үнэмлэхний лавлагаа
Гадаад паспорт аваагүй лавлагаа
Гадаад паспорт анх удаа авсан тухай лавлагаа
Гадаад паспорт дахин авсан тухай лавлагаа
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний үнэмлэх /паспорт/ аваагүй тухай лавлагаа
Монгол улсын харьяатаас гарсан бүртгэлийн лавлагаа
Регистрийн дугаарын лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа
1 дүгээр маягтын лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчилсөн тухай лавлагаа

Дэлгэрэнгүй унших

Нийгэм

Гудамжинд явсан гурван хүнийг шалтгаангүй хутгалжээ

Published

on

By

Өчигдөр гудамжинд явсан дөрвөн хүнийг шалтгаангүй хутгалсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын жижүүрийн утсанд иргэнээс “манай нөхөр хутгаллуулчихсан гаднаас ороод ирлээ” гэсэн мэдээллийг хүлээн авсан байна.

Үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар хэргийн газар шуурхай очиж шалгахад Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Н гэгч эрэгтэй архидан согтуурсан үедээ зүс таних Ц гэгчтэй гудамжинд тааралдан маргалдсаны улмаас архины шилний хагархайгаар хүзүүг нь зүсжээ.

Улмаар гэртээ орж хутга авч гарч гудамжинд явж байсан 53 настай Б, 49 настай Э, 36 настай Н нарыг шалтгаангүйгээр хутгалж гэмтэл учруулсаныг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн ажилласан байна.

Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Онцлох