Connect with us

Зєвлєгєє

Зуны халуун улиралд наршилтаас хэрхэн сэргийлэх вэ

Оруулсан:

огноо:

Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэлт:

-Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/

-Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.

-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх

-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх

-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх

-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/

-Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах

-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах

Илрэх шинж тэмдэг:

-Нууц үе 30 минутаас 18 цаг

-Дотор бачуурч нозоорох

-Огидос хүрэх, бөөлжих

-Суулгах,

-Бага зэрэг халуурах

-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.

-Нүд харанхуйлж, манарах

Авах арга хэмжээ: 

-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах

-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших

-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх

-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.

-Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/

-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

Хэн үүнд өртөх вэ?

-Бүх насны хүмүүс өртөх боломжтой

-Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.

Сэтгэгдэл бичих

You must be logged in to post a comment Login

Сэтгэгдэл бичих

Зєвлєгєє

Эдгээр ургамлыг гэртээ байлгавал аалз, шумуул, ялаа хэзээ ч орж ирэхгүй

Published

on

By

Шавьжинд дуртай хүн бараг л байхгүй байх. Ялангуяа гэртээ шавьжтай бол. Ялаа, шумуул, аалзнууд үнэхээр ядаргаатай шүү… Аз болоход гэр доторх шавьжнаас үүрд салах нэгэн туршигдсан арга байдаг! Тэр ч бүү хэл мэрэгч хүртэл ойртдоггүй гэнэ шүү. Үүний тулд ямар нэг аймаар химийн бодис огт хэрэггүй – гэртээ зүгээр л нэгэн гайхамшигтай ургамлыг авч тавих хэрэгтэй!

Энэ ургамал – бол гаа юм. Энэ ургамал нь хүнд аюулгүй бөгөөд таны гэрт сэнгэнэсэн мэдрэмжийг төрүүлнэ. Бусад төрлийн “хамгаалах” ургамлуудтай харьцуулбал гаа нь том хүнд ч, хүүхдэд ч аюулгүй.

Түүнээс гадна энэ ургамлыг маш хямд үнээр худалдан авч болно. Түүний үнэрийг ялаа, шумуул, аалз, тэр бүү хэл хулгана хүртэл үзэн яддаг! Хэрэв тэд гэрээс энэ ургамал үнэртэж байгааг “мэдрэх” л юм бол тэр даруй чиглэлээ өөрчлөх болно.

Гэхдээ ганц ширхэг ургамал хангалттай биш. Хэрэв та хувийн байшинд амьдардаг бол гэрийнхээ яг хажууд, эргэн тойронд нь гаагаа суулгаарай. Хэрэв та орон сууцанд амьдардаг бол энэ ургамлаа коридортоо хаалганы ойролцоо байрлуулаарай.

Харин дараа нь хорхой шавьж орж ирдэг цонхныхоо хажууд гааны үнэр үнэртэхээр байрлуул.

Хэрэв аль хэдийн шавьжтай болсон бол зориулалтын гаатай шүршигчийг ашиглаарай.

Хэрэв худалдаж авах боломжгүй байгаа бол хатаасан гааны навчнаас хэдийг аваад цэвэрхэн оймсонд хий. Дараа нь гэрийнхээ “шавьж төвлөрсөн” бүх хэсгүүдэд тавь.

Энэхүү аргыг ашиглах өөр нэг төрөл бол том саваар дүүрэн гаатай цай чанаж тавих юм. Халуун усанд ердийн гааны навч хийгээд 10 минут буцалгаарай.

Ингэж та гэрээ цэвэршүүлэхээс гадна бусад өөр олон асуудлаас салах боломжтой!

Тулаанд тань амжилт хүсэе!

Хэрхэн зөв хийх тухай тайлбарыг дараах бичлэгээс дэлгэрэнгүй үзэж болно:

Дэлгэрэнгүй унших

Зєвлєгєє

Эцэг, эхчүүд хүүхдээ ухаалаг утсанд донтоод байгааг хэрхэн мэдэх вэ?

Published

on

By

Гэрээсээ гарахгүй, хажууд нь байгаад байгаа болохоор эрүүл байна гэж бодтол,хүүхэд нь ухаалаг утсанд донточихсон байх магадлалтай байдаг. Донтсон хүүхэд худлаа яриад л эхэлдэг. Энд л эцэг,эхчүүд их мэдрэмжтэй байх ёстой. Мөн хүүхэд цочир ууртай,хичээл гэхээс илүү утас,компьютерлүү явдаг.Нойр солигддог,унтах цагтаа унтахгүй нөгөөхөө тоглоод л,интернэт ороод суучихдаг болохоор нойр солигддог.Тиймээс хүүхдийнхээ нойрыг сайн ажигла.Мөн царай зүсийг нь анзаарч байх хэрэгтэй.Дэлгэц удаан ширтээд суучихсан хүүхдийн нүд гөлийгөөд,сэргэлэн биш,уруул нь омголтсон байдаг.Ер нь амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөн.Эцэг,эхчүүд өглөө гараад л орой ирдэг.Энэ хугацаанд хүүхдүүд хараа хяналтгүй үлддэг.Тэгэхээр хүүхэдтэйгээ холбоо барих гэж утас авч өгдөг.Энэ нь мэдээж зөв хэрэглээ.Гэхдээ ямар утас хэдэн настай хүүхдэд авч өгөх вэ гэдгийг эцэг,эхчүүд мэдэх хэрэгтэй.Бага,дунд ангийн хүүхдүүдэд товчлууртай ердийн л утас хангалттай шүү дээ.Ер нь хүүхдүүд ухаалаг утас хэрэглэх дээр сургууль маш зөв арга хэмжээ авах ёстой.Сургуулийн орчинд утасгүй байлгах эс бол хичээлд ороход утсыг нь аваад тарахад нь буцааж өгдөг байвал зүйтэй.
Өдөрт хэдэн цаг утас компьютер,гар утас тогловол донтсон гэж үзэх вэ?


Утас,компьютерт донтохыг “Дэлгэцийн дон” гэж нэрэлдэг.Нэг удаагийн суултаар дөрвөөс дээш удаа тоглож байгаа долоо хоногт өдөр алгасахгүй тоглож,утас,компьютер ширтэж байгаа хүнийг донтсон байна гэж үзнэ.
Дэлгэцийн донтолттой болсон гэдгийг хэрхэн мэдэх вэ?
    Нүд ойр ойрхон анивчих
    Нойргүйдэх
    Шалтгаангүй толгой өвдөх
    Уур бухимдалтай болох
    Хичээлээ шалтгаангүй таслах
    Аливаа зүйлд сонирхолгүй болох
    Зүүдэндээ тоглоомныхоо тухай ярих гэх мэтчилэн шинж тэмдгүүд илэрсэн байдаг.Дэлгэцийн донтолтоос сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юу анхаарах вэ?


1.    Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй,илэн далангүй ярилцаж тэдний санаа бодлыг сонсох
2.    Цаг зав гарган чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөж байх
3.    Хүүхдээ зөв үйл хийхэд нь магтаж урамшуулах
4.    Компьютер,утсыг хязгаартай хэрэглүүлэх өдөрт 30 минутаас ихгүй
5.    Гэртээ тавтай тухтай сэтгэл амар байх орчинг бүрдүүлэх
6.    Сургуулийн багштай холбоотой байж хараа хяналтыг сайжруулах
7.    Гэр бүлээрэй агаар салхинд хамт гарах
8.    Хүүхдээ хөдөлгөөнтэй байлгах,гадаа тоглуулж,спортоор хичээллүүлж,хоббитой болгох
9.    Хүүхэддээ үргэлж үлгэр уншиж өгөх
10.    Хэрвээ хэрэглээ багасахгүй бол мэргэжлийн хандахыг зөвлөж байна.

  Боловсруулсан:  “Ачит гар” ӨЭМТ сувилагч Б.Отгончимэг

Дэлгэрэнгүй унших

Зєвлєгєє

Ээж нарын зөв байсныг гэрчлэх 15 жишээ

Published

on

By

Бага байхад аав, ээж нар хэрэгтэй, хэрэггүй зүйл үглэж уурыг тань бардаг байсныг санаж байна уу? Тэр үед дэлхий тэр чигээрээ таны эсрэг мэт санагдаж, ээж нар хүүхдээ ойлгохгүй байгаа мэт санагддаг байж билээ. Том болоод л бид нэгийг ойлгож эхэлнэ: ээжийн минь зөв байжээ.

Ээж нарын хүүхдүүддээ өгдөг зөвлөгөөг та бүхэнд танилцуулж байна, дандаа тэдний зөв байдаг юм шүү.

Зарим найз нар чамд үнэхээр муу нөлөө үзүүлдэг

Бага байхад найзалдаг байсан найзыг тань ээж чинь нэг л дурамжхан хүлээж авдаг байсан уу? “Энэ охин чамд муу нөлөө үзүүлээд байна” – гэж хэлнэ. Үнэн байжээ. Өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсохоос гадна ээжийнхээ үгэнд орж байгаарай.

Энэ залуу чиний үнэтэй цагаас үрэх эрхгүй хүн

Магадгүй хувийн амьдралынхаа талаар зөвлөгөө авахаар хамгийн сүүлд хандаж болох хүн бол ээж л байх. Олон жилийн дараа та ээж минь ямар үнэн үг хэлээв дээ гэж бодох бизээ.

Олны өмнө бохир хэрэглэлээ гөвөх хэрэггүй

Орчин үеийн бид өөрийнхөө сэтгэлд тээж яваа зүйлээ олон нийтийн сүлжээгээр илэн далангүй дэлгэх болжээ. Олны өмнө сэтгэлээ дэлгэхээс өмнө сайн бодоорой. Олгой хагаравч тогоон дотроо гэж сургаалыг санаж явах хэрэгтэй.

40 нас хүрэхэд наад шивээс чинь чамд огтоос хэрэггүй

Гадна төрхөө өөрчлөхөд эцэг, эхчүүд “хуучинсаг” үзлээр ханддаг. Шивээс, пирсинг хийлгэмээр байна гэж хэлбэл ээж нар үүнээс ч илүү чухал зүйл байгаа гэж үглэж гарна. Түүний зөв байжээ.

Чи юу идэж байна, чи тийм л байна

Бага байхад эрүүл хүнснээс зугтааж кола, чипсээр хооллох гэж зүтгэдэг байж билээ. Харин өнөөдөр брокколи эрүүл бөгөөд миний биед хэрэгтэй ногоо гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эрүүл хоол хүнс нь эрүүл саруул байхын үндэс. Ээжийн зуун хувь зөв байсан нь тодорхой.

Өөрийнхөө амьдралыг сайн тал руу нь эргүүлэх боломж чамд өөрт чинь л бий

Хүнд байдалд орсон бол санаагаар бүү уна. Таны амьдрал таны л гарт байгаа. Та өөрийнхөө төлөө хэдий хэр хөдөлмөрлөнө төдий чинээ амьдралаас авах болно. Амьдралын хар зурвас үргэлжилж байгаа үед ч та аз жаргалтай байж чадна – өөрөөсөө гэрэлт. Өөртөө итгээд л урагшаа харан алхаарай.

Өөрийгөө өмөөрч сур

Та л өөрөө өөрийгөө гэхгүй бол таны өмнөөс хэн ч явахгүй. Буруугаа хүлээх, хариуцлага үүрэх, бусдыг удирдан зохион байгуулах, шаардлагатай үед нь өөрийгөө хамгаалах – энэ л зан чанарыг эцэг эх маань бидэнд суулгахыг зорьдог. Биднийг томчуудын амьдралд бэлдэж байгаа нь тэр.

“Хар өдөр”-т зориулж мөнгө цааш нь хий

Урьдчилан тооцоолоогүй юу ч тохиолдож болно, үүнд та бэлэн байх ёстой. Сантехникийн эвдрэл, байрны яаралтай засвар – гээд юу эс тохиолдох вэ дээ. Өнөөдрөөс эхлэн мөнгө цааш нь хийж байгаарай.

Чамайг сонсож чаддаг хүнийг олоорой

Сонсох чадвар – амаа ангайлгаад ярьж байгаа хүнийхээ өөдөөс гөлрөн суухыг хэлэхгүй. Таны хэлж байгаа үгний үнэ цэнэ болгоныг мэдэрч чадаж байгаа хүний хэлнэ. Сонсох чадвар эзэмшинэ гэдэг амаргүй. Та ч өөрөө үүнд суралц, сонсох чадвартай хүнийг ч ол.

Тэр хүний буруу байсан ч итгэж сур

Ангийн хамгийн дэггүй хүүхэд байсан ч, ажлын хамгийн муу ажилтан байсан ч итгэ. Тэр хүн үнэндээ хэн болохыг та сайн мэдэхгүй. Тэгэхээр хүмүүстэй сайхан харилцаа тогтоож сураарай.

Уйгагүй хөдөлмөрлөж, өөрөө амжилтанд хүрч бай

Ямар ч хүн хэн нэгний тусламжгүйгээр амжилтанд хүрнэ гэдэг бэрх – чадаж байвал амьдралынхаа гол ажлыг хийлээ гэж үзнэ. Хамгийн гол нь өөртөө том зорилго тавьж бай, зорилгынхоо төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байхад хэн нэгний тусламжинд найдаад суух хэрэггүй болно.

Зөрчилдөөн болгоныг тулаан болгох албагүй

Томчуудын амьдрал зөрчилдөөнөөр дүүрэн, хүссэн албан тушаалаа авах, ганц үлдсэн даашинзны төлөө гэх мэт… Энэ болгоныг тулааны талбар болгох хэрэггүй ээ, өөрийнхөө мэдрэлийн эд эсийг зарцуулах хэрэггүй зүйл гэж байна. Шаардлагатай бол буулт хийж өгч сураарай, харин өөрийнхөө ялалтад 100 хувь итгэлтэй бол урагшаа дайраад…

Өөрийнхөө сэтгэлийг зөв илэрхийлж сураарай

Зөв илэрхийлж сурснаар та бусадтай амархан ойлголцоно. Жишээ нь, аливаа зүйлийг илэрхийлэхдээ “би” гэдэг талаас хандана. Хэн нэгэнд “Чи ёстой тэнэг байсан” гэхийн оронд “Би бүр гайхаж орхисон” хэлж байгаарай.

Цөөн хэдэн таарсан сайн гутал – илүү гутал хэрэггүй дээ, болно

Ээж минь надад байнга хэлдэг байж билээ: гоё сайхан харагдаж байгаа болгон тохирсон биш. Би гэж хүн загвар хөөгөөд л явж чадахгүй байж өндөр өсгийтэй гутал авах донтой байж билээ. Том хүн болсон ч гэсэн ээж минь өвлийн хүйтэнд юутай явж байгааг минь асууж сурагласаар л байна.

Цаг хугацаа биднийг эмчилнэ

Үнэхээр үнэн үг. Бага байхдаа авсан муу дүндээ санаагаар унах, эсвэл найзтайгаа муудаад байж суух газраа олохгүй байсан үе бид бүгдэд бий. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрч тэр үеийг бид ардаа орхижээ. Өнөөдрийн азгүйтэл арван жилийн дараа таны дурсамж л болон үлдэх болно.

Дэлгэрэнгүй унших

Онцлох